Нярай хүүхдийн цацлаганы 12 ухаалаг хэрэглээ

0

Нярай хүүхэдтэй айл бүрт зайлшгүй байдаг нэг зүйл бол хүүхдийн гуя, суга гэх мэт биеийн нугалаатай хэсгүүдийг улайлт нуралтаас хамгаалах нярайн цацлага билээ. Мөн жижигхэн маамуунуудад онц хэрэгтэй энэ зүйлийн тааламжтай үнэрт олон хүн дуртай байдгаас хэрэглэх боломжтой үед хэрэглэхийг хүсдэг. Гэвч хүүхэдгүй бол үүнийг хэрэглэх шаардлага тэр бүр гарахгүй гэж боддог. Харин дараах 12 тохиолдолд хүүхдийн цацлагыг ашиглах нь бараг өдөр бүр үүнийг ашиглах боломжийг олгож байгаа юм.

OLYMPUS DIGITAL CAMERA

Сормуус өтгөрүүлэх

Сормуусаа будахын өмнө нярайн цацлагыг сормуусандаа түрхчихвэл сормуус тань илүү өтгөн харагдах болно.

Хуурай шампунь

Хуурай шампунь чинь дуусчихсан уу? Тэгвэл багахан хэмжээний хуурай шампунийг үснийхээ уганд цацчихвал уг нунтаг үсний илүүдэл тосыг шингээгээд авчихна. Хэрвээ та хар үстэй бол нярайн цацлагаа какаоны нунтагтай хольж, улаан үстэй бол бага зэрэг шанц буюу cinnamon-той хольж болно. Эцэст нь хурууны үзүүрээр нунтгаа тараагаад л болоо.

Элс цэвэрлэх

Наран шарлагын газар эсвэл хүүхдийн тоглоомын талбай дахь элсэн дээр очсоны дараа бидний гар болон хувцас, цүнх гээд хамаг юм элс болчихдог. Энэ үед гар дээрээ багахан хэмжээний нярайн цацлага цацахад шингэнийг шингээн элсийг арилгахад илүү хялбар болгодог.

Тосон толбыг арилгах

Өмсөх дуртай хувцсан дээрээ хоолны тос дусаах тохиолдол цөөнгүй гарч байсан биз дээ? Энэ тохиолдолд тосны толбон дээр нярайн цацлага цацаж, тосыг шингээж авсны дараа угаах хэрэгтэй.

Орны даавуу

Халуун өдрүүдэд хөнжил дэвсгэрийн даавуу биед наалдан таагүй мэдрэмж үүсгэдэг. Харин бага зэрэг нярайн цацлага цацчихвал даавууны чийгийг шингээн, биед наалдахгүй сэрүүн мэдрэмж төрүүлдэг.

Гэрийн тэжээвэр амьтны шампунь

Усанд оруулах хүртлээ хайртай амьтныхаа үсийг нярайн цацлагаар үр. 5 минутын дараа сойзоор самнаарай. Энэ нь тэдний үсийг цэвэрхэн, таатай үнэртэй болгоно.

Хөлөө цэвэрхэн байлгах

Оймсгүйгээр гутал өмсөх үедээ хөлдөө нярайн цацлага түрхчих. Мөн гутлынхаа дотор талд ч багахныг цацах хэрэгтэй. Цацлага хөлсийг шингээж, хөлийг цэвэрхэн байлгана.

Угаалгын бээлийндээ

Цэвэрлэгээ угаалгын үед резинэн бээлий өмсөх нь гарыг хамгаална. Гэвч чийг даасан бээлийг тайлах, өмсөх гэдэг үнэхээр тааламжгүй зүйлийн нэг. Дараагийн удаа угаалгын бээлий ашиглахдаа гартаа багахан нярайн цацлага түрхчихвэл энэ тааламжгүй мэдрэмжээс ангид байж болно.

Хөзөр цэвэрлэх

Нярайн цацлага хөзөрнүүдийг хоорондоо наалдахаас сэргийлнэ. Хайрцганд хөзөрнүүдээ хийгээд нярайн цацлага цацаад хэдэн удаа сэгсэр.

Цэцгийн булцууг тоослох

Цэцэглэхээс нь өмнө цэцгийн булцуунуудаа нярайн цацлага ашиглан тоосло. 4-5 цэцгийн булцууг 3 хоолны халбага нярайн цацлагатай хамт амсрыг нь битүүмжилдэг уутанд хийгээд хөнгөхөн сэгсрээд өг. Нярайн цацлага цэцгийн булцуун дахь хөгцийг багасгаж, өмхөрч илжрэх боломжийг бууруулдаг.

Үс, сахал хуссаны дараа

Эрчүүд эмэгтэйчүүдийн аль нь ч бай үс сахлаа хуссаны дараа хүүхдийн цацлагыг ашиглаж болно. Энэ нь арьсыг зөөлрүүлж өгдөг.

Зангилаа тайлах

Хүзүүний гинж зүүлт зангирч орооцолдсон бол нярайн цацлага цацаад тайлахад илүү хялбар байх болно.

 

3
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *