Хүний эрүүл мэндэд маш сайн нөлөөтэй, гэрийн нөхцөлд ургуулах боломжтой 4 төрлийн тасалгааны ургамал

5

Ургамал гэрийг зөвхөн гэр шиг болгоод зогсохгүй, эрүүл мэндэд маш сайн нөлөөтэй байдаг. Хэсэг эрдэмтэд үүнийг нотлохоор судалгааны ажлыг эхлүүлжээ. Өмнө нь магадгүй та эргэлздэг байсан байж болно, гэвч энэ мэдээг уншсаны дараа гэртээ ургамал тарьж ургуулахын ач тусыг ойлгож авна.

Myimagine / Shutterstock.com

Цэцэрлэгчийн мэргэжилтэн Тижана Блануза болон Ридингийн Их сургуулийн оюутнуудын хийсэн судалгаагаар ургамал арьсанд сайнаар нөлөөлдөг болохыг тогтоожээ. Ургамлын навч шингэн ялгаруулж, агаарыг чийгшүүлдэг ба энэ үйл явцыг ууршилт гэдэг байна – хүний биед маш сайн нөлөөтэй. Тэр тусмаа хүйтний улиралд гэр доторх халаагуур, паарнаас болж цэвэр агаар дутмаг болдог учир энэ үеэр гэртээ ургамал ургуулснаар агаарыг цэвэршүүлнэ.

Берлиний эрдэмтэд ургамал гэр доторх олон төрлийн зүйлийг өөртөө уусгаж авдаг болохыг судалжээ. Лабораторид хийсэн судалгаагаар ихэнх ургамал байгалийн гаралтай шүүлтүүр болох нь батлагдсан ба хортой бичил организмыг устгах ач тустай гэдгийг тогтоосон байна.

Нэмж хэлэхэд ургамал гэрийн тоос шороог ихэсгэхгүй байхад нөлөөлөх ба агаарыг цэвэршүүлдэг гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

Ondacaracola / Shutterstock.com

Бид та бүхэнд эрүүл мэндэд маш сайн нөлөөтэй 4 ургамлыг танилцуулахаар бэлтгэлээ.

 

1. Нөмөргөнө

Энэхүү олон жилийн настай ургамлыг цайлган сэтгэл болон гоо үзэсгэлэнгийн бэлгэдэл гэж үздэг. Оффис эсвэл гэрт ургуулахад тохиромжтой. Нөмөргөнөд дараах арчилгаа хэрэгтэй: Хурц биш гэрэлд тавина, ингэхдээ ургамал чийглэг байхыг бодолцох ёстойг санаарай. Энэ ургамал агаарыг цэвэршүүлэхээс гадна хөгц болон бусад хортой бодисуудаас сэргийлнэ.

 

2. Дал мод

Далдуу модны төрөл зүйлд хамаарна, өвөрмөц онцлог бүхий навчтай. Дал мод нүүрстөрөгчийн давхар исэл, формальдегид болон бусад хортой бодисуудыг өөртөө уусгаж авдаг. Нэмж хэлэхэд энэ ургамал өрөөг хүчилтөрөгчөөр дүүргэдэг тул гал тогоо эсвэл зочны өрөөнд тавихад тохиромжтой.

 

3. Удамбор

Энэ бяцхан, өхөөрдөм, гялалзсан тод ногоон өнгийн навчтай ургамал бол байгалийн гаралтай чийгшүүлэгч ба тогтмол усалгаа шаарддаг. Мөн удамбор нь байгалийн гаралтай шүүлтүүр ба хортой бодисыг агаараас цэвэрлэж, гэрийг цэвэр агаараар хангадаг байна.

 

4. Ногоодой

Энэ ургамал Өмнөд Африкаас гаралтай. Орон сууц, сургуулиуд, оффисууд болон байгууллагууд энэ ургамлыг өрөө тасалгаанууддаа тарьж ургуулдаг. Агаарыг чийгшүүлдэг боловч амархан хатдаг. Ногоодойн ач тус: хортой бодисууд болон микробуудтай тэмцэнэ, агаарыг чийгшүүлж, цэвэрлэнэ бас нүүрстөрөгчийн дутуу ислийг өөртөө шингээнэ.

Ихэнх цаг хугацааг бид гэртээ өнгөрөөдөг, иймээс эрүүл агаараар амьсгалах нь юу юунаас илүү чухал юм. Ногоон ургамлуудыг гэртээ тарьж ургуулахад амар хялбар ба таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх болно.

Та дээрх ургамлуудаас гэртээ тарьж ургуулдаг уу? Бас эдгээр ургамлууд үнэхээр эрүүл мэндэд ач тустай гэдэгтээ санал нийлэх үү?

29
БахархмаарБахархмаар
11
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *