Хэлээ өдөр бүр цэвэрлэх нь амны хөндийн өвчин үүсгэгч бактерийг 10 дахин багасгана

3

Уламжлалт анагаах ухаан хэлээ цэвэрлэж байхыг зөвлөдөг бөгөөд үүнийг өдөр тутмын зуршил болгосноор янз бүрийн хорт бодис, хоолны үлдэгдлийг гадагшлуулах болно. Уламжлалт анагаах ухааны онолоор бол цэвэр хэлтэй байх нь амны хөндий эрүүл байх үндэс юм.

Орчин үеийн амны хөндийн эмч нар ч шүд угаахдаа хэлийг өдөр болгон цэвэрлэж байх нь зөв гэдэгтэй санал нийлдэг. Хэлээ цэвэрлэснээр зөвхөн ариун цэврийг сахих төдийгүй амт мэдрэх чадвар ч сайжирна Хэл бол амталгааны гол эрхтэн учир цэвэр хэл амтыг илүү мэдрэх нь ойлгомжтой.

Сонирхолтой нь та шинэ амт мэдэрснээр бага иддэг болдог байна. Уламжлалт анагаах ухаанд өлсгөлөн дарах гэдэг бол зөвхөн идэх биш бас амт мэдрэх явдал гэж үздэг. Харин амт мэдрэх чадвар муудах үед хоолыг хэт их идэж илүүдэл жинтэй болдог байна.

Цэвэр хэл нь амны хөндийн эрүүл байх үндэс

Бактер, мөөгөнцөр зэрэг хэл болон амны хөндийд байх таагүй зүйлс нь эрүүл мэндийн янз бүрийн бэрхшээл үүсэх нэг нөхцөл болдог. Ийм амны хөндий нь микрорганизмын хамгийн тухтай орчин бөгөөд тухайн хэсгийг үрэвсүүлж, биеийг хордуулна.

Мөн бактер нь задарч ялзрах явцдаа хэлний ар хэсгээр хүхрийн нэгдэл ялгаруулдаг. Чухам энэ молекулын 80-90 % амны муухай үнэрийг бий болгодог байна.

Хэлээ байнга цэвэрлэх нь доорх ач холбогдолтой:

  • Амны хөндийн болон бусад өвчин үүсгэгч олон төрлийн нянг цэвэрлэж устгана.
  • Амнаас гарах муухай үнэр үгүй болно.
  • Амтлах чадварыг сайжруулах ба хэлэнд өнгөр хуримтлагдсанаар энэ чадвар сулардаг байна.
  • Хэлний мэдрэх хэсгийг цэвэрлэх нь нэгэн төрлийн иллэг бөгөөд үүгээр дамжин биеийн дотор эрхтнүүдийн үйл ажиллагааг сэргээнэ.

Баримтууд:

  • Хэлээ өдөр болгон цэвэрлэх нь амны хөндийн өвчин үүсгэгч бактерийг 10 дахин багасгана.
  • Шүдний чулуу үүсэх нөхцөлийг 33% бууруулна.
  • Шүд болон хэлээ цэвэрлэснээр муухай үнэр гарах нөхцөл 85%-иар бага болдог бол зөвхөн шүдээ угааснаар ердөө 25% л багасдаг байна.

Хэлний өнгөр, хоолны үлдэгдэл, мөөгөнцөр зэргийг арилган цэвэрлэхдээ хэл цэвэрлэх багаж ашиглах ба ийм хэрэгслийг одоо эмийн сан бүрд зарж байгаа билээ. Ийм хэрэгсэл үгүй үед цайны халбага ашиглаж болно.

Шүдний сойз нь ийм зориулалтаар ашиглахад үр дүн багатай бөгөөд зөвхөн шүд цэвэрлэх л зориулалттай юм.

5
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *