Баавгайнуудыг зэрлэг байгальд нь суллаж тавих үеэр тэд торноос гармагцаа хүмүүс рүү дaйрч, олны дунд эмх замбараагүй байдал үүсжээ

0

Иракт хэсэг баавгайг суллаж, зэрлэг байгальд нь буцаан тавих үед тэд хүмүүс рүү дайрсны улмаас айж сандарсан үзэгчид амь насаа аврахын төлөө тал бүр тийш зугтаж буй торгон агшныг камерын дуранд буулгасан талаарх мэдээллийг “Reuters” агентлаг мэдээлжээ.

REUTERS / Ari Jalal

Хойд Иракийн Куртистанын бүсэд зэрлэг ан амьтдыг хамгаалах хөтөлбөрийн хүрээнд хүмүүсийн гэрээс 6 хүрэн баавгайг xорьсон байхад нь аварч, тэднийг зэрлэг байгальд нь буцааж тавихаар болсон байна.

REUTERS / Ari Jalal

 

REUTERS / Ari Jalal

Гэвч торнуудыг нээсний дараах мөчид уур хилэндээ автсан баавгайнууд тухайн үйл явдлыг харж зогссон үзэгчид болон сэтгүүлчид рүү дaйрахаар завдсан бөгөөд энэ үед баяр ёслолын байдалтай байсан хүмүүсийн дунд эмх замбараагүй байдал үүсжээ.

REUTERS / Ari Jalal

 

REUTERS / Ari Jalal

 

REUTERS / Ari Jalal

 

REUTERS / Ari Jalal

Амьтад их хэмжээний сэтгүүлчид, үзэгчид болон зэвcэглэсэн цaгдаа нараар хүрээлүүлж, төмөр торон дотроо байж байв. Гэвч баавгайнууд эрх чөлөөг мэдрэх эхний алхмаа хийх үедээ хүмүүсийг чиглэсэн боловч, тэр даруйдаа өөрсдийнхөө аврагчид руу анхаарлаа хандуулсан байна.

REUTERS / Ari Jalal

 

REUTERS / Ari Jalal

Байгууллагын тэргүүн Blend Prevkani аврагдсан баавгайнуудыг өмнөд Иракийн өөр өөр газруудаас худалдаж авсан гэжээ.

Аврагч “Shafaq News Agency”-д хэлэхдээ:

“Тэдний заримыг нь худалдаж авсан бол, бусдыг нь эзэд нь бидэнд өөрсдөө өгсөн юм.” гэжээ.

Энэ бол уг байгууллагын зүгээс сүүлийн жилүүдэд баавгайнуудыг суллаж тавьж буй 3 дахь тохиолдол нь гэнэ.

REUTERS / Ari Jalal

 

REUTERS / Ari Jalal

 

REUTERS / Ari Jalal
59
Ха ХаХа Ха
21
ГайхмаарГайхмаар
19
ГоёГоё
18
ХөөрхөнХөөрхөн
16
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
4
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Nymka Nymaa

    Nymka Nymaa

    2021/02/16 at 12:12

    first 😂😂

  2. Enerel Eenee Eenee

    Enerel Eenee Eenee

    2021/02/16 at 12:14

    humuus baavgai ru dairsan ymu

  3. Анар

    Анар

    2021/02/16 at 12:38

    Ugiin uysan nohoi hazdag gedeg bizdee torond baisan nohoi humuus ruu dairna2

  4. Batbold Oyunchimeg

    Batbold Oyunchimeg

    2021/02/16 at 13:08

    Тэнэг хогнууд тойроод зогсчихоор тэгэлгүй яахав дээ

  5. Zęrø Twø

    Zęrø Twø

    2021/02/16 at 14:32

    Анар nohoi bish baavgai bgzde😂

  6. Анар

    Анар

    2021/02/16 at 14:33

    Zęrø Twø ylgaagui shdee olon jil torond baisan yum chini ooriig ni horuson hunuusees hen ch oshoogoo awhiig husne shde😂😂

  7. Shigaraki Tomura

    Shigaraki Tomura

    2021/02/16 at 19:18

    Poild2

  8. Enhee Ganbold

    Enhee Ganbold

    2021/02/16 at 23:51

    Тэгээд хүмүүс нь инээчихсэн байнашд😜

  9. Tomi Ami

    2021/03/01 at 12:06

    Manai MAZALAiN oir torol n bna sh dee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *