Гэртээ уйдаж суугаа хүүхдүүдийг зугаацуулах 15+ сонирхолтой тоглоомууд. Тэдний оюун ухаан, биеийн хөгжилд ихээхэн тустай

0

Хүүхдүүд тоглоомноос маш хурдан уйддаг, энэ нь ч өөрийн гэсэн шалтгаантай. Тэд эргэн тойронд байгаа шинэ зүйл болгоныг таньж мэдэхийг хүснэ, аливаа зүйлсийг өөрийн мэдэлгүй л шохоорхож, түүнд татагдана. Нэг зүйлийг мэдэж аваад л шууд дараагийн шинэ зүйл рүү нүд нь тусна. Ингээд л эцэг эхчүүд дараагийн “зугаа”–нд нь юу бэлдэх вэ гэж толгойгоо гашилгаж эхэлдэг ажээ. Аз болж зарим нэг эцэг эхчүүд өөрийн хүүхдээ завгүй байлгах тал дээр үнэхээр “мастер” санаа гаргаж чадаж байна. Тэд шинэ санаа оноонуудаа бусадтайгаа ч харамгүй хуваалцаж байгаа нь сайшаалтай. Бүх тоглоомноосоо уйдсан хүүхэдтэй эцэг эхчүүдэд туслах “мастер” санааг бид таны өмнөөс сошиал сувгуудаас хайж оллоо. Нийтлэлийн төгсгөлд мөн бонус хүлээж буй. Хүүхдүүдтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлж буй од ээжүүд.

16. Биелэгдэшгүй даалгавар

Юу хэрэг болох вэ: Өнгө өнгийн тууз эсвэл ариун цэврийн цаас, скотч

Таны хүүхэд өөрийгөө яг л нууц албаны агент шиг мэдэрнэ, лазер гэрэлтэй өрөөнд нэвтрэн орж байгаа мэт л. Уг тоглоом хүүхдийг тэнцвэрээ олж сурахад нь тусална. Ханануудад өнгө өнгийн туузнуудыг харилцан адилгүй түвшинд наагаад хүүхдээ саадыг давж гарахыг хүсээрэй, туузанд хүрэхийг хориглоно.

 

15. Мини-твистер

Юу хэрэг болох вэ: Цаас, хайч, өнгийн фломастер эсвэл харандаа, баллуур

Цаасаар дөрвөлжин болон дугуй дүрс хайчилж бэлдэнэ, дээр нь өнгийн жижиг тойргуудыг зураг дээр үзүүлсэн шиг зурж бэлдээрэй. Эргэх хүрдний дугуй цаасыг 4 хэсэгт хуваагаад дээр нь гарын хуруунуудыг тодосгосон гарын алга зурна. Эргэх хүрдийн заах сумыг кноп болон баллуураар тогтооно. Хүрдийг эргүүлээд зүү заасан хурууг тохирох өнгөн дээр байрлуулж тоглоорой.

 

14. Хотхон

© bubblesandbellylaughs / Instagram

Юу хэрэг болох вэ: Өнгийн скоч, хайч, машинууд, тоглоомууд

Уг тоглоом машинаар тоглох дуртай хүүхдэд илүү тохиромжтой. Шалан дээр хүүхдээрээ хот бий болгохыг хүс, скочоор тэр өөрөө хүссэн замаа хийг. Өөрийн хийсэн замаас гаралгүй хаа дуртай газар руугаа машинаараа хурдан давхин тоглоорой. Анхаарал төвлөрлийг сайжруулахад их тустай тоглоом болно.

 

13. Хуруугаар зурах

Юу хэрэг болох вэ: Гялгар уут, хүүхдийн будаг, скоч

1-3 насны хүүхдүүдийг зугаацуулах аюулгүй тоглоом. Гялгар уут (цаас хийдэг нүхтэй гялгар уут болно) хурц өнгийн будаг хийгээд гарын алгаараа уутан дотор нь тараана. Будагтай гялгар уутыг скочоор цонхон дээр тогтоогоорой. Хүүхэд юу дуртайгаа зураг. Хуруугаараа эсвэл хөвөнтэй савхаар зурсан ч яах вэ?

 

12. Мини сагсан бөмбөг

© WhatsUpMoms / YouTube

Юу хэрэг болох вэ: Картон хайрцаг, хуванцар эсвэл төмөр бөгж, скоч, шүдний мод

Цаасан хайрцагны (гутлын хайрцаг илүү тохиромжтой) нэг талыг зураг дээр үзүүлсэн шиг дэлгэнэ. Дэлгэсэн хэсэгт нь бөгжийг шүдний мод болон скотчоор тогтооно. Ширээний сагсан бөмбөгийн талбай бэлэн боллоо. Зохих зайнаас зогсоод гоол оруулж тоглоорой.

 

11. Бадминтон

Юу хэрэг болох вэ: Агаарын бөмбөлөг, нэг удаагийн таваг, соруулууд, скоч

Хэдэн ширхэг соруулыг нэг удаагийн тавагны ард скочоор нааж тогтооно. Агаарын бөмбөлгөө үлээ. Бадминтон бэлэн. Хүүхдүүдийг их зугаацуулна, бас үзэж суугаа эцэг эхчүүдийг ч хөгжөөнө.

 

10. Бидний тоглох дуртай черта

© maebee13 / Instagram

Юу хэрэг болох вэ: Өнгөгүй скоч, хайч

Багадаа тоглох дуртай байсан чертаг гэртээ тоглоход ямар ч асуудал байхгүй. Үүний тулд хангалттай орон зай байхад л болно. Чертаны зураасыг зурахын тулд шалаа шохойгоор завааруулах ч хэрэг алга, өнгөгүй скоч байхад л болно. Хүүхдэд тэнцвэр суулгана, биеийн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжинэ. Үнэхээр сайхан тоглоом.

 

9. Бөмбөлөг цуглуул

Юу хэрэг болох вэ: Картон хайрцаг, өнгийн бөмбөлгүүд, хайч, 2 урт савх мод, скоч, маркер

3-аас дээш насны хүүхдэд тохиромжтой төдийгүй томчуудад ч их сонирхолтой байх болно. Картон хайрцгаар тоглоомын талбайгаа бэлдэнэ, мөн 2 цохиурыг бичлэг дээр үзүүлж байгаагийн дагуу бэлдээрэй. Хайрцагт 2 өнгийн бөмбөлгүүд хийгээд тоглогчид өөрсдийн өнгөө сонгож авна. Ингээд цохиураараа хэн нь хамгийн түрүүнд өөрийн өнгийн бөмбөлгөө цуглуулж чадсан нь ялна.

 

8. Маникюрын салон

© play.hooray / Instagram

Юу хэрэг болох вэ: Картон цаас, фломастер эсвэл маркер, хайч, хумсны будаг

Картон дээр алгаа дэлгэж тавьж байгаад маркераар тойруулж хэвийг нь зураад хайчилна. Мөн хумсны толийг зурж тэмдэглээрэй. Хүүхэд өөрийн хүслээр хумсыг будаж тоглоно. Ширээг будаг болгохгүйн тулд гялгар уут доор нь дэвсэж өгөөрэй.

 

 

7. Ялгагч

Юу хэрэг болох вэ: Өндөгний хоосон хайрцаг, хурц өнгийн будаг, өнгө өнгийн төрөл бүрийн хэмжээтэй бөмбөлөг

Бага насны хүүхдэд маш сонирхолтой тоглоом болно. Өндөгний хайрцгаа өнгөөр будаад хүүхдээр бөмбөлгүүдийг өнгө, хэлбэрээр нь ялган савлахыг хүсээрэй. Мөн ялгасан бөмбөлгөө ч гэсэн тэд тоолж хийсэн ажлаа тайлагнах ёстой болов уу.

 

6. Бадамлянхуа

Юу хэрэг болох вэ: Өнгийн цаас, харандаа, хайч, боовны хэв, ус

Өнгийн цаасан дээр цэцэг зурж хайчлаад дэлбээг нь дотогш нь нугална. Боовны том хэвэнд ус (цэнхэр өнгө оруулбал илүү сонирхолтой) хийж дүүргээд хайчилж бэлдсэн цэцгүүдээ хийнэ. Хэсэг хүлээж л бай. Таны цаасан бадамлянхуа цэцэг аажмаар дэлбээгээ нээнэ, яг л амьд цэцэг шиг.

 

5. Плинко

Юу хэрэг болох вэ: Картон цаас (каш, өглөөний хоолны хайрцагны цаас), гуурс, хайч, маркер

Тоглоомын зорилго бол бөмбөлөг шидэж хамгийн их оноо цуглуулахад оршин. Шидсэн бөмбөлөг саадтай тулгарна, саадыг даван туулж оноогоо цуглуулах юм. “Плинко” тоглоомыг өөрийн гараар урлахад ямар ч хэцүү зүйл байхгүй. Хайрцагт нүх гаргаад соруулаар тоглоомын талбайн хаалт, саад, оноотой хаалгануудыг бэлдэнэ. Онооны тоог тавиад л тоглоом бэлэн.

 

4. Сүүдрээр наадахуй

Юу хэрэг болох вэ: Тоглоом, цаас, маркер

3 хүртэл насны хүүхдийг их зугаацуулна. Цонхноос нар тусаж гадаргуу дээр сүүдэр тусах байдлаар тоглоомоо тавина (ямар нэгэн амьтны дүрстэй тоглоом байвал илүү сонирхолтой). Цаасан дээр туссан сүүдрийг хүүхдээрээ харандаагаар зуруулна. Хүүхэд сүүдрийг дагуулж зурахад багагүй хугацаа орно. Анхаарал төвлөрөл нь сайжирна, гар хурууны жижиг хөдөлгөөнүүд хөгжинө, бас амьтны дүр төрхийг тогтоож авна.

 

3. Хүүхдийн боулинг

Юу хэрэг болох вэ: Хуванцар аяга, бөмбөг

Идэвхтэй бас хөгжилтэй тоглоом, гэртээ тоглоход маш тохиромжтой. Хүүхдүүд төдийгүй ах, эгч, аав, ээж бүгд оролцож болно. Гэртээ хангалттай зай гаргаад пирамид хэлбэрээр хуванцар аягаа өр, за одоо боулинг эхэлнэ.

 

2. Өтний уралдаан

Юу хэрэг болох вэ: Өнгийн цаас, хайч, харандаа, соруул

Бичлэг дээр үзүүлсэн шиг өнгийн цаасаар өт зураад хайчилна, харин дараа нь уралдаанаа зохион байгуулна. Өтийг урагш явуулахын тулд соруулаар үлээгээрэй. Барианд эхэлж орсон нь мэдээж түрүүлнэ шүү.

 

1. Ширээний хөл бөмбөг

© garbageforkids / Instagram

Юу хэрэг болох вэ: Картон цаас, хайч, соруул эсвэл савх, хавчаар, бөмбөлөг

Картон хайрцагны хоёр талд хайчаар хаалга гаргана. Хайрцагны хажуугийн талуудыг нүхлээд гуурс эсвэл савхаа шургуулаад хавчаараа хавчаарай. Ширээний хөл бөмбөг бэлэн боллоо. Тоглоомын талбайд бөмбөгөө хийгээд тэмцээн эхэлнэ. Эсрэг талын хаалганд бөмбөг оруулж оноогоо цуглуул.

 

Бонус: Алдартнууд хүүхдүүдтэйгээ цагийг хэрхэн өнгөрөөдөг вэ?

Шоу бизнесийн алдартнууд завгүй ажилладаг тул гэр бүлдээ тэр болгон цаг гаргаж өөрийн гараар төрөл бүрийн тоглоом хийгээд байж чаддаггүй. Гэсэн хэдий ч тэд хүүхдүүдийнхээ сонирхлыг татах ажил хийж цагийг зугаатай өнгөрөөж байна.

Жессика Альба

Жессика Альба өөрийн охидоо юунд их баярлахыг сайн мэддэг, тэр өөрийнхөө гоо сайхны арчилгааны маск, будагнаас л өгчихдөг. Залуу Хэвен, Онор хоёрт будаг шунхны хэрэг юу байх вэ дээ, гэхдээ од ээжтэйгээ дэггүйтэж нүүрээ будаж “аальгүйтэх” нь тэдний хувьд хамгийн аз жаргалтай мөч болно.

 

Милла Йовович

© millijovovich / Instagram

Хоол хийх. Хүүхдүүдтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэх хамгийн сайхан мөч гэж жүжигчин хэлдэг. Йовович том охин Эватайгаа нийлж нарийн боов хийх их дуртай. Тэдний гэр бүл нэгэн этгээд нэртэй хоолонд их дуртай ажээ. “Сармагчны талх” гэгдэх энэ бялууг гараараа иддэг буюу сармагчин хоолоо идэж байгаа шиг л харагддаг гэнэ.

Та хүүхдээ яаж зугаацуулдаг вэ? Танд өөрийн гэсэн тоглоомын санаа бий юу? Гар дор бэлэн байгаа зүйлээр хийж болох тоглоомын санаа байгаа бол бидэнтэй хуваалцаарай.

18
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *