2016 оны 6-р сард дэлгэцнээ гарах онцлох 10 кино

0

Та шинээр гарах кинонуудаас чухам алийг нь үзэхээ урьдчилан сонгодог уу? Энэ 6-р сард дуулиан шуугиантайгаар нээлтээ хийх кинонуудаас танилцуулахаар бэлдлээ. Шилдгийн шилдэг биш ч гэлээ олон үзэгчдийн сонирхолыг татах кинонууд юм.

Independence Day: Resurgence, 2016

Харь гарийнхаан гэж… Манай дэлхий рүү дайрахаас өөр ажилгүй хүмүүс байдаг мэт… 1996 онд найруулагч Роланд Эммерихийн удирдлага дор Уилл Смит зэрэг жүжигчид харь гарийнханыг нэг удаа устгасан. Харин өнөөдөр илүү аймшгийн дайснуудтай залуучууд тулалдах бололтой. Улирч өнгөрсөн он жилүүдэд манайхан харь гарийнханы зарим нэг технологийг эзэмшиж чаджээ. Киног мөн л Роланд Эммерих найруулсан бөгөөд дүрүүдийг Жефф Голдблум, Билл Пуллман, Вивика Фокс болон Села Уорд нар бүтээжээ. Fox кино компани кинонд 200 сая доллар зарцуулсан бол өмнөх анги нь 75 сая доллараар бүтэж байжээ.

2016 оны 6-р сард дэлгэцнээ гарах онцлох 10 кино 1

Finding Dory, 2016

Цуврал кино гэдэг яг л хар тамхи шиг, эхний ангийг нь үзвэл дараагийн ангийг үзэх гэж тэсэн ядан хүлээнэ. Pixar хүүхэлдэйн киноныхоо дараагийн ангиуд гэж байхгүй гэж мэдэгдэж байсан ч нь хоёр ангийг дараалан гаргаж байна. Дараа жил Car 3 гарах бол энэ 6-р сард “Доригийн эрэлд” гарах нь. Цэнхэр өнгөт Дори загас ой санамжаа алдсан, багадаа төөрсөн тэрээр эцэг эхээ олохыг хүснэ. Дори болон түүний найз нар Калифорни руу аялалдаа гарна. 2003 онд дэлгэцнээ гарсан “Немо” хүүхэлдэйн киног найруулсан Эндрю Стэнтон уг хүүхэлдэйн киног мөн найруулжээ.

2016 оны 6-р сард дэлгэцнээ гарах онцлох 10 кино 2

The Legend of Tarzan, 2016

Тарзаны түүх бол дуусашгүй. Сармагчингууд түүнийг хүмүүжүүлсэн бөгөөд Тарзан өөрийн гарал үүслийн талаар жинхэнэ үнэнийг олж мэднэ – Британи гаралтай тэрээр Лондонд амьдрахаар очиж Грейстокийн лорд цолтой болжээ. Британийн засгийн газар түүнийг Конго дахь худалдааны төлөөлөгчөөр илгээх ажээ. Нутагтаа эргэж ирсэн түүний түүх үргэлжилнэ. Муу санаат ахмад Леон Ром (африкчуудтай үнэхээр хэрцгий ханддагаараа алдаршсан түүхэн хүн)-той тэмцэхээр Тарзан ой руугаа буцаж очино. 180 сая доллараар бүтсэн уг кино үзэгч олныг алмайруулах маш их тусгай эффекттэй ажээ.

2016 оны 6-р сард дэлгэцнээ гарах онцлох 10 кино 3

The BFG, 2016

BFG бол зөвхөн домогт Doom тоглоомын зэвсэг бус мөн “Чарли ба шоколадны үйлдвэр”, “Сайн санаат аварга биет” зохиолын зохиолч Роальд Далигийн номны нэрийн товчлол юм. Өнчин Софи аварга том биеттэй үерхэнэ. Аварга том биет шөнийн цагаар хотын гудамжаар зугаалж унтаж буй хүүхдүүдэд сайхан зүүд бэлэглэдэг юм. Харамсалтай нь бүх аварга биетүүд Софигийн найз шиг биш бололтой, хорон муу санаатнууд нь хүүхдүүдийг айлгаж хулгайлах тул Софи найзтайгаа нийлж тэдэнтэй тулалдах ажээ… Кино найруулагчаар Стивен Спилберг ажиллажээ.

2016 оны 6-р сард дэлгэцнээ гарах онцлох 10 кино 4

The Nice Guys, 2016

Цуст аллагатай детектив түүх. Үйл явдал 1977 онд Лос-Анжелес хотод өрнөнө. Хөлсний алуурчин (Расселл Кроу) болон хувийн мөрдөгч хоёр эхлээд хоорондоо дайсагнах боловч үйл явдлын өрнөлийн явцад хамтрагч нар болж ор сураггүй алга болсон нэгэн бүсгүйн эрэлд гарцгаана. Кинонд мафи, порно зэрэг сэдвүүдийг хөндөнө. Нэг ёсондоо энэ киног үзээд та уйдахгүй. Киног Калифорнийн детектив Жей Жозефийн бодит түүх дээр сэдэвлэн бүтээжээ.

2016 оны 6-р сард дэлгэцнээ гарах онцлох 10 кино 5

Now You See Me 2, 2016

3 жилийн өмнө та эхний ангийг нь үзсэн байх гэж найдаж байна. Хоёрдугаар ангид Майкл Кейн, Морган Фримен нар өмнөх анги дээрх мэхлэгч нараас өшөөгөө авахаар шийднэ. Дүрүүдэд Жесси Айзенберг, Марк Руффало, Вуди Харрельсон болон Дейв Франко нар тогложээ. Мөн хятадын дуучин, жүжигчин Жей Чоу тэдний эгнээнд элссэн бөгөөд хэрвээ энэ анги амжилттай болвол гуравдугаар ангийг хийх төлөвлөгөөтэй байгаагаа кино бүтээгчид нэгэнт мэдэгдээд байгаа юм.

2016 оны 6-р сард дэлгэцнээ гарах онцлох 10 кино 6

Money Monster, 2016

Хоёр ч удаагийн Оскарын эзэн болсон Жуди Фостер дэлгэцнээ гарснаас илүү кино найруулах сонирхолтой болжээ. Энэ удаад тэрээр мөнгөө чухам ямар салбарт хийх тухай зөвлөгөө өгдөг телевизийн нэгэн нэвтрүүлгийн тухай өгүүлсэн киног найрууллаа. Нэвтрүүлгээ хөтөлж байхад нь нүүрэндээ баг зүүсэн зэвсэглэсэн этгээд нэвтрэн орж нэвтрүүлэгчийг барьцаанд  авна. Гэмт этгээд нэгэн зүйлд тайлбар авахыг хүсэх ажээ: “хөрөнгө оруулахад найдвартай” гэсэн компани нь яагаад учиргүй гэв гэнэт үнэ цэнэ нь зах зээл дээр буучихав? Дүрүүдэд Жорж Клуни, Жек О’Коннелл, Жулия Робертс болон Доминик Уэст нар тогложээ.

2016 оны 6-р сард дэлгэцнээ гарах онцлох 10 кино 7

Neighbors 2: Sorority Rising, 2016

Хоёр жилийн өмнө хөршүүд оюутан залуучуудтай тэмцэж тайван амьдралаа эргүүлэн авчирч байсан бол энэ удаад оюутан бүсгүйчүүдтэй тэмцэх хэрэг гарах нь ээ. Бүсгүйчүүд эрчүүдээсээ ч долоон дор. Тэгэхээр Рэднерийнхэн оюутнуудтай дахин асуудал үүсгэхгүйн тулд чадах бүхнээ хийх хэрэг гарна. Эмэгтэй оюутнуудын байрны ахлагчаар Хлой Грейс Морис тоглосон бөгөөд киноны найруулагчаар Николас Столлер ажиллажээ. Америкийн кино шүүмжлэгч нарын дүгнэлтээр бол өмнөх ангиасаа ч илүү инээдтэй бүтээл болсон гэжээ.

2016 оны 6-р сард дэлгэцнээ гарах онцлох 10 кино 8

Teenage Mutant Ninja Turtles: Out of the Shadows, 2016

2014 онд мэлхий нинжа нар Шреддертэй тэмцэж ялсан. Тэдний тэмцэл үүгээр дуусаагүй бололтой, хорон муу санаат амьд үлдэж Крэнг гэх аймшгийн амьтантай нийлж дэлхий рүү дайрахаар бэлдэж байна. Тэгэхээр дуртай пиццагаа идэхийн тулд мэлхий нинжа нар багагүй хөлсөө гоожуулах хэрэгтэй бололтой. Хоёрдугаар ангийг мөн Майкл Бэй найруулсан, өмнөх ангиас олсон орлого нь 500 сая хүрсэн бөгөөд амжилтаа давтана гэж найдаж байгаа бололтой.

2016 оны 6-р сард дэлгэцнээ гарах онцлох 10 кино 9

The Conjuring 2, 2016

Хятад гаралтай австрали найруулагч Жеймс Ван “Saw” киногоороо алдаршиж бидний мэдэхгүй амьдралаар кино бүтээдэг нэгнээр тодорсон. Далдын хүчтэй тэмцдэг гэр бүлийн хоёр энэ удаад Лондонд очиж муу ёрын ад чөтгөртэй тэмцэнэ. Эхнэр, нөхөр Уоррен нар бол бодит хүмүүс бөгөөд кинонд өгүүлж буй үйл явдал ч мөн бодит түүх дээр хийгдсэн гэдгийг та болгооно биз ээ.

2016 оны 6-р сард дэлгэцнээ гарах онцлох 10 кино 10

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *