Өндөр настан унтлагын өрөөнийхөө буланд лаврын навч тавиад төсөөлж ч байгаагүй өөрчлөлт гарч байгааг анзаарчээ

1

Лаврын навч зөвхөн гэр орныг чимэх, амттай шөл хийх, мах амтлах зэрэгт ашиглагдаад зогсохгүй мөн гэрийн эзэнд өдөр тутамд ашиг тусаа өгдөг ажээ. Хөрш зэргэлдээ амьдардаг нэгэн өндөр настан унтлагын өрөөндөө лаврын навч тавьснаас хойш санаанд оромгүй өөрчлөлт гарч байгааг ажигласан байна. “Ердөө ганцхан навч, тэгээд амьдрал маань орвонгоороо эргэлээ” гэж тэр өөрийн туршлагаасаа хуваалцсан юм. Хоёр долоо хоногийн дараа би ч гэсэн түүний өгсөн зөвлөгөө 100 хувь үр дүнтэй болохыг мэдэрч эхэлсэн!

Амьдралыг эерэг тал руу нь өөрчлөхийн тулд лаврын навчийг хаана тавих ёстойг танд өнөөдөр танилцуулна. Бүх тал дээр тэнцвэрт байдал бий болохыг баталъя!

 

Гэртээ лаврын навч хадгалах нь

Лавр – Эртний Грек  болон эрчүүдийн гоо үзэсгэлэнгийн бэлгэ тэмдэг болсон Аполлон бурхантай холбоотой мод. Лаврын мөчир, сүлжмэл нь алдар хүнд, ялалт, энх амгалангийн илэрхийлэл ч болдог.

Хүн төрөлхтөн олон зуун жилийн турш лаврыг тарьж амьдралынхаа төрөл бүрийн салбарт ашиглаж иржээ. Хамгийн түгээмэл хэрэглээ нь хоол ундаа амтлахад ашигладаг. Дундад тэнгисээс гаралтай мөнхийн ногооноороо байдаг энэ модны навчийг зөвхөн хоол хийхэд л ашигладаггүйг цөөн хүн мэддэг нь харамсалтай.

© Depositphotos

Лаврын навчинд ид шидийн нөлөө бий, үүний нэг нь өөртөө мөнгө татах. “Лавр, миний гэрт аз жаргал, хийморь авчраг” гэж шивнээд таван ширхэг навчийг олсоор боож орох үүдэндээ бэхэлнэ. Энэ үед таны шивнэсэн хүсэл хаалгаар орж ирэн таны гэрт удаан саатах ажээ. Хүслээ бүтэн сартай өдрүүдэд шивнэх нь үр дүнтэй.

Мөнгө, эд хөрөнгөө арвижуулахыг хүсэж байвал эдгээр зүйл байгаа газарт шидтэй соронз буюу жүржийн эфирийн тосонд дүрсэн лаврын навчийг байрлуул. Соронзын байрыг сольж болохгүй мөн бусдад үзүүлж харуулах, хаана тавьснаа ч хэлэх хэрэггүй.

© Depositphotos

Мөн лаврын навчны тусламжтайгаар ядуу зүдүү амьдралаасаа ч салж болно. Үүний тулд 4 ширхэг лаврын навчийг орох үүднийхээ дэвсгэр доор хэрээсэлж тавиарай. Тавихдаа “Лаврын навч минь, орж ирсэн мөнгийг хамгаал, ядуу зүдүү амьдралыг үлдэн хөө” гэж хэлнэ. Навч үйрч дууссаны дараа шинээр солино. Энгийн бөгөөд үр дүнтэй арга!

Урлагийн хүмүүсийн хувьд онгод дуудахад тустай. Лаврын навч нь гэр орныг муу санаа, атаа жөтөөнөөс ч хамгаалдаг. Гэрийн үүдний дэвсгэр доор тавьсан лаврын навч нь гэр оронд хэрүүл уруул, хүсээгүй зочид орж ирэхээс хамгаална.

© Depositphotos

Мөн энэ аргаар гэрлэлтийг ч бататгадаг. Хөршийн хэлснээр бол орныхоо гудсан доор лаврын навч тавих юм бол гэр бүлийн хосууд бие биенээ хэзээ ч хуурч мэхлэхгүй ажээ. Өөр нэгэн ашиг тус бий. Хэдэн ширхэг лаврын навчийг дэрэн доороо хийвэл нойр тогтворжиж, шөнө тайван унтах нөхцөл бүрдэнэ гэсэн юм.

Ахин нэг зүйл хэлэхэд, өрөө тасалгаа болгондоо жижигхэн багц лаврын навч тавихыг зөвлөсөн. Гэр орныг сөрөг энерги, хэрүүл уруулаас хамгаалахад тустай. Гэрлэх гэж байгаа хосууд хуримын урьд өдөр гуталдаа лаврын навч хийвэл зохино. Гэр бүлийн амьдралыг урт удаан, аз жаргалтай болгоход нөлөөлдөг ажээ.

© Depositphotos

 

Бусад зөвлөгөө

Лаврын навч зөвхөн амтлагч төдий бус мөн үнэртүүлэгч болно. Бүр тайвшруулах үйлчилгээтэй.

© Depositphotos

Гэр оронд лаврын навч онцгой чухал зүйл болж таарлаа. Ид шидийг туршиж үзсэн хүмүүс үр дүнг батлаад нэгэнт эхэлжээ.

Хүслээ лаврын навч дээр бичээд дараа нь шатаавал хүсэл тань ойрын хугацаанд биеллээ олдог гэх. Үүний тулд хүсэл үнэхээр биелж байгаагаар төсөөлөх хэрэгтэй. Мөн ид шид болно гэж хүлээж зүгээр суулгүй өөрөө ч бас тэмцэх хэрэгтэй.

Та лаврын навчны эдгээр ашиг тусыг мэдэж байсан уу?

57
ГайхмаарГайхмаар
26
ХөөрхөнХөөрхөн
18
ГоёГоё
12
БурууБуруу
12
БахархмаарБахархмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *