Хамгийн энгийн зүйлс хүнд аз жаргалыг хамгийн ихээр мэдрүүлж байдаг гэвэл хилсдэхгүй биз ээ. Зүгээр л үл таних хэн нэгний тусч сайхан сэтгэл, гэрийн тэжээвэр амьтдын хайр хүргэм үйл хөдлөлүүд зэрэг энгийн зүйлс бидний амьдралыг гэрэлтүүлж, эерэг сайхан мэдрэмжийг төрүүлж байдаг билээ. Манай сайт уншигч таны сэтгэлийг хөдөлгөж, таны нүүрэнд инээмсэглэл төрүүлэх хүчтэй гэрэл зургуудыг хүргэж байна.
1. “Энэ хөөрхөн амьтныг хүнсний дэлгүүрт байхыг олж харлаа.”
2. “Бяцхан үр минь хөлөн дээрээ нөгөө хөлөө тавиад унтчихсан байжээ.”
3. “Энэ нохой миний сэтгэл санаа таагүй байгааг мэдсэн мэт ирээд хөл дээр минь сарвуугаа тавьсан.”
4. “Ээжтэйгээ оройн хоол идэхээр нэгэн хоолны газарт орж суутал энэ хөгшин эр өөд болсон эхнэрийнхээ зургийг урдаа тавиад хамтдаа кофе ууж суугаа нь нүдэнд туссан юм.”
5. “Нөхөр маань ор хийнэ гэхээр нь өөрсдөдөө зориулж хийх гэж байгаа юм байх гэж бодтол…”
6. “Эмээ минь өнөөдөр 90 нас хүрч байна. Бусад өдрүүдийн нэгэн адил тэр өнөөдөр ч McDonald’s ресторан руу явж кофе уунгаа төрсөн өдрөө тэмдэглэж байгаа нь.”
7. “8 сарын өмнө тэргэнцэр дээрээсээ ч босч чадахгүй байсан хүү минь хань болох нохойтой болж байлаа.”
8. “9 жилийн өмнө миний хамгийн сайн найз болон ирж байсан бяцхан амьтан өнөөдөр нас биед хүрсэн том эр болжээ.”
9. “Ээж, аав хоёрын энэ хоёр зураг яг л хамтдаа даруулсан мэт таарсан нь сонирхолтой хэрэг шүү.”
10. “Би гэрээсээ хол гадаадад амьдардаг юм. Харин эмээ, өвөө хоёр маань саяхан манай гэрийн хяналтын камерыг шалгах гэж ирэх зуураа над руу залгаж өөрсдийг нь харахыг хүсээд, даллан мэндчилж байгаа зургийг та харж байна.”
11. “Өрвийсөн бяцхан амьтнаас супер модель болон хувирсан нь.”
12. “Өвөө минь өнөөдөр 64 нас хүрч байна. Түүний амьдрал тийм ч дардан байгаагүй тул тэр төрсөн өдрөө хэзээ ч тэмдэглэж байгаагүй. Харин өнөөдөр түүний тэмдэглэж буй анхны төрсөн өдөр.”
13. “Муурандаа хань болгох гэж муужгай үрчилж авсан юм.”
14. “92 настай ангийн анд маань их сургуулиа амжилттай төгслөө.”
15. “Найз охин бид хоёр танилцаад аль хэдийн нэг жил болжээ. 1 жилийн ойн баярын өдөртөө зориулж анх танилцах үедээ бичиж байсан зурвасуудаа энэ бүтээлэг дээр хэвлүүлсэн юм.”
16. “Манай компанийн CEO өдрийн хоолны дараа бүх ажилтнуудынхаа аяга, тавгийг угааж цэвэрлэж байгаа нь. Ийм л учраас би ажилдаа хайртай байдаг юм.”
17. “2 жилийн өмнө миний өсч торнисон энэ гудамж болж, бүтэхгүй зүйлсээрээ алдартай байлаа. Харин өнөөдөр би энэ гарцыг ингэж зурж, эв нэгдэлтэй, тайван амьдралыг бусдадаа уриаллаа.”
18. “Ойн түймэрт өртсөн нохдод гал cөнөөгч хоол, ус өгч буй нь.”
Аль зураг нь таны нүүрэнд инээмсэглэл тодруулж чадсан бэ?