Видео тоглоомын хамаарал: эцэг эхчүүдийн зайлшгүй мэдэж байх ёстой гашуун үнэн

0

20-30 жилийн тэртээ хүүхдүүд гадаа тоглоод гэртээ ордоггүй байсан бол өнөөдөр ухаалаг утас, таблет, компьютерын ард суугаад гэрээсээ гарахаа больжээ. Үүнд нь эцэг эхчүүд нэг талаасаа тайван байж болохоор байна. Гэхдээ аливаа ойлголт хоёр талтай. Ухаалаг хэрэгсэл сөрөг нөлөөтэй болохыг бид сайн мэднэ. Мөн ямар шинж тэмдэг илэрсэн үед хүүхдэдээ илүү их анхаарал тавих ёстойг ч мэдэж байх хэрэгтэй.

Andrey_Popov / Shutterstock.com

Хүүхэд видео тоглоомыг дунджаар 2-3 цаг цаг тоглож өнгөрөөдөг, жишээ нь амралтын өдрүүдэд энэ хугацаа харьцангуй өндөр гардаг ажээ. “Тоглоомын хамаарал” бол зүгээр ч нэг нэршил биш, харин сүүлийн үед хүүхэд төдийгүй насанд хүрэгчдийн хувьд томоохон асуудал болоод байгаа. Бага зэрэг зугаагаа гаргаж тоглоход муу зүйл юу байх вэ дээ? Гэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тоглоомын хамаарлыг сэтгэл зүйн өвчлөлд хамруулсан бөгөөд өнөөдөр бид энэ тухай ярилцах гэж байна.

YAKOBCHUK VIACHESLAV / Shutterstock.com

Видео тоглоомын хамаарал хоёр төрөлтэй буюу тухайн тоглоомын төрлөөс хамаардаг. Стандарт эсвэл ганцаарчилсан гэх мэтээр тавьсан зорилгодоо ганцаараа бие дааж хүрдэг тоглоомууд байвал яах вэ? Энэ тохиолдолд амжилтын тоо эсвэл давж туулсан даалгавраас хамаарал тодорхойлогдоно. Олон хэрэглэгчид холбогдож тоглодог тоглоом нь ихэнх тохиолдолд эцэс төгсгөлгүй байна. Энэ тохиолдолд тоглогч хэсэг хугацаанд тоглож байгаа тоглоомын дүрдээ бүрэн хувирна, тоглож дууссаны дараа ч гэсэн өөрийгөө тэр л дүрээрээ төсөөлж явдаг.

Tero Vesalainen / Shutterstock.com

Тоглоомын хамаарлыг дараах шинж тэмдгээр илрүүлж болно:

  • Тоглох боломжгүй байвал тайван бус болж, уурлаж уцаарлах
  • Дараагийн шинэ үе гарч ирэхийг тэсэн ядан хүлээх
  • Компьютерын ард өнгөрөөсөн цаг хугацаагаа худлаа хэлэх (долоо хоногт 6-аас илүү цаг)
  • Нийгмээс өөрийгөө ухамсартайгаар тусгаарлах
  • Үйл явдлын өрнөлд хурц ширүүн хариу үйлдэл үзүүлэх
  • Тоглоомд орох боломжгүй үед өөр бусад хувилбарыг хайх
  • Өмнөх хоббидоо сонирхолгүй болох
  • Тоглоомыг тайвшруулах хэрэгсэл болгон ашиглах
Flotsam / Shutterstock.com

Тоглоомын хамааралд юунд хүргэж байна вэ? Видео тоглоом боловсруулахад орчин үеийн зан авирын сэтгэл зүйг ашигладаг. Тоглоом тоглож байхад их хэмжээний дофамин ялгарна, тархины үйл ажиллагаа хэт их ачаалалтай ажилласнаар тархины бүтцэд өөрчлөлт гарна. Тоглоом үнэхээр сонирхолтой байх тул хүмүүс цаг хугацааны баримжаагаа алдах бөгөөд тоглоомын үйл явдал, дүрдээ бүрэн уусан шингэдэг.

 

 

Motortion Films / Shutterstock.com

Хүүхэд болон өсвөр насныхны сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг доктор Жерри Маккарни-гийн хэлж байгаагаар өсвөр насныхан өөрийгөө тоглоомын хамааралтай болсноо эрүүл бус гэдгийг ойлгодог, гэхдээ хөндлөнгийн тусламжгүйгээр энэ байдлаасаа гарч чаддаггүй. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ компьютероор тоглох хугацаанд хязгаар тавихыг зөвлөжээ. Хүүхдүүддээ илүү их цаг зарцуул, тэднийг сошиал сүлжээнд юу хийж байгаад хяналт тавьж байх ёстой гэжээ.

Motortion Films Shutterstock.com

Видео тоглоомд донтох нь сөрөг үр дагавар ихтэй, зарим зүйлээс нь дурдахад:

  • Анхаарал төвлөрөл дутагдах хам шинжийн эрсдэл нэмэгдэнэ, мөн зан төлөв нь доголддог
  • Сурлагын асуудал
  • Удаан үргэлжлэх сэтгэл гутрал
  • Бодисын солилцоо муудаж илүүдэл жинтэй болно
  • Тулгуур хөдөлгөөний эрхтний өвчлөл
  • Хурц ширүүн ааш авир
  • Нийгмийн идэвхи буурна
  • Хамт олноосоо зугтааж өөрийгөө тусгаарлана
  • Өөр бусад гаж зүйл сонирхож эхлэнэ
  • Айдас ихтэй бөгөөд сэтгэл зүйн өөр бусад өвчлөлүүд илэрнэ
Ten03 / Shutterstock.com

Видео тоглоомын хамаарал нь архи эсвэл хар тамхины хамааралтай адилхан хортой. Хүүхдээ энэ том ангал руу алдахгүй байх нь эцэг эх болгоны үүрэг. Хүүхэд гэртээ байгаа гэж тайвшрах огт хэрэггүй. Түүний ертөнц рүү өнгийж хар, тэнд юу болж байгааг нь байнга анзаарч байгаарай.

6
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *