Куркума нь хорт хавдрын эд эсийн өсөлтийг зогсоож чадна. Үр дүнтэй болох нь судалгаагаар батлагдсан!

2

Хүнсэндээ куркума хэрэглэх нь элдэв хавдрын өвчний эсрэг, тэр дундаа бүдүүн гэдэсний хорт хавдрын эсрэг хамгийн үр дүнтэй хэмээн Medical Express бичиж байна.

Судлаачид энэ амтлагчийн бүтцэд ордог гол бодис болох куркумин нь хорт хавдар бий болгогч эд эсийн өвөрмөц хуваагдлыг зогсоож чаддаг гэдгийг тодорхойлжээ.

Ийм сайн нөлөөтэй гэдгээ толгойн болон хүзүүний, хөxний, уушгины, ходоод гэдэсний, өндгөвчний, мэдрэлийн системийн, цусны эдийн зэрэг хорт хавдрууд дээр харуулсан байдаг.

Вашингтоны Их Сургуулийн судлаачдын баг куркумагийн үндсэн зүйл болох куркуминыг зорилтот хэсэгт хүргэх системийг бий болгож чадсан байна.

Энэхүү арга нь ясны чөмгөөс бий болох хорт хавдрын эд эсийн өсөлтийг зогсоож эрүүл эд эсийн өсөлтийг дэмжих нөлөөтэй гэдгийг харуулсан юм.

Магадгүй чухам энэ арга нь ясны чөмөгний гаралтай хорт хавдрын мэс засал хийлгэсэн хүүхдүүдэд ихээхэн чухал байж болзошгүй.

Судлаачид ясны хорт хавдартай өвчтөн нь мэс заслын өмнө болон хойно бусдаас илүү их химийн эмчилгээ хийлгэх шаардлагатай болдог гэдгийг онцлон анхааруулж байна.

Орчин үед сөрөг үр дагавар багатай эм бэлдмэл гэж бараг үгүй бөгөөд тийм эм амин чухал шаардлагатай байгаа юм.

Судалгааны багийн Сусмита Босе болон түүний хамтрагч нар куркумины xүчиллэг байдлыг саармагжуулах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй зэрэг биологийн онцлогийг ашиглах гэж оролдож байгаа тухайгаа ярьж байна.

Үүнээс гадна дээрх бодис нь зарим төрлийн  хорт хавдрын хөгжлийг сааруулдаг гэдэг нь тодорхой болжээ. Гэхдээ энэ бодисыг амаар уух үед бие организмд шингэх нь муу, бас хүний биед сайн үйлчилж  амжилгүй гадагшлахдаа ч амархан болохыг тогтоосон байна.

Судлаачид маань куркуминыг хүний өөхөн дотор орсон хойноо задарч үйлчилдэг болох тусгай систем боловсруулж байгаагаа туршиж үзэх санал тавьсан гэнэ.

Ийм байдлаар эд эсийн хэмжээнд үйлчлэл үзүүлж чадвал ясны чөмгийн хорт хавдрын эд эсийн хөгжлийг 96% хүртэлх хэмжээнд дарангуйлж болно гэдгийг судалгаагаар харуулжээ. Мөн эрүүл эд эсийн өсөлтийг ч дэмжих бас нэг нөхцөл болж байсан байна.

Куркуминыг судлах судалгаа амжилттай болж, хорт хавдрыг эмчлэхэд бодитоор тус болно гэдэгт найдаж байна.

1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Na Na

    Na Na

    2019/07/14 at 10:20

    Vr dvnteig ni heregled l medsen

  2. Erdenebileg Moyobuu

    Erdenebileg Moyobuu

    2019/07/14 at 10:23

    Turmeric

  3. GeGi Badgaa

    GeGi Badgaa

    2019/07/14 at 13:11

    Куркума гэж цагаан гааг хэлээд бгаму? Өөр юм уу?

  4. Na Na

    Na Na

    2019/07/14 at 20:50

    Nomin delgvrt tailbartaiga bnalaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *