Нурууны өвчнийг ердөө 5 минутын дотор үгүй хийх 8 энгийн арга. Маш сайн үр дүнтэй учир та заавал туршаад үзээрэй

13

“Ёо, нуруу!” энэ үг танд танил сонсогдож байна уу? Хэрэв тийм бол танд энэ талаар ямар нэгэн ойлголт байгаа байх – та доош сууж, үдээсээ үдэж чадахгүй, эргэж харах болгондоо уур чинь хүрдэг, таалагддаг байсан сандал чинь одоо тав тухгүй санагддаг болсон. Гэсэн хэдий ч та яаран барин өвчин намдаагч эм уух гэсний хэрэггүй, яагаад гэвэл та энэ өвдөлтийг өөрөө эмчлэх бүрэн боломжтой.

Бид өнөөдөр та бүхэндээ нурууны өвчнийг ердөө 5 минутын дотор намдаах 8 энгийн үр дүнтэй аргыг хүргэж байна.

8. Нуруугаа амраах

Юу хийх ёстой вэ:

  • Шалан дээр хөлөө тэнийлгэж суух бөгөөд энэ үед хөл хоорондын зай 5-10 см байна.
  • Алчуур эсвэл хөнжил өвдөгнийхөө доор тавина.
  • Дэр хөл дээрээ тавьж, нуруугаа тонгойлгож, бүсэлхийнээс дээгүүрх биеэрээ аль болох дэрийг давах гэж урагш болно.
  • Энэ байрлалаа дор хаяж 5 минут барьж, нуруугаа амраана.

Хэрхэн үр дүнгээ өгөх вэ: Энэ байрлал нурууны булчингийн өвдөлтийг намдаана, булчин татахаас сэргийлнэ, мөн нурууг зөв тохируулна.

7. Өгзөгний булчинг сунгах

Юу хийх ёстой вэ:

  • Шалан дээр өвдгөө нугалж, хөлийнхөө улыг шалан дээр тавина.
  • Өгзөг дээрээ тэнцвэрээ зөв хуваарилна, хоёр хөлөө өргөж, баруун болон зүүн хөлөө солбино.
  • Зүүн хөлөө баруун гараар өргөж, баруун хөлөө зүүн гараараа өргөнө.
  • Хоёр хөлөө урагш нь аль чадахаараа сунгана.
  • 1-2 минут энэ байрлалаа барьж, эргээд хэвийн байрлалд шилжин, нөгөө талдаа хийнэ.

Хэрхэн үр дүнгээ өгөх вэ: Өгзөгний хатуу булчин нуруу өвдөхөд хүргэдэг бөгөөд таны бие өдөр бүр өргөгдөх болгонд урагшилж эсвэл доошилж байдаг. Сайтар сунгах нь биеийн энэ хэсгийн өвдөлтийг намдааж, нурууны өвчнийг бууруулна.

6. Бүсэлхийний булчинг амраах

Юу хийх ёстой вэ:

  • Нуруун дээрээ хэвтэж, хөлөө шулуун байрлуулж, хоёр гараа биеийнхээ хажууд тавина.
  • Аарцагныхаа доор йогийн дэвсгэр болон олбог тавина.
  • Бүсэлхийнээс доогуурх биеэ зөөлөн дээш өргөж, буцаад доош буулгана.
  • Энэ дасгалыг 5 минут хийнэ.

Хэрхэн үр дүнгээ өгөх вэ: Таны бүсэлхийний булчин нурууг тотвортой байлгахын тулд маш их ажилладаг. Хэрэв хэтэрхий ажиллах эсвэл тэнцвэрт байдал нь алдагдах юм бол таны нурууны доод хэсгээр өвдөх болно.

Gina Minyard Yoga/Facebook

 

5. Эпсом давстай усанд хөлөө дүрэх

Юу хийх ёстой вэ:

  • Сав эсвэл түмпэн авч халуун усаар дүүргэнэ.
  • Дээр нь ½ хэмжээтэй Эпсом давс хийж сайтар хутгана.
  • Хөлөө хийж 5-7 минутын хугацаанд дэвтээнэ.
  • Хөлөө авах үед бүлээн усаар угааж, алчуураар арчина.

Хэрхэн үр дүнгээ өгөх вэ: Эпсом давс усанд ууссанаар магни болон сульфатыг ялгаруулна. Магни бол мэдрэлийг амрааж, булчин татахаас сэргийлдэг. Иймд та хөлөө үүнд дэвтээх үед, таны арьс амраах үйлчилгээтэй орцыг өөртөө шингээж авах бөгөөд үр дүнд нь нурууны өвчин арилна.

glendaccaudill/Instagram

 

4. Өвдөгний арын цэгүүд дээр дарах

Юу хийх ёстой вэ:

  • Өвдөгний арын цэгийг зөв олж тогтооно.
  • Эрхий хуруугаараа энэ цэг дээр сайн дарж өгнө.
  • Гүнзгий амьсгаа авч 2-3 минут дарна.

Хэрхэн үр дүнгээ өгөх вэ: “В54” гэх нэртэй энэ цэгийг идэвхжүүлснээр таны булчинг амрааж, ташаан дахь өвдөлтийг намдаах бөгөөд ууц нурууны өвдөлтийг бууруулна.

© shutterstock.com

 

3. Теннисний бөмбөг дээр суух

Юу хийх ёстой вэ:

  • Шалан дээр суугаад өгзөгнийхөө доор теннисний бөмбөг тавина.
  • Бөмбөг дээр суусан чигээрээ өвчин чухам хаана илүү мэдрэгдэж байгааг мэдэх хүртлээ биеэ урагш нь зөөлөн хөдөлгөж, буцаад арагш нь хөдөлгөнө.
  • Өвчин мэдрэгдсэн хэсэгт бөмбөгөө байлгаж, өвдгөө нугалан нөлөө хөл дээрээ тавина. Ингэхдээ гараа тэнцвэрээ хангах үүднээс ар талд байрлуулна.
  • Энэ дасгалыг 1-2 минут хийж, нөгөө талаараа хийнэ.

Хэрхэн үр дүнгээ өгөх вэ: Теннисний бөмбөгийн иллэг өгзөгний булчингийн өвдөлтийг арилгаж, бүсэлхийнээс доогуурх биеийн цусны эргэлтийг сайжруулдаг.

Excellence Physio/Facebook

 

2. Чихээ хавчаараар хавчих

Юу хийх ёстой вэ:

  • Хавчаар авч чихний дээд хэсгийг хавчина.
  • Нэг чихэндээ 5 секунд байлгаж, дараа нь авна.
  • Нэг чихээ 5 удаа хавчина.

Хэрхэн үр дүнгээ өгөх вэ: Рефлексологийн үзэж байгаагаар, чихний дээд хэсэг нь нуруу болон мөртэй холбогдсон байдаг гэнэ, иймд энэ цэгийг идэвхжүүлэх нь нурууны өвчнийг намдаах юм.

© depositphotos.com © depositphotos.com

 

1. Лавандын тос түрхэх

Юу хийх ёстой вэ:

  • Нэг хоолны халбага кокосын тос эсвэл касторын тос авч, дээр нь цөөн хэдэн дусал лавандын эфирийн тос дусаана.
  • Бэлэн болсон бэлдмэлийг өвдөж байгаа газраа түрхэж, зөөлөн иллэг хийж өгнө.

Хэрхэн үр дүнгээ өгөх вэ: Лавандын тос үрэвслийн эсрэг үйлчилгээтэйгээс гадна тайвшруулах ач тустай. Нурууны өвчнийг эдгээж, давхар стрессийг тайлна.

© alulaoil / instagram © masaze_depilacije_pruzljanka / instagram

 

Бонус: Нуруурны өвчнийг арилгах 60 секундын дасгал

Юу хийх ёстой вэ:

  1. Шалан дээр сууж, зүүн хөлөө урагш жийнэ. Баруун өвдгөө нугална. Баруун өвдгөө цээж рүүгээ татаж, энэ байрлалаа хэдэн секунд барьж, дараа нь амарна. 10 удаа давтаж хийсний дараа нөгөө талдаа хийнэ.
  2. Нуруун дээр хэвтэж, өвдгөө нугалж, хөлөө газар тавина. Өвдгөө нугалсан чигээр нь хөлөө газраас 10-15 см өргөж, хэдэн секунд энэ байрлалаа барьж, эргээн буулгана. 5 удаа давтаж хийнэ.
  3. Нуруун дээрээ үргэлжлүүлэн хэвтэнэ. Зүүн хөлөө шалан дээр шулуун тавина. Баруун өвдгөө нугалж, хоёр гараараа барина. Нугалсан өвдгөө цээж рүүгээ татаж, хэдэн секунд барина, дараа нь буулгана. Нэг талдаа 10 удаагийн давтамжтай хийнэ.
  4. Хөлөө урагш тэнийлгэж, шалан дээр сууна. Хоёр гараа урагш сунгаж, хөл болон гарынхаа хуруунуудыг хооронд нь хүргэх гэж хичээнэ. Энэ байрлалаа хэдэн секунд барьж, дараа нь амарна. 10 удаа давтаж хийнэ.

Хэрхэн үр дүнгээ өгөх вэ: Эдгээр дасгалууд ууц нурууны өвчнийг намдаах болно.

Та нурууны өвчнийг хэрхэн намдаадаг вэ? Та эм бэлдмэл эсвэл байгалийн гаралтай аргын алийг нь илүүд үздэг вэ? Бидэнтэй өөрсдийн мэддэг нурууны өвчин намдаах аргуудаасаа хуваалцаарай!

92
БахархмаарБахархмаар
26
ГоёГоё
25
ГайхмаарГайхмаар
24
ХөөрхөнХөөрхөн
13
БурууБуруу
10
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
6
Ха ХаХа Ха
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Ц. Мянганчимэг

    Ц. Мянганчимэг

    2019/05/07 at 20:12

    Batbold Myagmarsuren

  2. Otgonbat Odonbor

  3. Nazu Zulaa

    Nazu Zulaa

    2019/05/07 at 22:27

    Batkhishig Batkhishig eniig hii

  4. Erdene Davaa

    Erdene Davaa

    2019/05/07 at 22:29

    Tungalag Davaadorj

  5. Г. Ариунжаргал

    Г. Ариунжаргал

    2019/05/07 at 22:47

    Oyunaa Oyu mishkgr hiilg

  6. Uuree Uuriintuya

    Uuree Uuriintuya

    2019/05/07 at 23:20

    Bat-Erdene Badi

  7. Byambaa Erdenesaikhan

    Byambaa Erdenesaikhan

    2019/05/07 at 23:40

    Дүгэрсүрэн Жаргалсайхан

  8. Goomaral Sukhbaatar

    Goomaral Sukhbaatar

    2019/05/08 at 03:50

    Tumurkhuu Chuluun

  9. Говийн Хүү

    Говийн Хүү

    2019/05/08 at 07:50

    М. Чимгээ

  10. Manta Manda Wer

    Manta Manda Wer

    2019/05/08 at 11:18

    Mart Jargal

  11. Anhaa Anhbayar

    Anhaa Anhbayar

    2019/05/08 at 13:57

    Г. Тэнгис

  12. Rizwan Ansari

    Rizwan Ansari

    2019/05/08 at 23:12

    Бүгдээрээ сайн байцгаана уу
    Би яаж зарж борлуулсныхаа дараа хэрхэн баялаг болсныг дэлхий нийтэд зарлах гэж байна
    Энэтхэгийн Fortis эмнэлэгт байгаа бөөрөнд, одоо болтол манай гэр бүл маш ядуу байсан
    Бид өдөрт нэг миль хүрч чадахгүй. надад байсаар байгаа
    АМЭШХ-тэй уулзах хүртлээ энэхүү ядуурлыг бууруулах арга замыг эрэлхийлж байна
    бөөрийг худалдаж авахаар тохиролцсон интернетэд холбогд
    $ 520,000 доллар,
    Тэрбээр үйл ажиллагаа явагдахаас өмнө хагас төлбөрийг төлсөн
    Энэтхэгийн үйл ажиллагаа дууссаны дараа бэлэн мөнгө өгөхөд бэлэн болсон
    Би гэр бүлээ хэлэхэд зоригтой байх болно. Би амьдралд дахиад ядуу байж чадахгүй.
    Түүнтэй танилцах зөвлөгөө ([email protected]

  13. Narangerel Zona

    Narangerel Zona

    2019/05/10 at 23:38

    Жаргалтай Харц хийгээд үзээрэй

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *