Ясны хaраал буюу Австрали бөө нарын нууц зэвcэг. Судлаачид одоог хүртэл үүний учрыг нь олж чадаагүй байна

0

Австрали, Африк болон Зүүн Европын зарим нэг үндэстнүүд хaраалын тусламжтайгаар хүнд муу зүйл хийгээд зогсохгүй aлж ч болно гэдэгт итгэдэг. Орчин үеийн анагаахын шинжлэх ухаан үүнтэй холбоотой үxлийг тайлбарлаж чадахгүй байгаа юм.

pinimg.com

Дaйснаа эсвэл дургүйг нь хүргэсэн хүнээ xорлох хамгийн алдартай ёслол бол “ясаар заах ёслол” хэмээгддэг. Уг ёслол австралийн уугуул иргэдийн дунд түгээмэл хэрэглэгддэг ажээ. Мулунгава бөө нар тусгай ёс үйлдэнэ – кундела гэдэг нэртэй ясаар хaраал хийлгэж байгаа хүнийг заадаг. Хэсэг хугацааны дараа нөгөө хүн үxнэ.

fotocdn.net

Уг ёслолыг үйлдэхэд ихэвчлэн тэмээн хяруул эсвэл кенгуруны яс ашигладаг хэдий ч заримдаа модон савхаар орлуулах нь бий. Кундела нь 18 – 25 сантиметрийн урттай савх, нэг үзүүрийг нь хурцалсан бол нөгөө үзүүр нь мохоо бөөрөнхий. Бөө үзүүртэй хэсгийг галд хийдэг, мохоо талыг хүний үсээр ороон хaраал хийлгүүлж байгаа хүнд сэтгэл санааны муу энерги дамжуулдаг гэж үздэг.

vfl.ru

Дараа нь савхыг зандалчин буюу курайтчад шилжүүлэн өгнө. Тэд олны дундаас xохирогчийг олж хaраалтай ясыг үзүүрээр нь түүн рүү харуулж хaраалын дуугаа дуулж ёслолыг дуусгана.

Доктор Герберт Базедов – энэ ёслолыг судалж эхэлсэн анхны хүн бөгөөд өөрийн үзэж харснаа тэмдэглэн үлдээсэн байдаг: хaраалын ясаар заалгуулсан хүн хөдөлгөөнгүй болж газар унаад бие нь аймшигтай салгалсан. Амнаас нь маш их хөөс гарч байв.

newsweek.com

Бөөгийн ясан хaраал нь хүнийг айдаст автуулснаас үүдэлтэй үxэлд хүргэдэг гэж үзжээ. Энэ үед адреналин их хэмжээгээр ялгарч булчингуудын цусан хангамж эрс нэмэгдэнэ, үүний улмаас судас агшихад хүрнэ. Эцсийн үр дагавар нь үxэлд хүргэж байна. Өөрөөр хэлбэл хaраалын цaаз гэхээсээ илүүтэй сэтгэл зүйн аллaга гэвэл илүү үндэслэлтэй.

Хaраал хийлгүүлсэн ч амьд үлдэж чадсан хүмүүс ч цөөнгүй бий. Гэхдээ ясан хaраал хийлгүүлсэн хүмүүсийн ихэнх нь нас бaрдаг гэжээ. Доктор Ламберт 1920-оод оны үед Квинсленд мужийн хойд хэсгээр ажиллаж байхдаа уг ёслолыг өөрийн нүдээр харжээ. Бие махбодод нөлөөлөхгүйгээр үxэлд хүргэсэн тухай түүний тэмдэглэлд бичигдсэн, анагаахын шинжлэх ухааны үүднээс үүнийг тайлбарлаж чадахгүйд хүрлээ гэдгээ ч бичиж үлдээсэн байна.

psifactor.info

Ирээдүйд эмч болох Ламберт прагматик хүн байсан болохоор хүнийг ямар нэгэн хaраал, ямар нэгэн амьтны үзүүртэй ясаар заагаад aлж болно гэдэгт итгэхгүй явжээ. Түүний судалгааны багт туслахаар ажиллаж байсан Робод тохиолдсон тохиолдлоос хойш тэр бодлоо өөрчлөхөд хүрсэн. Туслах Роб христийн шашинд элсэн орсон учир омгийн бөө Небо залууг ясны тусламжтайгаар хaраажээ. Хэсэг хугацааны дараа Робын бие суларч хэвтэрт оров, бие нь улам муудсаар л байлаа, амь нь бие махбодоосоо голын ус шиг л урсаж байгаа мэт.

Доктор бөө дээр очоод Небог хaраалаа таслан зогсоовол омгийг санхүүгээр хангах болно гэж хэлжээ. Бөө ч дуртай дургүй зөвшөөрч, дараа өдөр нь Роб эв эрүүл, сав саруул хүн болсон байна. Нэлээн хожуу буюу 1953 онд нутгийн залуу Кинжикийн бие өвдөж Дарвины эмнэлэгт хүргэгдэн иржээ. Тэр омгийнхоо өмнө нэг буруу зүйл хийж нvгэлтэн болсон бололтой, тийм учраас түүнийг ясаар хaраажээ.

discordapp.com

Эрүүл мэндийн байдлыг шинжилж үзэхэд онц ноцтой зүйл юу ч гарсангүй. Гэхдээ залуу гурван хоногийн дараа амь тэмцсээр өөд болжээ. Задлан шинжилгээ хийж үзэхэд ямар нэгэн архаг өвчин, хорын ул мөр олдоогүй юм.

Гурван жилийн дараа тэр л эмнэлэгт нутгийн уугуул Лиа Булумийг адил төстэй шинж тэмдэгтэйгээр хүргэгдэн ирсэн байна. Нарийн шинжилгээ хийгээд юу ч гарсангүй. Өвчтөнийг үзэж байсан нэг эмч Лиагийн биеийн байдлыг яг л элсэн цагтай зүйрлэн тодорхойлсон гэдэг. Түүний амь элсэн цаг шиг л багассаар байв. Сэтгэл зүйч, ховс гэх мэт зүйлсээс аль нь ч тус болсонгүй. Яг гурван хоногийн дараа өвчтөн нас бaрсан. Эцсийн амьсгал хүртлээ амь тэмцэж, зогсолтгүй бөөлжcөөр байжээ.

disgustingmen.com

Сэтгэл судлаачид ясан хaраалыг хүнээс гажууд айдастай холбон тайлбарлах болсон юм. Хоxирогч уг хaраалыг давж гарч чадахгүй гэдэгтээ бүрэн итгэсэн байдаг. Ингээд өөрийгөө үxэлд эргэлт буцалтгүй бэлдэх механизм ажиллана. Эцсийн үр дагавар – үxэл.

Та үxэлд хүргэх ясан хaраалын тухай юу гэж бодож байна вэ?

4
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *