Алдарт жүжигчин Дензел Вашингтоны ээж хүүгээ гудамжны амьдралаас аварч, зөв замд чиглүүлсэн түүх

0

Америкийн кино урлагийн тод оддын нэг, жүжигчин, найруулагч Дензел Вашингтон 1980-аад оноос эхлэн цэнхэр дэлгэцнээ дүр бүтээх болсон бөгөөд түүний энэхүү амжилтын цаана түүний ээж нь байсан түүхтэй.

© Maximum Film / Alamy Stock Photo

1954 оны 12-р сарын 28-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотын Маунт Вернонд төрсөн Дензел Хейс Вашингтон Жуниорын аав сүмийн номлогч байсан бол ээж нь гоо сайхны салон ажиллуулдаг байсан гэдэг. Түүнийг 14 настай байхад эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан нь түүнийг хэсэг нөхдийн хамтаар гудамжинд гарч, буруу зам хөөх эхлэл болжээ. Гэвч түүний ээж Леннис хүүгээ ийм байдалтай амьдрахыг харж тэвчилгүй мужийн хойд хэсэгт байрлах нэгэн хувийн сургуульд элсүүлж, боловсролтой нэгэн болох суурийг нь тавьжээ. Хожим нэрт жүжигчин эр өсвөр насныхаа тухай дурсан ярихдаа, “Ээжийн маань гаргасан тэр л шийдвэр миний амьдралыг өөрчилсөн. Хэрэв тэр намайг хувийн сургуульд оруулаагүй бол би хэсэг нөхдөө дагаж гэмт xэрэгтэн болох байсан биз” хэмээн өгүүлж байв.

© Malcolm X / 40 Acres and a Mule Filmworks and co-producers

Түүнчлэн тэрээр хичээлийн дараа нутгийн охид, хөвгүүдийн клубт очиж олон талын ач холбогдолтой сургалтад сууж, бусадтай өөрийн мэдлэгээ харамгүй хуваалцах дадалтай байсан нь түүнийг өнөөгийн амжилтад хөтөлсөн гэлтэй.

Brendan Hoffman/Getty Images

Анх 11 насандаа үсчний газарт цэвэрлэгч хийж, 11 долларын цалинтай ажиллаж байхдаа тэрээр тус газрын эзэн Жек Колман болон түүний үйлчлүүлэгчдээс хүний нүүрний хувирал, биеийн хэлэмж хэрхэн хувирч болдог талаар харж суралцжээ. Улмаар Коннектикут мужийн Лейквилл дахь зуны сургалтад хамрагдаж, авъяасаа үзүүлэх тэмцээнд оролцсоны дараа найзууд нь түүнийг жүжигчин болох хэрэгтэй хэмээн зөвлөж эхэлсэн гэдэг.

© MediaPunch Inc / Alamy Stock Photo

Нэгэн ярилцлагынхаа үеэр тэрээр хэрэв өөрийнхөө 15 настай байх үетэйгээ уулзвал ээжийнхээ үгийг сонс, дага хэмээн зөвлөх байсан хэмээн өгүүлжээ. Үнэхээр ч түүний ээж Леннис Вашингтон ухаалаг үгс, нарийн зөвлөгөөгөөрөө түүний амьдралыг эрс өөрчилсөн аж. Тэрээр 59 нас гарсан хүүдээ “Чи сайн ажиллаж байгаа ч илүү зөв амьдрах хэрэгтэй. Миний юуны талаар ярьж байгааг чи мэдэж байгаа биз дээ?” хэмээн зөвлөж байсан нь түүнийг бүх хорт зуршлаасаа салахад хүргэж байсан түүх байдаг ажээ. Алдарт жүжигчин эр ээжийнхээ талаар дурсан ярихдаа, “Нэг удаа би алдар нэрд хүрсэн гэдэгтээ их л итгэлтэйгээр гэртээ ирээд, намайг ийм од болно гэж та бодож байгаагүй л биз дээ гэхэд тэр чиний төлөө залбирдаг хүмүүсийн төлөө гэрээ цэвэрлэ” гэж загнаж билээ хэмээн ярьжээ.

© The Late Show with Stephen Colbert / YouTube

Түүний ээж 2021 оны 7-р сард 97 насандаа өөд болсон бөгөөд тухайн үед өгсөн ярилцлагадаа нулимс дуслуулан ээжийгээ дурсаж, амьдралд нь хийсэн бүхэнд нь талархаж явдаг талаараа өгүүлж байв.

59
ГоёГоё
6
Ха ХаХа Ха
5
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Chuka Chuluunbat

    Chuka Chuluunbat

    2023/04/19 at 13:56

    эх хүн гэдэг амь амьдралын эхлэл ажил үйлсын ивээгч юм да..💖❤️‍🔥💯

  2. Bayanjargal Bayan

    Bayanjargal Bayan

    2023/04/19 at 14:07

    Хүүгийнхээ төлөө тууштай залбирч байсан ээж үнэхээр хайрлам

  3. Энхтуяа Дашнамжил

    Энхтуяа Дашнамжил

    2023/04/19 at 14:10

    Эх хүн үр хүүхдийнхээ төлөө л бүх сайхныг хүсдэг

  4. Lhagvajav Luvsansharav

    Lhagvajav Luvsansharav

    2023/04/19 at 18:30

    💕🙏💕

  5. Tserendulam Tumenbaatar

    Tserendulam Tumenbaatar

    2023/04/19 at 23:20

    Ямар гоё зүйл уншваас. Маш сайхан сэтгэгдэл төрж байна. Гоё энерги. Баярлалаа.

  6. Зочин

    2023/04/22 at 00:15

    гол нь хүү ухаалаг ээжийгээ сонсдог юм байна .бид алтын шиг сургаал хэлдэг ч зарим хүмүүс огт хүлээж авдаггүй ..үүнд л гол нь байна даа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *