Эмэгтэйчүүд яагаад архи ууж болохгүй вэ?

1

Согтууруулах төрлийн ундаанаас сонголт хийхэд ихэнх эмэгтэйчүүд архи биш дарс сонгодог. Тэдний сонголт ч зөв. Архи эмэгтэйчүүдэд маш хор уршигтай. Шалтгааныг доор танилцуулж байна.

Эмэгтэйчүүдэд архинд илүү амархан донтдог

Английн нэгэн судлаач согтууруулах төрлийн ундаа хэрэглэх хэмжээг тогтоожээ – хундага дээр тэмдэглэгээ тавьсан: “Эмэгтэйчүүд”, “Жентельмен” болон “Гахай” гэж.

70 кг хүртэл жинтэй эрүүл хүн хоногт 170 мл-аас ихгүй архи боловсруулах чадалтай. Эрүүл эр хүнд өдөрт 80 мл архи аюулгүй, харин эмэгтэйчүүдэд 40 мл архи аюулгүй гэж үзнэ.

Энэ хэмжээ нь тухай хүний биеийн байдлаас хамаарах нь ойлгомжтой. Нэгдүгээрт, эмэгтэй хүний бие махбодид тослогийн булчирхай их байдаг бол шингэний хэмжээ бага байдаг. Тиймээс эрчүүдийг бодвол эмэгтэйчүүдийн биед этанолийн нөлөө илүү их байна. Хоёрдугаарт, эмэгтэйчүүдийн элэг их хэмжээний дегидрогеназ болон альдегиддегидрогеназ ялгаруулах чадалгүй – эдгээр ферментүүд нь этанолын молекулыг задлах үүрэгтэй. Үүний үр дүнд эмэгтэйчүүд архины хордлогод эрчүүдээс илүү гүн ордог ажээ.

Эмэгтэйчүүдийн тархины бүтэц нь архинд хурдан донтоход нөлөөлнө. Эмэгтэйчүүдийн баруун хэсэг илүү идэвхтэй – сэтгэл хөдлөл, мэдрэмжийг хариуцсан хэсэг, харин эрчүүдийн хувьд тархины зүүн хэсэг давамгайлдаг – хариуцлага, дүгнэлт  хийх чадварыг хариуцсан хэсэг.

Архинд дурласан эмэгтэй хүн хэдхэн сарын дотор архаг архичин болж байгааг эрдэмтэд баталжээ.

Архины нөлөөнөөс болж эмэгтэйчүүд өөрийгөө хянах чадвараа алддаг

Архины үндсэн орц – этилийн спирт. Энэ бодис нь бүх рефлексийг удаашруулах, тархины үйл ажиллагааг сатааруулна. Багахан хэмжээний архи уусан ч гэлээ төв мэдрэлийн системд гаж нөлөө үзүүлж эхэлдэг байна.

Стакан архи уусан эмэгтэй хүн биеэ авч явах чадвараа гээнэ, жишээ нь бэлгийн ажилд замбараагүйгээр дурлах, тэр ч бүү хэл шууд “тасардаг” ажээ.

 

Архинаас болж таргална

Архи гэдэг бөөн калори. Хоёр хундага архи уухад нэг гамбургер идсэнтэй адил калори авна.

 

Архи арьсанд муугаар нөлөөлнө

Этилийн спирт нь арьсны эд эсийг шингэний дутагдалд оруулахаас гадна амин дэм, эрдэс бодисыг үхжүүлдэг. Тиймээс архичин эмэгтэйн арьс сул унжсан, хуурай, хурдан үрчлээ суудаг.

 

Архи хөхний хорт хавдар үүсгэнэ

Америкийн анагаахын холбооны сэтгүүлээс хийсэн судалгаанаас харахад, өдөрт 2-5 хундага архи уудаг эмэгтэйчүүд хөхний хорт хавдар тусах магадлал 41%-тай байгааг тогтоожээ.

 

Архи оюун санаанд муугаар нөлөөлнө

АНУ-ын Архинд донтох судлалын үндэсний төвийн мэргэжилтнүүд дараах дүгнэлтэнд хүрчээ: архи уудаг эмэгтэйчүүдийн тархины хэмжээ багассан, насны өөрчлөлт хурдан явагддаг буюу ой санамжаа эрт гээж эхэлдэг болохыг тогтоосон байна.

 

Архи гормоны тэнцвэрт байдал алдагдахад хүргэнэ

Архинд хэт донтоход сарын тэмдэг алдагдах, гормоны тэнцвэрт байдал алдагдахад хүргэж царайны хэлбэр өөрчлөгдөх, дуу хоолой бүдүүрэх, илүүдэл үс ихээр ургах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Багахан хэмжээний архи хүртэл үр тогтох боломжийг багасгана. Ихээр байнга хэрэглэдэг бол үргүйдэлд хүргэх эрсдэлтэй.

Жирэмсний үед архи хэрэглэвэл ургийн хөгжилд муугаар нөлөөлнө: зулбах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрөх зэрэг. Хөхүүл эхийн хувьд хөхний сүүгээр дамжин хүүхдийг архины хордлогод оруулдаг болохыг анхаарна уу.

Эрүүл амьдарцгаая!

35
ХарамсалтайХарамсалтай
11
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
3
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Идэртэгш Амарзул

    Идэртэгш Амарзул

    2017/09/04 at 11:19

    Khishgee Uniar

  2. Эба Энхбат

    Эба Энхбат

    2017/09/04 at 11:20

    Pearl Pearl

  3. Khishgee Uniar

    Khishgee Uniar

    2017/09/04 at 11:21

    zass

  4. Jargal Kh

    Jargal Kh

    2017/09/04 at 20:17

    Ghfl
    Vln

  5. ?????

    2017/09/04 at 20:40

    Yagaad gevel arhichin bno

  6. Ariunaa Baatar

    Ariunaa Baatar

    2017/09/04 at 22:54

    muuhai

  7. Damii Damdin

    Damii Damdin

    2017/09/05 at 01:20

    bolnoo bolno bur bolno yag l er ni bish emegtei ni uuh ni zuv goe um bna ih sain asuult bna

  8. Anna Bell

    Anna Bell

    2017/09/05 at 01:40

    Жргл Б. С. Жавхлантөгс М. Батчимэг Nymdawaa Mygmardulam Mygmardulam Nymdawaa

  9. Martha Ma

    Martha Ma

    2017/09/05 at 15:49

    Janar Sarbai

  10. doliiisvren

    2017/09/05 at 23:20

    arhi sain uuj bai emegtei hvmvvst sain gsen eregtei hvmvvst bl esregeere gomo bolj duusdiin emegtei hvmvvst bl uuhad gemgvi saltaani tsus ni tatraad hurdan tsewershihgv gj sudalgaagar garsan bnle

  11. doliiisvren

    2017/09/05 at 23:26

    emegtei hvn arhi uusaar bgad 101 nasalsan bdim bn erun horgvil gdin ene niitleliig ertei hvn bichseen atarhaad ertei hvn uuhar yamrj sn nuluu garah beti hel vhej dald ordog blhoro emtei hvmvvses yadj ilvv garii gj bodjil de hahaha emegtei hvn arhi sain uugad bhar zaluujad goo shand oroh shaardlagv bolhiim tgeel hojuurjaahgv yu

  12. Uyanga Namdag

    Uyanga Namdag

    2017/09/07 at 22:33

    #Tsoglogokhidoo iim baina shuu.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *