Зам тээврийн ослоор маш олон хүүхэд нас барж байна! Хэрвээ танд хүүхэд чинь бүхнээс үнэтэй бол үүнийг заавал унш!

2

Хүүхдийн машины суудал илүүц зүйл, тансаглал гэж үзэх хүмүүс цөөнгүй. Үнэтэй машин авсан хүмүүс өөрийнхөө болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг бүрэн хангасан гэж үзэх нэгэн ч байна.

Европын холбооны улсууд яагаад хүүхдийн суудал машиндаа заавал суурилуулахыг шаардаад байна вэ? Хүүхэд тээвэрлэхэд тавигдах шаардага, мөн үүнд оногдуулах торгуулийн хэмжээ ч гэж байна. Жишээ нь, Шведэд 4 нас хүртэл нь тусгай суудалд суулгах ёстой, суудлын нурууг эсрэг тийш нь харуулна. Харин Германд дөнгөж төрсөн хүүхдийг тусгай суудалгүйгээр эмнэлгээс гаргаж болохгүй ажээ.

Хүүхдийг автомашинд хэрхэн тээвэрлэх вэ?

Манай улс ч гэсэн хүүхдийн тусгай суудал ашиглахыг шаардаж эхлээд байгаа. Гэсэн хэдий ч амьдрал дээр тэр болгон хэрэгжихгүй байгаа нь харамсалтай.

Залуу эцэг эхчүүдийг европын холбооны туршлагыг дагахыг бидний зүгээс хүсэж байна. Хүүхдийн автомашины тусгай суудал авто ослын үед хүүхдийн амь насыг аврах боломжтой.

“Өчигдөр хүүхдийн цэцэрлэгээс гэр орох замдаа дэлгүүрээс сүү авахаар явсан юм. Өөр машин биднийг мөргөхөд гэрээсээ хэдхэн минутын зайд л байсан. Ийм зүйл өөрт тохиолдол гэж хэзээ ч бодож байсангүй.

Миний хүү (3 ой 6 сартай) ганц хоёр шархтай үлдсэн. Эмч нарын хэлж байгаагаар, хэрвээ би хүүхдээ тусгай суудалд суулгаж хоёр минут илүү зарцуулаагүй бол нөхцөл байдал өөрөөр эргэж болох байжээ.

Би зүгээр, хүүхэд зүгээр – бусдыг нь засаж болно. Бурхандаа бас Хонда маркын автомашин, хүүхдийн суудалд талархлаа. Бид эрүүл саруул үлдлээ”.

“Гэрлэн дохион дээр тормоз авч чадаагүй автомашин шуугиад л ороод ирсэн. Гэрээсээ 500 метрийн зайд. Кузов ч үсрээд явчихсан. Тэгэхэд миний үр дөнгөж 3-хан долоо хоногтой (бид хоёр даатгалаа хөөцөлдөж явсан юм), хүүхдийнхээ суудалд хөөрхий минь сэрээ ч үгүй унтсаар л… Тийм учраас хаана ч явсан хүүхдээ суудалд нь суулгаж бэхлэж байгаарай…”

Хүүхдийн автомашины суудал сонгохдоо материалыг нь сайтар анхаарна. Жирийн хуванцраар хийсэн суудал нь хугарахгүй ч мууддаг.

Урьд өмнө нь хэрэглэж байсан суудал сонгох хэрэггүй, магадгүй урьд өмнө цохигдсон байхыг үгүйсгэхгүй. Тэр болгоныг бид мэдэхгүй шүү дээ.

Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай.

25
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Bolor Begzsuren

    Bolor Begzsuren

    2018/04/17 at 11:35

    Ter taxi Barisal humuus UB-t ih bgaa shuu. nyalh huuhdee passenger suudal deer tavichaad amidral hitsuu bna, huuhed harah hun bhgyi geed yavj bgaa shuu. Ingeed l oor mashin hurj irked mongovol yah bolj bna. Eniig unshmaar yumaa.

  2. Jantsan Batkhuyag

    Jantsan Batkhuyag

    2018/04/17 at 16:12

    манайд 1 жилд 500 шүү дээ аймаар

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *