Машиндаа хэзээ ч орхиж болохгүй 8 зүйл

2

Олон хүний хувьд машин гэдэг бол хоёр дахь гэр нь билээ. Харамсалтай нь бид энэ гэртээ эмх замбараагүй байдлыг ердийн зүйл болгож зарим нэг зүйлтэй тун ч болгоомжтой харьцах ёстой гэдгийг мартдаг. Эдгээр дотроос бид машиндаа зарим нэг зүйлийг орхидог нь таны эрүүл мэндэд хортой бөгөөд эдгээр нь шавьжнаас хамгаалах цацлага, нарны тос… гэх зэрэг өөр олон ахуйн зүйлүүд билээ.

Ингээд энэ удаа зуны халуун өдөр, өвлийн тэсгэм хүйтэнд машиндаа юу орхиж болохгүй талаар танилцуулъя.

1. Нэг удаагийн асаагуур, хийн баллон, аэрозоль

Нарлаг халуун өдөр машины дотор тал яг л зуух мэт халдаг. Ийм нөхцөлд машинд хүүхэд, амьтан зэргийг орхиж болохгүй бөгөөд ялангуяа та хэдий хугацаагаар холдож байгаагаа мэдэхгүй бол үүнийг онцгой анхаарах хэрэгтэй.

Гэхдээ олон хүн машинд орхиж болохгүй энгийн гэмээр зүйлүүдийг орхидог, мартдаг тал бий. Машины салон халуунд халсаар дотор нь байсан асаагуур дэлбэрсэн ба дэлбэрэлтийн улмаас үсрэхдээ урд шилийг гэмтээн цууруулж машины дотор талыг тэр чигээр нь солихоос өөр аргагүй болгосон гэх зэргийн түүх олон таардаг. Машин дотор орхивол дэлбэрч болох зүйлсэд шавьжны эсрэг цацлага бүхий аэрозоль, хийн баллон зэрэг болно.

 

2. Эм тариа

Дүрмээр бол машин болгонд эмийн сан байх ёстой. Энэхүү эмийн сан бүхий хайрцаг, цүнх нь машины ард бүтэн жилийн турш хөдөлгөөнгүй байдгийг хүн болгон л мэднэ. Энэ нь эм хадгалах нөхцлийг зөрчиж байгаа хэрэг бөгөөд ихэнх эмийг тасалгааны хэм бүхий орчинд хадгалах зориулалттай байдаг билээ.

Миннесотын эм зүйн Их Сургуулийн профессор Сара Вестберг: эм тариа нь өндөр хэмд хадгалагдах явцад өөрийнхөө эмнэх шинж чанараа алдах эрсдэлтэй гэж ярьж байна. Гэхдээ ингэж “муудсан” эм нь эрүүл мэндэд хор болох нь бага байна.

Мэдээж өдөр болгон, зогсох газар болгондоо эмийн сангаа авч бууна гэдэг бүтэхгүй зүйл гэдэг нь ойлгомжтой. Тэр тусмаа эмийн санд сүүлийн үеийн эм тариа байхгүй ихэнхдээ ямар нэг боолт, наалт, цаасан алчуур, бээлий гэх зэргийн зүйлс байдаг билээ. Гэхдээ энэ тухай бодож аль болох эм тариагаа машиндаа хадгалахгүй байх талаар санаа тавих хэрэгтэй. Бас эмийн санд байгаа эм тарианы хадгалах хугацааг хянаж зохих цагт нь шинээр сэлбэж байхаа мартаж болохгүй шүү.

 

3. Хийжүүлсэн ундаа

Халуунд ч хүйтэнд ч хүчтэй хийжүүлсэн, хөнгөн цагаан сав бүхий ундааг машинд орхиж болохгүй. Энэ нь зөвхөн машинд төдийгүй гэрт ч бас хамаатай юм шүү. 2012 онд нэгэн жаахан хүүгийн гарт хийжүүлсэн ундааны сав дэлбэрсэн явдал болсон бөгөөд ундаагаа хөргөх гэж нилээд удаан хөргөгчинд байлгаж байгаад задлах үед тэсэрсэн байна. Аз болоход хүү гэмтээгүй билээ.

Өвлийн хүйтэнд хийжүүлсэн ундаа машинд орхих нь ямар аюултай болохыг доор байгаа зургаас харж болно.

 

4. Нарны тос

Өндөр халууны үйлчлэлээр нарны тос дахь хамгаалах үйлчилгээтэй бодисын шинж чанар нь алдагдаж, задардаг байна. Ийм тос хэрэглэх нь аюултай бөгөөд та ямар ч байсан аливаа нэг хамгаалалт энэ тосноос авахгүй. Мөн хийжүүлсэн ундаатай адил машины дотор дэлбэрэх, машины салон бохирдуулах өндөр эрсдэлтэй билээ.

 

5. Мөнгө, цүнхээ ил орхих

Эдгээрийг та ил орхиж байгаа нь та машинаа хулгайч нарын бай болгож байгаа хэрэг юм. Хэдийгээр та цүнхнээсээ үнэтэй, чухал эд зүйлээ авсан эсэх нь үнэндээ хамаагүй бөгөөд хулгайч үүнийг мэдэхгүй, ямар ч байсан машин руу орж цүнхийг авахыг хичээх болно.

Хэрвээ та урт хугацааны аяллын үед машин дотроо унтах бол үнэтэй эд зүйлээ ил харагдах газар байлгахгүй байх тал дээр анхаараарай. “Мэргэжилтнүүд“ таныг сэрээлгүйгээр цүнх мөнгийг тань авах болно.

 

6. Нүдний шил

Нүдний шилээ машины суудал, хянах самбар дээр орхиж болохгүй ба тэнд нар маш хүчтэй тусдаг байна. Нүдний шил нарны туяаны фокусыг өөрчлөн нэг цэгт туяаг цуглуулснаар гал гарах магадлалтай. Мөн нүдний шил ч гэмтэж болно. Өндөр халуун нь нүдний шилний хүрээ, линз аль алиныг нь муутгах билээ.

 

7. Савласан ус

Савласан ус нь нүдний шилтэй адил мөн томруулагч шилний үүрэг гүйцэтгэж гал гаргаж болох юм. Мөн халуун нөхцөлд удаан байсан ус уух нь таны эрүүл мэндэд ч хортой байна. Биологийн ухааны доктор лэнс Уильямсын хэлснээр бол халуун нөхцөлд усан дотор янз бүрийн бактери үржих маш таатай нөхцөл үүсдэг гэжээ.

 

8. Цахилгаан хэрэгсэл

Бүх л электрон болон цахилгаан хэрэгсэлд ажиллах аюулгүй хэмийн хэмжээ хязгаар гэж бий. Машин дотор ухаалаг утас, нөүтбүүк зэргээ халуун, хүйтэн нөхцөлд орхих нь буруу бөгөөд батерей, дэлгэц болон бусад детальд маш муугаар нөлөөлдөг байна. Интернетэд ийм харамсалтай туршлагаа хуваалцсан мэдээлэл их байдаг ба үнэтэй электрон төхөөрөмжөө эвдлэхийг хэн хүсэх билээ.

Машиндаа иймэрхүү гажет орхихгүй байх бас нэг нөхцөл нь хулгай юм. Цүнх мөнгөтэй адил эдгээр төхөөрөмж нь хулгайч нарын анхаарлыг их татдаг байна. Машиндаа нөүтбүүкний хоосон цүнх ч орхиж болохгүй. Хулгайч дотор нь нөүтбүүк байгаа гэж ойлгон машинд ямар нэг аргаар нэвтрэх гэж оролдож машинд тань гэмтэл учруулах билээ.

60
БахархмаарБахархмаар
16
ГайхмаарГайхмаар
15
Ха ХаХа Ха
14
ХөөрхөнХөөрхөн
11
ТэнэглэлТэнэглэл
9
ГоёГоё
7
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Банди

    2018/05/22 at 11:15

    Япон машин хүнээс авах гэсэн юм юуг гол нь анхаарч үзэх вэ?

  2. Bulgaa Byambajav

    Bulgaa Byambajav

    2018/05/22 at 11:19

    П. Нямбаяр

  3. Oogii Oogii

    Oogii Oogii

    2018/05/22 at 11:35

    Даагий Дархаа

  4. П. Нямбаяр

    П. Нямбаяр

    2018/05/22 at 16:11

    Zaaa

  5. G Glass Brabus

    G Glass Brabus

    2018/05/22 at 18:41

    Margad Margad

  6. Tiim

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *