Хорт хавдартай тэмцэж буй бяцхан хүүгийн эгчтэйгээ даруулсан зураг олон хүний сэтгэлийг эмзэглүүлж байв. Тэгвэл тэр хүү маань одоо бүрэн эдгэрч, сургуульдаа явж эхэлжээ

1

Химийн эмчилгээний үеэр ядарч туйлдсан дүүгээ аргадаж буй охиныхоо зургийг цахим сүлжээнд нийтэлж байсан Kaitlin Burge бүсгүйн талаар бид өмнө нь мэдээллэж байсан билээ. Тэгвэл бяцхан Beckett хүү өдгөө 2 жилийг хорт хавдартай тэмцэж өнгөрүүлсний эцэст эрүүл болж, сургуульдаа явж эхэлжээ.

Хүн бүрийн хувьд хүнд цаг үе байв.

© Beckett Strong / Facebook

2018 оны 4-р сарын 25-ны өдөр 2 настайдаа Beckett хүү цусны хорт хавдартай хэмээн оношлогдож байжээ. Дүүгээсээ ердөө 15 сараар эгч боловч алхаж, тоглож чадахгүй байгаа бяцхан дүүгээ харсан Aubrey охинд ч тун хүнд байсан нь доорх зурагнаас ил харагдах аж.

 

Эгчгүйгээр өнгөрүүлсэн 35 хоног.

© Beckett Strong / Facebook

Үргэлж хамтдаа байдаг байсан хамгийн сайн найз, хайртай дүү нь гэнэтхэн л эмнэлэгт хэвтэх болж, хамтдаа байж чадахгүй болсон нь Aubrey охинд хүндээр туссан. Тэр юу болоод байгааг ойлгохгүй боловч дүүд нь ямар нэг зүйл болохгүй байгааг мэддэг байсан хэмээн тэдний ээж ярьсан юм.

© Beckett Strong / Facebook

Дээрх зургийн тайлбарт тэрээр, “Хүү минь маш хүнд зүйлсийг мэдэрч байсан ч инээмсэглэсээр л байсан. Охин минь ч ялгаагүй бага насандаа үзэмгүй хэцүү зүйлсийг үзсэн. Гэхдээ л тэр минь биеэ даасан, илүү хүчтэй охин болж чадсан” хэмээн бичжээ.

 

Beckett хүү хорт хавдрыг ялсан нь.

© Beckett Strong / Facebook

Хүнд хэцүү зүйлс олон тулгарч байсан ч Beckett хүү 2 жилийн турш уйгагүй тэмцсээр өдгөө хорт хавдрыг ялж чаджээ. Өдгөө тэрээр нэгдүгээр ангийн сурагч болж сургуульд ороод байгаа аж.

© Beckett Strong / Facebook

Энэ оны 8-р сарын 8-ны өдөр тэрээр хамгийн сүүлчийн эмчилгээндээ баяр хөөр дүүрэн орж дуусгасан бөгөөд хүнд бэрх цаг үеийг хамтдаа туулсан эгч дүү хоёр өдгөө хамтдаа аз жаргал дүүрэн амьдарч байна.

 

Үргэлж хамтдаа.

© Beckett Strong / Facebook

Тэгвэл тэдний ээж Kaitlin Burge хүүгийнх нь нэгэн адил хүнд бэрх замыг туулж буй хүүхдүүдэд хандаж толгой гудайлгүй өөртөө итгэлтэй байж, бусдаас тусламж гуйхаас хэзээ ч битгий эмээж, энэ бүх хүнд цаг үе ард үлдэнэ гэдэгт бат итгэлтэй байхыг хүсчээ.

© Beckett Strong / Facebook
19
БахархмаарБахархмаар
10
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Munkhtsetseg Dajaa

    Munkhtsetseg Dajaa

    2021/12/20 at 12:39

    Хүүхэд бүхэн эрүүл өсөх болтугай

  2. Oyuntsetseg Nyambuu

    Oyuntsetseg Nyambuu

    2021/12/20 at 12:53

    Хүүхэд бүхэн жаргалтай эрүүл саруул амьдрах болтугай.

  3. Tsend Tsend-Ayush

    Tsend Tsend-Ayush

    2021/12/20 at 12:54

    🙏🏻 edreerei bytshan ur mini❤️

  4. Vrjin Dorkkhand

    Vrjin Dorkkhand

    2021/12/20 at 13:33

    Ямар гоё мэдээ.вэ
    Хүүд болон гэр бүлиигхэнд нь хорвоогиин хамгиин сайн сайхан эрүүл энхииг хүсьё

  5. Oyuntsetseg Gonchigsuren

    Oyuntsetseg Gonchigsuren

    2021/12/20 at 14:50

    Хүн бүхэн эрүүл аз жаргалтай байх болтугай.

  6. Гоёхон Дэлхий

    Гоёхон Дэлхий

    2021/12/20 at 16:37

    💓💓💓

  7. Н. Цэцэгмаа

    Н. Цэцэгмаа

    2021/12/20 at 16:47

    Oxin duu xamt xairtai shuu uxaantai mundag shuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *