Нью-Йоркын Coney Island хойгт болдог ер бусын баярын жагсаал [50 фото]

0

Нью-Йоркын Coney Island хойгт болдог ер бусын баярын жагсаал [50 фото]

Жил бүрийн зургадугаар сарын хоёр дахь хагаст Нью-Йорк хотын Coney Island нэртэй хойгт Coney Island Mermaid Parade хэмээх баярын жагсаал болдог. Тэнгисийн сэдэвт энэхүү хөгжилтэй жагсаал оролцохыг хүссэн хүн бүрт нээлттэй байдаг аж. 1983 оноос эхлэлтэй энэ парадын хамгийн анхны жагсаалыг Coney Island USA хэмээх ашгийн бус урлагийн байгууллагыг үүсгэн байгуулагч, “Coney Island-ын захирагч” хочит Dick Zigun гэгч үүсгэн зохион байгуулжээ. Coney Island Mermaid Parade-ын гол дүр нь лусын хаан болон түүний хатан байдаг ба жил бүр янз бүрийн хүмүүс хаан, хатны дүрд тоглодог байна. Энэ жилийн парадын лусын хаанаар америкийн рок хөгжимчин Lou Reed, хатан хаанаар хөгжимчин Laurie Anderson нар сонгогдсон байгаа юм. Тэнгисийн сэдэвтэй гоёмсог хувцас, хэрэглэлээр гоёсон хүмүүсийн дунд хагас нүцгэн хүмүүс ч их тохиолддог. Парадын явцын нэг сонирхолтой хэсэг нь оролцогчдоос хамгийн чамин, хамгийн өвөрмөц, хамгийн дэгжин хувцаслалттай хүмүүсийг шалгаруулах тэмцээн явагддаг учир парадад оролцогчдын хувцас хэрэглэл улам бүр сонирхолтой, өрсөлдөөнтэй болж байгаа юм байна. Мөн энэ парадын өөр нэг ач холбогдолтой тал нь далай тэнгисийг бохирдуулж, тэнд амьдардаг амьд биетүүдэд ноцтой хор нөлөө учруулж байгаа газрын тосны талаарх асуудлыг хөнддөг явдал юм. Жишээлбэл British Petroleum (BP) компанийг эсэргүүцсэн утгатай бичиг, зураг бүхий самбар, уриа лоозонг барьж жагсах гэх мэтээр эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Зочин

    2010/06/26 at 17:18

    Zugaatai l yum…

  2. Зочин

    2010/06/26 at 17:35

    Ene odoo zugaatai yu tee ?

  3. uunuu818

    2010/06/26 at 17:46

    :-)

  4. smile_hehe

    2010/06/26 at 18:02

    kkk sonirholtoil yum

  5. jerry-man

    2010/06/26 at 19:02

    nice

  6. sirusIP

    2010/06/26 at 19:43

    Sonirholtoi YMaa :-o

  7. LillLove

    2010/06/26 at 21:31

    so sexy

  8. gan_cobweb

    2010/06/27 at 08:40

    Дан гоммо, лесби нар л байна. цугларалтаа нуух арга

  9. Alert

    2010/06/27 at 10:23

    huurhun picture bna

  10. Black_Hawk

    2010/06/27 at 17:31

    TNx

  11. Bayaraa_9884

    2010/06/27 at 17:56

    hachirhaltai l yum

  12. undraa107

    2010/07/01 at 11:59

    hahaha hogjiltein :-P

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *