
Амьд яваа насандаа заавал очиж үзэх газрууд гэж байдаг шүү дээ. Тэгвэл дараах зоогийн газрууд тэрхүү тоонд эргэлзээгүй орох юм.
Grotta Palazzese, Бари, Итали
Далайн усаар урлагдаж бий болсон энэхүү тогтоц нь 30 метрийн диаметртэй танхимыг үүсгэдэг бөгөөд уг танхим дотор хамгийн тансаг орчинтой зоогийн газруудын нэг үйл ажиллагаагаа явуулдаг юм.
Restaurant le Panoramic, Шамони, Франц
Гайхалтай үзэмжтэй энэ газар танд 3000 метрийн түвшинд зоог барих боломжийг олгох болно. Тус зоогийн газар нь Альпийн нурууны Бреван ууланд байрладаг байна.
Ithaa Undersea Restaurant, Мальдив
Тус ресторан нь усан доор 5 метрийн гүнд байрладаг ба ердөө 14 үйлчлүүлэгч нэг дор хүлээн авах зориулалттай юм. Та хэрэв усан доорхи ресторанаар үйлчлүүлбэл 270 градусын хүрээнд усан доорхи ертөнцийг ажиглан тухлаж болно.
Ali Barbour’s Cave Restaurant, Диани Бич, Кени
Романтик нөхцлийг бүрэн бүрдүүлж чадсан уг зоогийн газар нь дээд хэсгээрээ нээлттэй агуйд өөрийгөө байршуулсан ба дотор хэсэг нь Африкийн загвар, чимэглэлтэй байдаг байна.
The Sierra Mar Restaurant, Калифорни, АНУ
Жаргаж буй нарны бүлээн туяаг мэдрэн далайн давалгааг ажиглаж оройн хоолоо амтархан зооглохыг хүсч байгаа л биз дээ? Тэгвэл The Sierra Mar Restaurant таны сонголт мөн.
The River Cafe, Нью-Йорк, АНУ
Алдарт Нью-Йоркийг бүрэн мэдрэхийг хүсвэл The River Café-гаар та зочлох хэрэгтэй.
The Samaya Villas Bali, Бали, Индонези
Дэлхийд цуутай Балигийн арал мэдээж энэ жагсаалтад орох ёстой
Le Jules Verne, Парис, Франц
Эффелийн цамхаг дотор, 124 метрийн өндөрт. Энэ байхад хангалттай гэж бодож байна.
Skyline Restaurant, Куинстаун, Шинэ Зеланд
Шинэ Зеландын Куинстаунд хүмүүс адреналин мэдрэх гэж ирдэг. Тэгвэл онгоцноос үсэрч, усан дээр гулгахаас өөр сайхан зүйл байдаг нь тэнгэрт хүрэх өндөрт оршдог зоогийн газар юм.
Delaire Graff Restaurant, Стелленбос, Өмнөд Африк
Бас нэгэн содон зоогийн газар, усан үзмийн тайлбай хангалттай сайн үзэмж болж чадах болов уу?
Ngorongoro Crater Lodge, Нгоронгоро, Танзани
Африкийн зэрлэг талыг зурагтаар биш өөрийн нүдээр харангаа хоолоо зооглоорой.
The Signature Room at the 95th, Чикаго, АНУ
Чикаго хотын шөнийн гэрлүүд хэрхэн хотын нэг захаас нөгөө зах хүртлээ асаж байгааг харахыг хүсвэл 95 давхарт байрлах энэхүү зоогийн газраар зочлоорой.







