Нэгэн эр жоомноосоо салах гэж байгаад байшингийн арын хашаагаа тэр чигт нь дэлбэлж орхижээ!

2

Шударга л байцгаая, хэн ч гэсэн гэртээ жоомнуудтай хамт байхыг хүсэхгүй. Энэ шавьж сэжиг хүргээд зогсохгүй, амархан үрждэг, гэр болон хашаан дотор хамгийн ихээр харахыг хүсдэггүй зочид билээ. Гэхдээ Cesar Schmitz гэх Бразил эрийн хувьд, жоомноос сална гэдэг тийм ч амар зүйл биш бололтой. Учир нь түүний жоом устгахын тулд сонгосон арга нь эцэстээ дэлбэрэлтээр өндөрлөсөн байна. Өнгөрсөн 7 хоногт, 48 настай Бразил эр өөрийн гараар жоомноосоо салахаар шийджээ. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа: “Эхнэр маань манай хашаанд олон жоом ороод ирчихлээ гэж гомдоллодог. Тэр энэ шавьжнаас айдаг учраас намайг бүгдийг нь устгаад өгөөч гэж гуйсан юм.” гэжээ.

Бразил эрийн хийхээр шийдсэн эхний алхам нь хортой цацлага ашиглах байсан бөгөөд энэ бүтээгдэхүүн тэдгээр урилгагүй зочдыг хангалттай устгаж дөнгөхөөр байв. Гэсэн хэдий ч олигтой үр дүнд хүрэхгүй байсан учир, жоомнууд тэдний хашаанд бүр ихээр үүрлэж эхэлжээ.

Тэгэхээр нь тэр өөр арга туршиж үзэхээр шийдсэн байна – хашаан дахь жоомны үүрийг шатаах. Түүний 2 нохой нь хажууд нь байхад, тэр бага зэрэг бензин хэрэглэж, хэд хэдэн удаа чүдэнз асааж, жоом үүрлэсэн нүх рүү шидсэний эцэст томоохон дэлбэрэлт болж, арын хашаа нь бүрмөсөн сүйрчээ.

Бразил эр яах учраа олохгүй шоконд орсон бөгөөд түүний 2 нохой харсан зүг рүүгээ гүйсэн байна. Аз болоход энэ ослын үеэр жоомнуудаас өөр хэн ч бэртэж гэмтээгүй аж – тэднийг энэ удаа аз дайрсангүй.

Энэ осол жоомнуудаас салахад тус болсон бөгөөд хяналтын камерт хөгжилтэй бичлэг бичигдэн үлджээ. Та яасан ч энэ аргыг туршиж үзэж болохгүй бөгөөд Schmidz хийсэн үйлдэлдээ харамсаж байгаагаа нуугаагүй гэнэ. “Би энэ үйлдлийг хийхээсээ өмнө бодох хэрэгтэй байсан юм. Надад ийм зүйл болно гэсэн бодол үнэхээр төрөөгүй. Аз болоход хашааны зүлэг л гэмтлээ. Хэрэв би арай ойрхон зогсож байсан бол ширээнд цохиулах эсвэл үхэж ч болох байлаа.” гэжээ.

 

Бичлэг үзэх:

6
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *