Холестерин, үрэвслийг багасгаж биеийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулах ногоо

0

Цоохор майлз – эрүүл мэндэд нэн тустай ногоо, амин дэм, эрдэс бодисоор баялаг. Хавдар, үе мөчний өвчлөл, үрэвслийг дарах үйлчилгээ үзүүлнэ.

Цоохор майлз идэх 9 шалтгааныг танд танилцуулж байна.

1. Цоохор майлз ерөнхий эрүүл мэндэд тустай

Үрэвслийн эсрэг үйлчилгээ нь артрит, тулай өвчин зэргийн үед тайвшруулна. Өдөрт нэг стакан цоохор майлзын шүүс уухад хаван буулгах үйлчилгээ үзүүлэх ажээ.

2. Хоол боловсруулах эрхтнийг дэмжинэ

Ширхэглэгээр баялаг усны агууламж өндөртэй ногоо учраас өтгөн хаталтыг зогсоож хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ.

3. Үрэвслийг дарна

Лютеоины агууламж өндөртэй тул үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлнэ. Биеийн үрэвсэлтэй хэсгийг тайвшруулах ажээ.

4. Шээсний замын халдварыг эмчилнэ

Шээс хөөх байгалийн гаралтай бүтээгдэхүүн. Цөсний чулуу хөөх мөн шээсний замын үрэвслийг эмчилнэ.

5. Цусны даралтыг тогтворжуулна

Калийн өндөр агууламжтай учраас цусны даралтыг тогтворжуулна. Мөн артерийн орчмын булчин суллах үйлчилгээтэй фталидамийн агууламж өндөртэй. Ингэснээр цусны хана тэлж цусны даралт багасна.

6. Муухай үнэрийг дарна

Амны муухай үнэр нь нянтай холбоотой байдаг. Цоохор майлз нянг устгах тул амны эвгүй үнэр арилна.

7. Стресс багасна

Магнийн агууламж нь мэдрэлийн системийг дэмжиж стрессийг багасгах, тайвшруулах үйлчилгээ үзүүлнэ.

8. Холестерины хэмжээг багасгана

Цоохор майлзад агуулагдах фталид нь цусан дахь холестерины хэмжээг бууруулах цөсний хүчлийн ялгаруулалтыг идэвхжүүлдэг. Өдөрт 2 иш цоохор майлз идсэнээр муу холестерины хэмжээг мэдэгдэхүйц хэмжээнд буруулж чадна.

9. Илүүдэл жингээ багасгана

Калори багатай, ширхэглэг тул илүүдэл жингээс салахад тусална. Өлсгөлөнгийн мэдрэмж сайн дардаг ногоо юм.

6
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Сарантуяа Сараа

    Сарантуяа Сараа

    2017/09/04 at 11:30

    Ene nogoo gert tarij boloh uu naizuudaa

  2. Anuka Inaku

    Anuka Inaku

    2017/09/04 at 11:33

    Tseveen Chuka

  3. Nergui Khurelbaatar

    Nergui Khurelbaatar

    2017/09/04 at 13:52

    Boldog

  4. Tseveen Chuka

    Tseveen Chuka

    2017/09/04 at 14:43

    yag yamar nogoo yum boloo manaid zardag yum boluu

  5. Сарантуяа Сараа

    Сарантуяа Сараа

    2017/09/04 at 19:27

    Bayarlalaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *