Сонсгол гэнэт муудахад нөлөөлдөг 10 хүчин зүйл. Тэдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлж, ямар эмчилгээ хийх вэ?

0

Сонсгол муудах нь нас ахихтай зэрэгцээд тохиолддог хэвийн үзэгдэл шахуу зүйл юм. Ихэнх нөхцөлд хүмүүсийн сонсгол чанга дуу чимээ эсвэл бусад хүчин зүйлсээс болж мууддаг. Гэвч заримдаа гэнэт сонсгол муудах тохиолдол бас бий. Үүнийг гэнэтийн мэдрэхүйн сонсголын алагдал (ГМСА) эсвэл гэнэтийн сонсгол алдагдал гэж нэрлэдэг. ГМСА нь ихэнхдээ нэг чихэнд нөлөөлдөг (90% магадлалтай). Түүнчлэн ГМСА болоход хүргэж буй хүчин зүйлсийн 85-90% нь тодорхойгүй байдаг байна.

Олон хүмүүс ГМСА-г эмчлүүлэх эсвэл сонсголоо эргээд сайжруулах бүрэн боломжтой. Үүний тулд шинж тэмдгүүд дээр тулгуурлан оношоо зөв тогтоож, яаралтай тохирох эмчилгээг хийлгүүлэх нь чухал юм.

ГМСА-гийн үед илрэх шинж тэмдгүүд

  • Чихэн дотор дүнгэнэх чимээ сонсогдох (тиннитус)
  • Толгой эргэх
  • Тэнцвэр алдагдах

 

ГМСА болоход нөлөөлөх хүчин зүйлс

Ихэнх нөхцөлд ямар хүчин зүйлс нөлөөлж байгааг тогтоох боломжгүй байдгийг дээр дурдсан. Харин түгээмэл байж болох хүчин зүйлсийг нэрлэе:

  • Чихний халдвар
  • Халдварт өвчнүүд: улаан бурхан, гахайн хавдар болон тэмбүү
  • Менингит
  • Аутоиммун эмгэгүүд: чонон хөрвөс болон Когэнийн хам шинж
  • Толгой эсвэл чихний гэмтэл
  • Мэдрэлийн өвчнүүд: хэд хэдэн төрлийн склерозууд
  • Меньерегийн өвчин
  • Дуу чимээнээс үүдэлтэй мэдрэлийн өвчин (сонсох эрхтэнд хамааралтай дуу чимээний мэдрэлд хавдар үүсэх)
  • Эм, бэлдмэлүүд: химийн эм, антибиотик болон их хэмжээний аспирин
  • Цусны эргэлтийн асуудал

 

 

ГМСА-г хэрхэн эмчлэх вэ?

Уг өвчний эмчилгээнд дараах зүйлс багтана:

  • Амаар эсвэл кортикостероидын замаар тариа тарьж, үрэвслийг намдаах (хүчин зүйл нь тодорхойгүй нөхцөлд ингэдэг)
  • Хэрэв бактерийн халдвараас болсон бол антибиотик хэрэглэх
  • Аутоиммун эмгэгээс болсон бол дархлаа дэмжих эм хэрэглэх

Хэрэв таны сонсгол тодорхой эм бэлдмэлийн хэрэглээнээс болж муудсан бол эмчид хандаж, өөрийнхөө нөхцөл байдалд тохирох хэмжээгээр эм уух хэрэгтэйг санаарай. Эсвэл өөр эм бэлдмэл хэрэглэх хэрэгтэй.

Эрт эмчлүүлэх тусам, сонсголоо алдах эрсдэлийг бууруулна гэдгийг бүү мартаарай.

3
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *