Яаж ч хичээж цэвэрлэсэн гэсэн гэр орныг замбараагүй, цэгцгүй хэвээр харагдуулах 9 буруу зуршил

1

Эмх замбараагүй гэр орны тухайд зөвхөн гоо үзэмжийн асуудал яригдахгүй, мөн тухайн орон байранд амьдарч байгаа эздийн сэтгэл зүйн эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлдөг. Гэр орны тав тух, эрх чөлөөг мэдрэхийн тулд зөвхөн долоо хоногийн тогтсон өдрүүдэд л гэрээ цэвэрлэх биш харин бусад өдрүүдэд ч гэсэн эмх цэгцийг бий болгохын тулд анхаарч байх хэрэгтэй. Үүнд зарим нэг түгээмэл бас санамсаргүй буруу дадал зуршил нөлөөлдгийг та мэдэх үү?

Гэр орныг эмх замбараагүй болгодог буруу зуршлуудыг танд танилцуулахаар бэлдлээ. Эдгээр нь бидний эрч хүчийг ч аажим аажмаар сорж байдаг бололтой.

9. Гэртээ хэрэггүй эд зүйлс авчрах

Гэр орноо эмх цэгцтэй байлгахыг хүсэж байгаа бол эхнээсээ л элдэв хог новш цуглуулах хэрэггүй. Өөрөөр хэлбэл гэрийн босгоор давуулахын өмнө бүгдийг ялгаж салгаж байх хэрэгтэй. Тэгэхээр гэрт ямар ч ашиггүй зүйл бүү авчир, хэрэглэхгүй зүйл гэрт хог новш болж “нүдэнд төвөг учруулах дуу чимээ” болон хувирдаг. Жишээ нь, утгагүй бэлэг дурсгал, хэрэглэхгүй бэлэг, дэлгүүрийн баримт, уншихгүй сэтгүүл зэрэг. Үүнээс гадна аливаа эд хогшлыг давхардуулж авахаас зайлсхий. Хэрвээ шинэ цайны гүц, өөр уранхай жийнсэн өмд авахаар шийдсэн эсвэл бүр авчихсан бол хуучинтай нь зууралдаад хадгалаад байх огт хэрэггүй.

 

8. Тоос сорогчоор зөвхөн шалаа л цэвэрлэх

© Depositphotos.com

Тоос сорогчны нарийн тоос сорох зориулалттай хошууг хүмүүс тэр болгон ашигладаггүй нь харамсалтай. Эдгээр нь цэвэрлэгээний ажлыг эрс хөнгөвчилж өгдөг, тэр ч бүү хэл цэвэрлэгээг илүү чанартай болгоно. Тоостой тавиур, цонхны тавцан, паар, буйдан, матрас, гар хүрдэггүй дээд, доод булангууд – энэ бүгдийг тоос сорогчоор хошууг нь солиод л төвөггүй цэвэрлэх боломжтой. Зарим нэг тохиолдолд цэвэрлэгээг үүгээр дуусгаж ч болно, шаардлагатай гэж үзвэл чийгтэй цэвэрлэгээ хийж болох юм.

 

7. Угаалгын өрөөний савангийн толбыг тэр дор нь угааж цэвэрлэхгүй байх

© Pexels, © Pexels

Савангийн эсвэл өөр бусад бодисын толбыг дараа нь арилгах гэж хамаг хүчээ барахгүйн тулд угаалгын өрөөг ашигласны дараа шууд цэвэрлэж сураарай, ядаж л өдрийн сүүлд цэвэрлэж байвал танд л амар байх болно. Мөн угаалгын өрөөнд тогтсон савангийн толбыг гүйцэд арилгахын тулд ванныг аль болох хуурай болтол нь арчих хэрэгтэй. Энэ цэвэрлэгээг өдөр тутамдаа хийхэд хэдхэн минут л зарцуулна, эцсийн үр дүнд таны угаалгын өрөө цэвэр цэмцгэр байдлаа хадгалж үлдэх юм.

 

6. Хатсан хувцсыг хатаагчнаас хураахгүй байх

Угаалгын машинд угаасан хувцсаа гаргахгүй хэд хонуулдаггүй биз дээ? Яагаад гэвэл өмхийрч ялзарна. Хатсан хувцастай ч гэсэн яг л энэ дүрмийг баримталж байх хэрэгтэй. Хатсан хувцсыг хураахгүй бүтэн долоо хоногоор байлгаад байвал угаасны хэрэг гарахгүй. Нэгдүгээрт, гэрийн тэжээвэр амьтантай бол угаасан хувцсанд үс ноос наалдаж “чимэгтэй” болно. Хоёрдугаарт, хатаагчинд тохсон хувцас таны нүдэнд байнга өртөж стресстүүлэх вий. Өөрөөр хэлбэл дээр дурдсан нөхцөл байдалд оруулна.

 

5. Хувцсыг босоогоор нь хадгалах

Гал тогооны хэрэгслийг, жишээ нь, хайруулын таваг зэргийг хэвтээгээр нь хураахад амар байдаг. Бас зарим нэг хувцсыг ч мөн адил. Гэхдээ футболкыг дээр дээрээс нь давхарлаад хураахад хэдхэн хоног л эмх цэгцтэй байж чадна. Хэд хоногийн дараа замбараагаа алдсан байх вий. Хоолойтой цамц, футболк зэргийг тусгай шургуулганд босоогоор нь эвхэж хийхэд эмх цэгцийг бий болгоод зогсохгүй бас өөрийнхөө ажлыг хөнгөвчилж чадна. Хаана, ямар өнгийн футболк байгааг зовлонгүй шууд харах ажээ.

 

4. Ширээн дээр юу ч хамаагүй овоолох

© Pixabay

Нэн шаардлагатай зүйлийг гар доор бэлэн байлгахад амар байдаг, гэхдээ хэрэгтэй гээд овоолоод байх шаардлагагүй. Тиймээс гал тогооны болон ажлын ширээн дээр ганц хоёрхон зүйл байлгахыг л хичээгээрэй. Эсвэл орон зайг зөв зохион байгуул – нэг шургуулга татахад л танд хэрэгтэй бүх зүйл өөр өөрийн байрандаа байхаар зохицуулна.

 

3. Хоол хийж байхдаа илүү гарсан аяга, тавгийг угаахгүй орхих

Оройн хоол идэж дууссаны дараа угаалтуур дүүрэн бохир сав суулга харж бухимдах, энэ бүгдийг угаахаас залхаж хойш тавих нь хүн болгонд л тохиолддог. Үүнээс зайлсхийхийн тулд угаалтуурт аяга, таваг угаадаг шингэн савантай ус бэлдэж орхи – хоол хийх явцад илүү гарч байгаа хэрэгслийг усанд хийж байгаад ганц хоёр минутын чөлөө гарвал тэр дор нь зайлж цэвэрлээд байна. Хоолны хатсан үлдэгдлээс дэвтэж зөөлөрсөн хоолны үлдэгдлийг угаах нь хамаагүй амар байна биз дээ? Ингээд хоолоо идэж дууссаны дараа таны цэвэрлэгээний ажил хамаагүй бага байх болно.

 

2. Унтахаасаа өмнө ойр зуур цэвэрлэгээ хийхгүй орхих

© Depositphotos.com

Гэрээсээ гарахаас өмнө эсвэл унтахаасаа өмнө гэрээ “дэлбэлдэг” дадал нь таны үнэт цагийг цэвэрлэгээнд маш их үрэхэд хүргэнэ. Өөрийнхөө хөдөлмөрийг хэмнэхийн тулд оройн хөнгөхөн цэвэрлэгээнд 10-15 минут зарцуулж сураарай. Үр дүнгээрээ шалгарсан 5 алхмын төлөвлөгөөг ч мөрдөж болох юм: ширээнээс хураах, аяга, тавгаа угаах, эд зүйлсийг байранд нь тавих, маргааш өмсөх хувцсаа бэлдэх бас хогоо хаях.

 

1. Хэрэгтэй, хэрэггүй эд зүйлсийг нэг дор хадгалах

© Unsplash

Шкаф, тавиурын эмх замбараагүй байдлыг үүсгэдэг бас нэгэн эх сурвалж – байнга хэрэглэдэг эд зүйлс болон хэрэглэгддэггүй эд зүйлсийг нэг газар хадгалах. Хэрвээ та зарим нэг эд зүйлийг хадгалах хэрэг гарвал адил төстэй, нэг төрлийн зүйл хадгалах хайрцагтай болох хэрэгтэй, жишээ нь цахилгааны хэрэгслийн, хувцасны, тоглоомын, гал тогооны зэрэг.

Хэрэглэхгүй байгаа ч хаяж чадахгүй эд зүйлийг нэг хэсэгтээ цааш хураа, сарын дараа та тэр зүйлийг хэрэглэсэн үү? Энэ хугацаанд танд хэрэг болоогүй бол эсвэл бүр санаанд ч ороогүй бол зоригтой гаргаж хаяарай. Гэр орондоо эмх цэгцийг бий болгохыг хүсэж байгаа бол интернетэд маш олон аргууд бий. Өнөөдрөөс л хэрэг болох тул шууд хэрэглэж үзээрэй.

Гэрээ тав тухтай, цэвэр цэмцгэр байлгах өөрийн гэсэн нууц танд байгаа юм биш биз? Нууцаа бидэнтэй сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай.

18
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *