Хосуудын харилцааг унтдаг байрлалаар нь тодорхойлъё

0

Саяхан Эдинбургд болсон Шинжлэх ухааны олон улсын фестиваль дээр сэтгэл зүйн салбар дахь судалгаануудын үр дүнгүүдийг танилцуулжээ. Судалгааны үр дүнд дараах зүйлийг нотолжээ: «Дурлалт хосуудын харилцааны өөрчлөлт нь хосуудын хамт унтаж байгаа байрлалаар шууд илэрдэг». Унтахдаа авсан байрлал нь чухал бус, харин унтаж байхдаа болон өглөө сэрэхэд байгаа байрлал нь чухал ач холбогдолтой гэнэ.

Хартфордширийн их сургуулийн профессор Вайсман болон сэтгэл зүйч Коринн Свит нарын судалгаан дээр үндэслэн харилцаагаа ямар түвшинд байгааг илүү сайн ойлгоход туслаж өгөх, хосуудын унтаж буй байрлалын тухай өгүүлэх хөтчийг танд зургаар толилуулж байна.

«Бал сар»

Хосуудын харилцааг унтдаг байрлалаар нь тодорхойлъё 2

Энэ байрлалаар ихэвчлэн уулздаг болоод удаагүй шинэхэн дурлалт хосууд эсвэл удаан хугацаанд 2 биенээсээ хол байсан хосууд унтдаг.

Хэрвээ удаан хугацааны турш хамт амьдарч байгаа хосууд уг байрлалыг сонгож унтдаг бол тэдний харилцаанд одоог хүртэл хүсэл тачаалын гал ассаар байгаа гэсэн үг.

«Харилцан яриа»

Хосуудын харилцааг унтдаг байрлалаар нь тодорхойлъё 3

Сэтгэл зүрхээрээ гүн холбоотой боловч бие биендээ илүү их цаг зарцуулж, илүү их харилцахыг хүсдэг хосууд ингэж унтдаг.

«Оддыг ажиглангаа»

Хосуудын харилцааг унтдаг байрлалаар нь тодорхойлъё 4

Хосууд хоёулаа дээшээ харж, нэг нь нөгөөгийнхөө мөрийг дэрлэн унтана. Уг байрлалд эрэгтэй нь давуу байр суурийг эзэлдэг. Ингэж унтдаг хосууд эвтэй найртай харилцаатай байдаг. Нэг нь нөгөөдөө тохируулан унтах болдог учраас бага зэрэг тухгүй байдаг.

«Хүчтэй мөр»

Хосуудын харилцааг унтдаг байрлалаар нь тодорхойлъё 5

Энэ байрлал өмнөхтэй төстэй боловч арай илүү дотно харагдаж байгаа биз? Бие биедээ байнга халамж тавьдаг, ойр дотно байхаас ичдэггүй хосууд ингэж унтдаг. Харилцаанд бас л эрэгтэй нь давуу эрхтэй байдаг.

«Шүргэлцэх цэг»

Хосуудын харилцааг унтдаг байрлалаар нь тодорхойлъё 6

Ингэж унтдаг хүмүүс тайван, сайхан харилцаатай байдаг. Бие биенийхээ хувийн орон зайг хүндэтгэдэг хосууд ингэж унтдаг. Тэдний нуруу шүргэлцэж байгаа нь нэгэн биеийн тал болсон хүнээ хажуудаа байгааг мэдрэх нь чухал гэдгийн нотолгоо юм.

«Салангад амралт»

Хосуудын харилцааг унтдаг байрлалаар нь тодорхойлъё 7

Муудалцсан хосууд ийм байрлал сонгосон байдаг. Гэвч өөр хувилбар бас бий. Хоёулаа шазруун биеэ даасан, хоёуланд нь хувийн орон зай зайлшгүй шаардлагатай байдаг ийм хосууд бас ингэж унтах тал бий.

«Орны хаан»

Хосуудын харилцааг унтдаг байрлалаар нь тодорхойлъё 8

Өөрийнхөө мэдрэмжүүдийг хамтрагчдаа харуулахаас илүү өөрийгөө нотлохыг илүүд үздэг хүмүүс орон дээр тэрийж хамаг зай эзлэн унтдаг. Ингэж унтдаг хүмүүс нөгөө хүнтэйгээ ямар их хувиа хичээсэн байдалтай харьцдаг гээч. Харилцаанд биеэ авч яваа байдал нь тэдний орон дээрээ хэрхэн унтаж байгаатай нь яг л ижилхэн…

«Халбаганууд»

Хосуудын харилцааг унтдаг байрлалаар нь тодорхойлъё 9

Уг байрлал нь эвтэй найртай, хүсэл тачаал бүхий харилцааг илтгэнэ. Гэрлэлтийн эхний хэдэн жилд уг байрлалыг сонгодог. Ард нь байрлаж байгаа хүн нь харилцаандаа давамгайлах үүрэг гүйцэтгэдэг. Нөгөөх нь хамгаалагдаж байгаа мэдрэмжийг мэдэрдэг.

«Хоорондоо зайтай халбаганууд»

Хосуудын харилцааг унтдаг байрлалаар нь тодорхойлъё 10

Хосууд урьдных шиг «халбаганууд» байрлалыг сонгосон байгаа боловч бие биендээ илүү эрх чөлөөг олгосон байна. Хамгийн багадаа 2 янзаар тайлбарлаж болохоор, тайлбарлахад хамгийн хэцүү байрлалуудын нэг:

1.Хүсэл тачаал хөрж үгүй болсон харилцааг илтгэнэ. Хосуудын хэн нэг нь харилцаанд хүсэл тачаал алга болжээ гэж үзэж байж болно. Биеийн контактанд хэрэгцээ мэдрэхээ больж эсвэл нөгөө хүн нь сэтгэлд нь хүрэхээ байсны шинж.

2.Хоёр дахь тохиолдолд буруу харсан хүн нь нөгөө хүнээ илүү мэдрэмжтэй байхыг өдөөн хатгасан ба илүү их анхаарал хандуулаасай гэж хүссэн гэж ойлгож болно.

«Хөлөөрөө шүргэлцэх»

Хосуудын харилцааг унтдаг байрлалаар нь тодорхойлъё 11

Шөнийг хоорондоо наалдаж өнгөрүүлээгүй ч хөлөөрөө хайнгадуухан шүргэлцэж байна. Харилцаанд нь эв нэгдэл, итгэл ноёлдог хосууд голдуу ингэж унтдаг. Тэд 2 биендээ бүрэн эрх чөлөө олгодог ба шүргэлцэх жижиг гүүрийг ч үлдээхээ

9
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
5
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *