
Шинэ утас гартаа барих шиг таатай мэдрэмж тийм ч олон байхгүй л болов уу. Бид бүгд л гар утсаа удаан удаан хугацаанд ашиглахыг хүсдэг. Гэсэн ч өдөр тутамдаа хийдэг үйлдлүүд маань гар утасны насжилтыг улам бүр багасгасаар байдаг билээ. Тэгвэл манай сайт уншигч танд гар утасныхаа эдэлгээг хэрхэн уртасгаж болох талаар 10 бяцхан зөвлөгөөг хүргэж байна.
1. Цэнэглэгчийн оролтыг цэвэрлэж байх

Шүдний чигчлүүр ашиглан болгоомжтойгоор цэнэглэгчийн оролтыг цэвэрлэж хэвшээрэй. Дотор хэсгийг нь зөөлөн үрээд, сэгсрэхэд оролт дотор наалдсан байсан бохирдол унах болно.
2. Машины салонд гар утас тогтоогч ашигла

Машины хаа нэгтээ тавьсан таны утас унахгүй гэсэн бүрэн баталгаа байдаггүй. Замын хөдөлгөөнд оролцох байх үед утас тань унах магадлал их байдаг бөгөөд унасан тохиолдолд гэмтэх, эвдрэх ч эрсдлийг дагуулдаг.
3. Спикерийн ус чийг болон тоос шороог цэвэрлэх

Гар утсаа усанд унагаасны дараа азаар утас тань эвдрээгүй ч спикер нь сайн ажиллахгүй болсон уу? Үүнийг засах тун хялбархан. Энэ тохиолдолд хүмүүс гар утсаа ихэвчлэн будаанд хийдэг. Энэхүү арга нь хуримтлагдсан усыг хатаах тун сайн арга боловч үүнээс л илүү үр дүнтэй арга мөн бий ажээ. Ингэхийн тулд та зүгээр л гар утсандаа дараах аппликейшнийг татаж авахад л хангалттай. Хэрэв та андройд үйлдлийн системтэй гар утас барьдаг бол энд, iOS үйлдлийн системтэй гар утас барьдаг бол энд дарж спикер цэвэрлэх аппликейшн татаж аваарай.
4. Баталгаат засвар үйлчилгээг тогтмол хийлгэж байх

Баталгаат засвар үйлчилгээг тогтмол хийлгэж байх нь урт хугацаанд таны мөнгөнд хэмнэлттэй гэдгийг та мэдэх үү? Баталгаат засварын мэргэжилтнүүд таны утсыг бүрэн оношлож, баталгаанаас хамаарч үнэ төлбөргүй ч засвар хийж өгөх боломж бий.
5. Гар утсаа өмдний арын халаасанд бүү хий

Гар утсаа өмдний арын халаасандаа хийснээ мартаад дээрээс нь сууж эвдсэн тохиолдол цөөнгүй бий шүү…
6. Bluetooth-ийг хэрэглээгүй үедээ унтрааж байх

Bluetooth-ийн хэрэглээ өндөр боловч, төдий хэмжээгээр утсанд гэмтэл учруулах аюултай байдаг ажээ. Иймээс хэрэв ашиглаагүй тохиолдолд Bluetooth-ээ хааж байхыг танд зөвлөж байна.
7. Гар утсаа унтартал нь хэрэглэсний дараа цэнэглэж болохгүй

Утасныхаа батерейг 0% болтол нь ашиглаж байж цэнэглэхэд болохгүй зүйл байхгүй ч энэ үйлдэл олон давтагдсаар байвал батерей нурж эхэлдэг ажээ. Гар утасны батерей нь бүрэн цэнэг дуусч цэнэглэх тодорхой стандарт хэмжээтэй байдаг байна. Иймээс гар утасны батерейг 0% болтол ашиглаж цэнэглэх нь зайны эдэлгээг багасгадаг.
8. Гар утасны програм хангамжаа байнга шинэчилж байх хэрэгтэй

Гар утас үйлдвэрлэгчээс санал болгож буй програм шинэчлэлүүд нь таны гар утсыг илүү хурдтай, ажиллагааг нь дэмжих зорилготой байдаг тул тогтмол шинэчлэл хийж хэвших хэрэгтэй.
9. Олон нийтийн газрын USB цэнэглэгчийг ашиглах хэрэггүй

Олон нийтийн газар хаа сайгүй л байдаг гар утас цэнэглэх зориулалт бүхий USB оролтууд шаардлагатай үед хэрэг болох боловч аюулгүй байдал талаас төдийлөн сайн хамгаалалттай байж чаддаггүй ажээ. Хэрэв таны залгасан USB цэнэглэгч хакерын сүлжээнд холбогдсон байвал утсан дээрх бүх мэдээлэл тань шууд хуулагдаж, утсыг тань гэмтээх программыг ч суулгах эрсдэл дагуулж байдаг байна.
10. Фитнесс гар утас тогтоогч ашиглах хэрэггүй

Халуун, ус, давс. Энэ гурван үгийг уншаад та магадгүй ямар нэгэн зүйлийн жор байна гэж бодсон биз ээ. Тийм ээ, гар утас эвдэх жор ч байж болох юм шүү. Таны биеэр ялгарах хөлс гар утасны оролтууд руу орж гэмтээх, түүнд агуулагдах давсны хэмжээ утасны дотоод эд ангийг эвдэх зэрэг эрсдлүүд тулгардаг байна.
Ухаалаг утасны эдэлгээг уртасгах өөр ямар арга байна вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.







