Олзоо усаар шүршиж ангуучилдаг харваач загас

0

Олзоо усаар шүршиж ангуучилдаг харваач загасУсан буу нь хүүхдийн хувьд аюулгүй тоглоом, гэвч өөр нэгний хувьд энэ нь үхлийн аюултай зэвсэг болдог байна. Энэхүү үхлийн аюулт зэвсгийг хэрэглэгч нь хүмүүс бидний хувьд бол ердийн нэгэн загас аж. Харваач загас нэртэй энэ загас эрүүнийхээ тусламжтайгаар усыг гадаргуугаас 3 метр хүртэл өндөрт байгаа ангаа хүчтэй даралттай усаар шүршин хөнөөх чадвартай ба усны гадаргууд ойрхон боловч сэмхэн сэлсээр усанд ойртож ирсэн шавж, жижиг амьтдыг ангуучилдаг байна. Секундыг 10 хуваасны нэгтэй тэнцэх богинохон хугацаанд даралттай усаар харвагч загас олзныхоо хэмжээнээс хамаарч усныхаа хүчийг тааруулж чаддаг. Усан сумаа таван метр хүртэл хол шүрших чадалтай энэ загасны усаар харвах чадвар түүний дотор эрхтний булчингийн чадварт бус усны динамикыг ашиглах чадварт нь байдаг байна. Түүгээр ч үл барам харваач загас гэрлийн хугарал гэх мэт физикийн хуулиудын талаар мэдлэгтэй болох нь усны цаана харагдах олзныхоо байрлалыг зөв тооцоолон харвадгаас харагдаж байгаа юм. Түүнчлэн хүндийн хүч болон хүндийн хүч усан суманд нь хэрхэн нөлөөлөхийг ч тооцоолох чадвартай. Физикийн асуудлуудыг шийдвэрлэх чадвартай харваач загасны талаар хамгийн наад захын жишээг дурдвал, хэрвээ шавж усны гадаргуугаас 10 см-ийн зайд байгаа бол загасны усан сум 2 см хүртэл урттай байх бол шавж 30 см-ийн алсад байгаа бол загас 2-10 см урттай сумаар харвадаг гэх мэт. Энэтхэг, Филиппин, Полинез, Австралид олддог харваач загас голын адгийн усанд амьдардаг байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/12/10 at 15:43

    танай сайт хог болсон гэдэгээ мэдхүү урьдных нь илүү дээр байсын

  2. Зочин

    2013/12/10 at 22:43

    harin tiimee

  3. Зочин

    2013/12/11 at 02:56

    wow

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *