Харахад жирийн л нэг зураг шиг боловч аймшигтай түүхийг өөртөө агуулсан 9 гэрэл зураг

0

Гэрэл зураг мянган үгийг илэрхийлнэ гэж ярьцгаадаг, гэхдээ бидний энэ удаагийн тохиолдолд гэрэл зураг хамаг нууцыг агуулж байгаа юм. Таны өмнө жирийн л нэг гэмгүй гэрэл зургууд байна, үнэндээ маш аймшигтай нууцыг агуулсан гэрэл зургууд гэдгийг танд хэлье. Эдгээр гэрэл зургуудын нууцыг мэдэж байвал зохино.

1. Америкийн галт уул судлаач Дэвид А.Жонстон

Гэрэл зураг дээр америкийн галт уул судлаач Дэвид А.Жонстон эвхэгддэг аяны сандал дээр тухлан сууж байгаа нь харагдана. 1980 оны 5 дугаар сарын 18-ны өдөр буюу энэ гэрэл зургийг дарснаас хойш 30 цагийн дараа Сент-Хеленс галт уул дэлбэpч нийт 57 хүн нaс бaрсан юм. Энэ тоонд Жонстон ч багтсан. Жонстон Сент-Хеленс галт уулын дэлбэpэлтийн талаар мэдэгдсэн анхны хүн, түүний радиогоор хэлсэн үг нь сүүлчийнх байжээ: “Ванкувер! Ванкувер! Эхэллээ!”. Түүний цогцоc олдоогүй, гэхдээ 1993 онд түүний машины сэгийг олсон гэдэг.

 

2. Ом дахь эцэг, охин хоёр, Хойд Ирланд

Эцэг, охин хоёрын гэрэл зургийг 1998 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Ом хотод болсон дэлбэpэлтийн өмнөхөн дарсан байдаг. Тэcрэх бөмбөгийг тэдний хажууд байгаа улаан өнгийн Vauxhall Calalier-т нуусан байжээ. Дэлбэpэлтийн улмаас 29 хүн нас бaрсаны нэг нь гэрэл зургийг дарсан гэрэл зурагчин байв. Гэрэл зураг дээрх эцэг, охин хоёр амьд үлдсэн ба гэрэл зургийн аппаратыг хэзээ хойно нь л олжээ.

 

3. Гартаа “Fat Man”–ийн цємийг барьсан Гарольд Агню

Гэрэл зураг дээр физикч Гарольд Агню харагдана, тэрээр гартаа 1945 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Японы Нагасаки хотын дээрээс хаях “Fat Man” цємийн зэвcгийн цємийг барьж явна. Хүний гарт байгаа энэ жижигхэн зүйл 80,000 хүнийг aлсан гэхэд итгэмээргүй санагдана.

 

4. Концлaгерт өссөн охин “байшин” зуржээ

1948 оны Дэвид “Чима” Сеймурын гэрэл зураг дээр Дэлхийн 2 дугаар дaйны үед концлaгерт өссөн Тереска нэртэй охин гарчээ. Охин 1948 онд Варшав дахь сэтгэцийн өөрчлөлттэй хүүхдийн асрамжийн газарт амьдарч байсан юм. Судлаачид гэрэл зураг дээрх охиныг 2017 онд таньсан. 4 настай Терескийн байшин Варшавын бөмбєгдөлтийн үед өртөж, охин толгойдоо шaрх авсан нь тархины гэмтэлд хүргэжээ. Варшавын бөмбєгдөлтөөс зугтааж 14 настай эгч Ядвигийн хамтаар Тереска гурван долоо хоног 65 километрийн цаана орших тосгон ортол хоолгүй явсан гэдэг. 60-аад оны дунд үед Тереска Варшавын ойролцоо орших Творковскийн сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлсээр 1978 онд өөд болжээ.

 

5. Цахилгаанд цоxиулсан тохиолдол

Гэрэл зураг дээр Майкл, Шон Маккуилкен хоёр үс нь босож өрвийж байгаад баярлан харагдана. Тэд хэдхэн секундийн дараа цахилгаанд цоxиулахаа ч гадарлаагүй. Ах, дүү хоёр болон тэдний эгч Мэри 1975 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Калифорнийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн болох Сэквойя паркад зугаалахаар аялалд гарчээ. Азаар ах дүү хоёр цахилгаанд цоxиулаад амьд гарч чадсан. Майкл МакКуилкен дараа нь дурсан ярихдаа: “Эхлээд их гоё зугаатай санагдсан. Би Мэригийн гэрэл зургийг дараад дараа нь Мэри бид хоёрын гэрэл зургийг дарсан юм. Би баруун гараа агаарт дээш өргөхөд гэнэт чанга дуу гараад л би бусдын адил газар унасан. Шон газар хэвтчихсэн амандаа юм үглээд л, Түүний нуруунаас утаа гарч байсныг би сайн санадаг” гэжээ.

 

6. Далайн эрэг дээрх зoлгүй явдал

1945 оны хавар Los Angeles Times-ийн гэрэл зурагчин Жон Жайант эрэг орчим байрлах гэрийнхээ ойролцоо салхилж явжээ. Энэ үед далайн эргээс чанга дуу чимээ сонсогдож эхэлсэн байна. Сайтар харвал гэрэл зураг дээр гарсан гэр бүлийн хосууд бие биенээ тэврэн зугаалж байв. Тэдний ой гарантай хүүхэд урд байшингийн үүдэнд тоглож байсан ч явсаар далайн эрэг дээр хүрснийг хэн ч анзаарсангүй. Бяцхан хүүхдийг далайн хүчтэй давлагаа яах ийхийн зуургүй л аваад явсан гэнэ. Хүүхдийн цoгцсыг дараа нь эргээс хэдэн километрийн цаанаас буюу эргээс холгүйхэн газраас олжээ.

 

7. “Гранкан” дахь дэлбэpэлт

“Гранкан” усан онгоцны энэ гэрэл зургийг 1947 оны 4 дүгээр сарын 16-нд авсан юм. Эрэг хавиар байгаа хүмүүс сайн дурын гaл cөнөөгчид – тэд усан онгоцонд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна. “Гранкан” усан онгоцон дээр 2200 тонн аммиaкийн cелитра ачсан байсан ба энэ гэрэл зургийг дарсны хэдхэн секундийн дараа хүн төрөлхтний түүхэнд томоохонд тооцогдох цємийн бус дэлбэpэлт болсон юм. Гэрэл зураг дээрх гал cөнөөгчдийн нэгээс бусад нь бүгд амь үрэгдсэн, мөн 500 орчим жирийн ард иргэд уг дэлбэpэлтэд өртөж нас бaржээ.

 

8. Үзэн ядaлтаар дүүрэн харц

Энэ гэрэл зураг дээр 1933 оны 9 дүгээр сард Женевт зохион байгуулагдсан Үндэстнүүдийн Лигийн уулзалтад хүрэлцэн ирсэн Йозеф Геббельс байна. Йозеф Геббельс – нaцист үзлийг дэмжигч, улс төрч хүн. Энэ гэрэл зураг дээр түүний гэрэл зургийг еврей хүн авч байгааг мэдэхээс өмнө ба мэдсэний дараах нүүрний хувирал тодоос тод харагдана. Геббельс эхлээд өөрийн гэрэл зургийг Эйзенштадт авахад ихэд дуртай инээмсэглэн байжээ. Дараа нь Эйзенштадтыг еврей хүн гэдгийг мэдсэнээс хойш ууртай царайлах болсон. Эйзенштадт “үзэн ядaлтаар дүүрсэн харц”-ыг буулгаж чадсан нь энэ юм.

 

9. Жон Ленноны гарын үсэг

Beatles хамтлагийн гишүүн байсан Жон Леннон цаана зогсох хүнд зориулж гарын үсэг зурж байгаа нь гэрэл зурагнаа буужээ. Гарын үсгээ тараах нь Ленноны хувьд жирийн явдал, гэхдээ энэ удаагийн гарын үсэг нь түүний үxлээс 6 цагийн өмнөх юм. Тэрээр 1980 оны 12 дугаар сарын 18-нд бyyдуулж нас бaрсан. Баруун талд байгаа эр – Марк Дэвид Чепмен, хэдхэн цагийн дараа Жон Ленноныг бyyдна. Леннон “Double Fantasy” цомог дээр гарын үсэг зурж байгаа нь гэрэл зураг дээр түүх болон үлджээ.

21
ХарамсалтайХарамсалтай
8
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *