Зөв амьсгалж сурцгаая! Эрүүл саруул, аз жаргалтай байхад туслах 3 төрлийн амьсгалын дасгал

2

Фитнес эсвэл өөр бусад төрлийн спортоор хичээллэхэд амьсгалын дасгал үр дүнд маш ихээр нөлөөлдөг. Дасгалыг хөнгөвчлөөд зогсохгүй эрүүл мэндэд ашиг тустай. Хүн өдөр тутмынхаа амьдралд уушгины хүч чадлын гуравны нэгийг л ашигладаг гэж үздэг, өөрөөр хэлбэл цусанд хангалттай хүчилтөрөгчийг өгч чаддаггүй гэсэн үг. Үүний тулд бид амьсгалын дасгал хийвэл зохилтой – амьсгалын замын системийн үйл ажиллагааг дэмжиж цусыг хангалттай хүчилтөрөгчөөр хангах боломжийг бүрдүүлнэ.

Зөв амьсгалснаар сэтгэл санаа сэргэнэ, стрессийн үед тайвширна, сэтгэл хөдлөлөө удирдаж чадна. Зарим нэг төрлийн дасгалууд нь богино хугацаанд ядаргаа тайлж анхаарал төвлөрөхөд тусалдаг. Эдгээр дасгал нь ялангуяа оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст маш тустай. Амьсгалын дасгалд насны хязгаар гэж байхгүй, тийм учраас эрүүл мэндээ сайжруулахыг хүсэж байгаа бүх насны хүмүүс хийж болно. Мөн нойргүйдлээр шаналж байгаа хүмүүс хийхэд ч гэсэн үр дүнгээ өгнө.

Амьсгалын цогц дасгал маш их, тэр дундаас хүн өөрт тохирох эсвэл илүү үр дүнтэй гэж үзсэнийг сонгон хийнэ. Амьсгалын дасгалыг илүү үр дүнтэй хийхийн тулд зарим нэг дүрмийг зайлшгүй баримтална. Хамгийн гол нь – сэтгэл ханамж юм. Амьсгалын дасгал хийж байгаа хүн дасгалыг зайлшгүй шаардлагатай гэж бодож хийхгүй харин сэтгэл ханамж авахын тулд л хийх хэрэгтэй. Хэрвээ дасгал хийж байх явцад өөрт таагүй мэдрэмж төрүүлж байвал дасгалыг зогсоох хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

Гүнзгий амьсгаа авч байгаагаа хүмүүс амьсгалын дасгалыг зөв хийж байна гэж андуурдаг, үнэн хэрэгтээ амьсгалын гүнзгий нь дасгалын үр дүнд маш бага хувиар л нөлөөлнө. Тиймээс аажим, жигд амьсгалах нь зүйтэй юм. Ингэснээр бид бие махбодийг хангалттай хүчилтөрөгчөөр хангаж чадна. Дасгал хийж байхдаа толгойноосоо элдэв бодлоо бүгдийг “авч хаях” бөгөөд зөвхөн амьсгал дээрээ л анхаарлаа төвлөрүүлнэ.

Дасгалыг хамраар амьсгалж гүйцэтгэнэ, гэхдээ зарим нэг дасгалыг амаар гүйцэтгэх заавартай. Дасгалыг задгай агаарт эсвэл агаарын солилцоо сайтай тасалгаанд хийнэ. Энэ төрлийн дасгалын талаар өчүүхэн ч гэсэн ойлголтгүй бол йог хийх арга барилаас сонирхон судлаарай.

 

“Амьсгалаа барих”

Эгц зогсох ёстой, хамраараа амьсгалаа аваад амьсгалаа хэсэг барьж бие махбодийг хүчилтөрөгчөөр хангана, тэгээд дараа нь амьсгалаа амаараа гарга. Уушгины үйл ажиллагаа сайжрахаас гадна цэвэрлэгддэг, мөн бие махбодь бүхэлдээ хүчилтөрөгчөөр хангагдана.

 

“Уушгины эд эсийг сэргээх”

Эгц зогсоно, гараа алдлаарай. Амьсгалаа аажим аваад гаргахдаа цээжээ хурууны өндгөөр зөөлөн товшино. Уушги агаараар бүрэн дүүрсэн үед алгаараа цээжээ зөөлөн цохиорой.

 

“Цээжний хэлбэрийг дэмжих”

Эгц зогсоод гүнзгий амьсгаа аваад барина. Гараа урагш нь өргөөд дараа нь алгаа атгаарай. Алгаа атгасан чигээр нь гараа арагш алдлаад бэлтгэл байдалдаа ирнэ. Амьсгалыг хамраараа гаргана.

Дасгал болгоныг хийж дуусгасны дараа амьсгал цэвэрлэх тусгай үйл хийх хэрэгтэй. Бүтэн амьсгал авч бариад аажим гаргана.

Өндөр үр дүнд хүрэхийн тулд дасгалыг тогтмол хийж занших хэрэгтэй. Энэ талаар эмчлэгч эмчтэйгээ зөвлөхийг танд санал болгож байна.

13
ГайхмаарГайхмаар
12
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Otgoo Alimaa

    Otgoo Alimaa

    2019/05/08 at 08:20

    Цолмон Отгойн Otgoo Chimgee

  2. Odko Adiyasuren

    Odko Adiyasuren

    2019/05/08 at 13:31

    Хэрэгтэй мэдээлэл байна баярлалаа

  3. Tsesenjav Choijamts

    Tsesenjav Choijamts

    2019/05/08 at 13:57

    unchih geheer utasnii reklam garaad arilahgui yum. yah yostoi yum

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *