
Louis Vuitton-ы гольфын машин, дарвуулт завин дээрх үдэшлэг, Дом Периньон оргилуун дарстай пиво-понг тоглоом – баячуудын хүүхдүүд зугаацах аргаа олж ядна. Хаврын амралтаа хаана, хэрхэн өнгөрүүлж байгааг нь харцгаая.
Лондоны нэгэн баяны өв залгамжлагч охин Лана Сколаро эд хөрөнгөө Майамид очин гайхуулж, Louis Vuitton-ы гольфын машин унажээ.
Сколаро бол бизнесмэн Франческо Сколарогийн охин бөгөөд саяхан өөрийн гэсэн гоёл чимэглэлийн шинэ загвар гаргасан байна. Эдгээр зургуудыг Майамигийн Soho Beach House-д авчээ.
Алекс Бостанян пиво-понг буюу багууд өрсөлдөгчийнхөө шар айрагтай аягыг бөмбөгөөр цохиж унагаадаг тэмцээнийг Малибуд зохиожээ. Гэхдээ хямд үнэтэй шар айрагны оронд тансаг зэрэглэлийн Дом Периньон оргилуун дарсаар тоглосон гэнэ.
Зарим баячуудын хүүхэд хаврын амралтаараа өвөрмөц газраар аялжээ. Зураг дээр Хавьер Сидху зочид буудлын жакузид. Хонконг.
Эндрю Уоррен бусад баян хүүхдүүдийн адил Майамид амарсан байна. W Hotel-д найз охидтойгоо, өндөр үнэтэй согтууруулах ундаан дунд.
Уоррен найз охинтойгоо Matador клубт үдшийг өнгөрүүлж байна.
Уоррен амралтаа ахин нэг өдөр сунгаж, 1 Hotel South Beach-ийн усан санд авахуулсан зураг постолжээ.
Харин зарим өв залгамжлагчид хүйтэн газрыг зорьсон байна. Жишээ нь, Макс Лэйф цаст Аспены уулсыг сонгожээ.
Лэйф найзуудтайгаа оргилоос бууж ирсний дараа оргилуун дарс шимэн алжаал тайлж байна.
Никки Кауфман энэ зургийг Майамигийн Nobu ресторанд авч, Instagram-д дагагчдаа “өдсөн” байна.
Кауфман найзуудын хамт Майамигийн шөнийн амьдралд умбаж, Wall клубт наргижээ. Тэдний царайг харвал мөнгөөр аз жаргал худалдаж авсан мэт.
1 Hotel South Beach тансаг зочид буудалд Кауфманы байрласан өрөөнөөс гадагш харагдах байдал
Дөрөв дэх үеийн удам дамжсан үнэт эрдэнийн наймаачин Дэвид Вахлер Вэст-Индийн алтлаг наран шарлагын газарт алжаалаа тайлжээ. Невис арал, Four Seasons Resort зочид буудал.
Жекс Сиберт Chateau Marmont зочид буудалд үдийн зоог барьсны дараа зураг даруулжээ. Сиберт бол Холливудын алдарт Лесли Сиберт, Стивен Сиберт хоёрын хүү юм. Эцэг нь Lighthouse Entertainment-ийн эзэн.
Жекс Сиберт Chateau Marmont зочид буудалд үдийн зоог барьсны дараа зураг даруулжээ. Сиберт бол Холливудын алдарт Лесли Сиберт, Стивен Сиберт хоёрын хүү юм. Эцэг нь Lighthouse Entertainment-ийн эзэн.
Давид Йехезкель найзуудтайгаа Майамигийн усан амралтын хүрээлэнд.
15 настай Майа Генри тун саяхан 6 сая долларын өртгөөр кинсеаньера /охид насанд хүрсний баяр/ хийж од болсон билээ. Түүний эцэг нь энэ баярыг хийж өгсөн бөгөөд хуулийн фирмийн эзэн юм. Зураг дээр Багамын арлууд дээр дарвуулт завинд.
Кристофер Лурд амралтаараа бусад баячуудын хүүхдийн адилаар хувийн онгоцоо хөлөглөжээ.
Лурд үнэтэй цагнуудаа гайхуулан Флоридын Fort Lauderdale Beach наран шарлагын газрын ойролцоо дарвуулт завь унах үедээ.
Лурд энэ хугацаанд Акапулькод байрлах Hannah Sun Club-ээр ч ороод амжсан байна.








Эрдэнэ Баярын Дамдиндорж
2016/04/05 at 17:43
тэдны яааэ тансаглаж мөнгөө үрэн таран хийж бгаа нь бид нарт хамаагүй
Эрдэнэ Баярын Дамдиндорж
2016/04/05 at 17:44
амьдрал мэдэхгүй зовлон үзээгүй юмнууд тэндээл бдаг юм бгаа биз
Ө. Батцэнгэл
2016/04/05 at 18:07
Сүржигнэхээ л байчих л даа.
Шинээ
2016/04/06 at 06:05
Ингэж амьдарвал сайхан да
Lukaso Lukas
2016/04/06 at 06:09
Iimerhuu postuud hend heregtei ‘ve?
Naraa Misheel
2016/04/06 at 12:17
R Dr b o ft Yun ☺?????????????????????????⌚????????????????? ??????????????????????????????????????????????????????????