Бразилын дэлхийн аваргыг зохион байгуулагч хотод гүүр нурж, хоёр хүн нас баржээ

0

Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж буй Бразил улсын зохион байгуулагч хотуудын нэг Белу Оризонте хотод хурдны замын уулзвар дээрх гүүр нурснаас болж хоёр хүн амиа алдсан байна. Ган төмөр болон бетоноор хийгдсэн уг гүүр нь засвартай байсан ба гүүр нурах үед нэг зорчигч тээврийн автобусны урд хэсэг, хоёр барилгын ачааны машин, нэг суудлын машин дарагджээ.

Бразилын зүүн өмнөд хэсэгт орших энэ хотын цэнгэлдэх хүрээлэнд ирэх долоо хоногт хагас шигшээ шатны тоглолт болох ёстой юм. Минас Жерайс мужийн нийслэл тус хотын эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэнээр ослын үеэр автобусны жолооч болон өөр нэг хүн амь үрэгдэж, 22 хүн бэртэж гэмтсэн гэнэ.

Эрх баригчдын өгүүлж байгаагаар гүүрэнд дарагдсан жижиг суудлын машиныг гаргаж авч чадаагүй байгаа аж. Машинд хүн байсан эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд машиныг гаргаж авахын тулд шөнө болсон ч ажиллана гэжээ.

Бразилын ерөнхийлөгч Dilma Rousseff осол болсон явдалд маш их харамсаж байгаагаа илэрхийлсний дээр хохирогчдын гэр бүлийнхэнд бүх талаар тусална гэдгээ хэлсэн байна. Хотын дарга Marcio Lacerda ослын газарт очсоноос гадна хотын захиргааны зүгээс хохирогчдод зориулан 3 хоног гашуудал зарласан болохыг мэдэгджээ.

Гүүрний барилгын ажлыг хариуцан гүйцэтгэж байсан Cowan пүүсээс болсон явдалд гүнээ харуусаж байгаагаа илэрхийлсэн байна.

Бразилын дэлхийн аваргыг зохион байгуулагч хотод гүүр нурж, хоёр хүн нас баржээ 1

Бразилын дэлхийн аваргыг зохион байгуулагч хотод гүүр нурж, хоёр хүн нас баржээ 2

Бразилын дэлхийн аваргыг зохион байгуулагч хотод гүүр нурж, хоёр хүн нас баржээ 3

Бразилын дэлхийн аваргыг зохион байгуулагч хотод гүүр нурж, хоёр хүн нас баржээ 4
Бразилын дэлхийн аваргыг зохион байгуулагч хотод гүүр нурж, хоёр хүн нас баржээ 5

Бразилын дэлхийн аваргыг зохион байгуулагч хотод гүүр нурж, хоёр хүн нас баржээ 6

Бразилын дэлхийн аваргыг зохион байгуулагч хотод гүүр нурж, хоёр хүн нас баржээ 7

Бразилын дэлхийн аваргыг зохион байгуулагч хотод гүүр нурж, хоёр хүн нас баржээ 8

Бразилын дэлхийн аваргыг зохион байгуулагч хотод гүүр нурж, хоёр хүн нас баржээ 9

Бразилын дэлхийн аваргыг зохион байгуулагч хотод гүүр нурж, хоёр хүн нас баржээ 10

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. hytadad tgehgui xaxa

  2. hytadad tgehgui xaxa

  3. ene medeeg postlo

    2014/07/05 at 13:51

    http://tsag.mn/3474-amjilt.html ene site iig neeeeeee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *