Өвлийн улиралд хүүхэд болон насанд хүрэгчдийн баримтлах ёстой 30 дүрэм

2

Өвлийн улиралд дуртай нэг хэсэг байхад дургүй хүмүүс ч бас бий. Гэхдээ эдгээр хүмүүсийн аль аль нь баримтлах ёстой дүрэм гэж бий бөгөөд үүнийг баримталж чадсанаар та энэ улирлыг зугаатай өнгөрүүлэх болно.

Энэ удаа өвлийн улирлыг бүрэн утгаар нь жаргаж өнгөрөөх гэж буй хүмүүсийн баримтлах ёстой дүрэм, зарчмыг нэгтгэн хүргэе.

Авто зам дээр

  • Бороо, цас, халтиргаа гулгаатай үед автомашины тоормосны замын урт хэд дахин нэмэгддэг учраас ногоон гэрлээр гарах байлаа ч гэсэн орчин тойрноо сайн харж зам гарах хэрэгтэй. Ойртож яваа машин их хол санагдаж байсан ч заавал өнгөрүүлж гарч байгаарай.
  • Гэрэл ойлгогч элемент нь зам тээврийн ослоос 85% хүртэл сэргийлэх бөгөөд ийм элемент бүхий шар, цагаан өнгөтэй бугуйвч, тэмдэг, наалт, хэрэглэх хэрэгтэй. Ийм элементтэй хэрэглэл нь газраас 80-100 см өндөрт байхдаа хамгийн сайн харагдана.
  • Замтай ойрхон явах, зам гарахдаа гүйж болохгүй. Машины дугуйнаас чулуу, мөс, цасны хэлтэрхий үсрэх аюултай төдийгүй цасан дор замын хагархай, нүх харагдахгүй байх тохиолдол их. Жолооч иймэрхүү нүх саадыг тулж ирж хараад тойрох гэж оролдох бөгөөд халтиргаа гулгаанаас болж ийм огцом хөдөлгөөн нь машин шарвах нөхцөл болдог.
  • Машин хурдаа авдаг, тоормосолдог, өгсүүр, уруу, замын уулзвар, хашаанаас гарах газар бүр их анхааралтай бай. Иймэрхүү газар зам мөстөж халтиргаатай болсон байдаг ба машины хааз буюу хий өгөх үед эхлээд хий эргэснээ дараа нь огцом хурд авах байдлаар ойрхон байгаа явган зорчигчийг мөргөх магадлалтай.
  • Зам хөндлөн гарахдаа жоохон хүүхдийн гараас төдийгүй гадуур хувцасны зах, мөрнөөс барьж байх хэрэгтэй ба хүүхдийн гараас барьж байх үед бээлийнээс гараа мултлах нь их байдаг билээ.
  • Хүүхдийг хурц тод хувцас, гэрэл ойлгогч элементтэй хувцас өмсгөх хэрэгтэй ба харагдах орчин халхалсан малгай байгаа эсэхийг хянаж бай.

 

Гудамжинд

  • Цаг агаарын огцом өөрчлөлтөөс болж гудамж талбай мөсөн гулгуурын талбай мэт болдог учир намхан өсгийтэй, хээ, мөр сайтай резинэн ултай гутал сонгоорой. Халтиргаанаас хамгаалсан хадаас бүхий гутлын гадуур өмсдөг зүйлсийг олж хэрэглэх ба ялангуяа настай хүмүүс үүнийг заавал олж авах нь зөв. Учир нь өндөр настай хүмүүс халтирч унаж ясны элдэв гэмтэл бэртэл авахдаа амархан байдаг билээ.
  • Замын хашлага захаар явах нь зөв бөгөөд энд халтиргаа төв хэсгээ бодвол бага, халтирч унахад нь ойрхон байх цасан хунгар зөөллөж өгдөг.
  • Алхахдаа өвдгөө бага зэрэг нугалан, бага зэрэг урагш бөхийн ойрхон ойрхон гишгэлэх нь зөв бөгөөд аль болох бүтэн улаараа гишгэнэ. Гараа халаасандаа хийж болохгүй.
  • Хэрвээ та халтирч унахаа мэдэрвэл аль болох хажуу талаараа, гараа биедээ нааж унах хэрэгтэй.
  • Хэрэв урагш унавал гараа урдаа авч суниаж байгаа мэт байрлалаар унах ба шулуун гараар түших нь бугуй, шууг гэмтээж болзошгүй.
  • Арагшаа унах бол тохойгоороо түшиж болохгүй. Ингэж унавал тохойгоо гэмтээх ба харин эрүүгээ аль болох цээжиндээ нааж чадвал тархиараа савахаас сэргийлнэ. Унаж байхдаа гараа алдлах нь огцом унах хүчийг багасгадаг.

 

Зугаалах үедээ

Их хүйтэн үед л хөлдөх аюултай гэж олон хүн үздэг боловч хүчтэй салхи, их чийгтэй үед чих, хамар, хуруугаа нэмэх температурт ч хөлдөөж болзошгүй. Тиймээс та салхинд гарч аялал зугаалга хийх бол доорх зүйлсийг санаж яваарай:

  • Металл бүхий гоёл чимэглэлээ авч, төмөр хүрээтэй нүдний шилээ харааны линзээр солих нь зөв ба учир нь төмөр салхинд маш амархан хөрч хөлдөх ба бөгж нь цусны эргэлтийг удаашруулдаг.
  • Олон давхар хувцастай байх тусам дулаанаа сайн хадгалах ба хамгийн дотор хувцас нь биед сайн наалдаж суусан байх хэрэгтэй. Та хөлрөх үед даавуун хувцас норж, их удаан хатах учир осгож болзошгүй юм. Тиймээс үслэг эдлэл, синтетик хувцас сонгоорой.
  • Гарахын өмнө калори ихтэй хоол хүнс ид. Хүйтэн нөхцөлд илүү их энерги зардаг юм шүү.
  • Гарахын өмнө халуун юм ууж болохгүй ба энэ нь судас тэлж, дулаан хурдан алдахад хүргэх бөгөөд улмаар осгох аюултай.
  • Архи ууж болохгүй. Согтуу үед хөлдөж байгаа эсэхийг тодорхойлоход төвөгтэй байдаг билээ.
  • Гэр болон гадаа гудамжны халуун дулааны ялгаа их байх нь бас буруу юм. Тасалгааны дулаан 18-20 градус байх ёстой ба үүнээс их байх тусам амьсгалын замын дээд хэсэг хатах, чийгээ алдах бөгөөд үүнээс болж ханиад томуу хүрдэг. Агаар чийгшүүлэгч хэрэглэ. Байхгүй бол нойтон алчуур халаагч дээр тавьж чийгшүүлээрэй.
  • Гарахаас цаг, цаг хагасын өмнө гар болон нүүрэндээ хамгаалах, тэжээлийн тос түрхэж болохгүй.
  • Хөл барьсан гутал өмсөж болохгүй. Хөл амархан даардаг.
  • 5 хуруутай бээлийнээс илүү хоёр хуруут бээлий нь дулаан удаан хадгалах ба гадаа хүйтэнд биш гэр, орцондоо байхдаа өмсөөрэй.
  • Хэрвээ та чих, хамар, хуруугаа хөлдөөсөн бол шууд халуун усанд дүрж болохгүй. Мөн спиртээр арчиж, цасаар үрэх нь бас л хориотой зүйл юм. Аажим халаах хэрэгтэй.

 

Мөсөн дээр

Онцын шаардлагагүй үед хөлдсөн нуур, цөөрмийн дээгүүр явах хэрэггүй ба хэрвээ явах зайлшгүй шаардлагатай болсон тохиолдолд доорх зүйлсийг анхаараарай:

  • Мөсний бат бөхийг хөлөөрөө шалгах хэрэггүй ба бат бөх саваа авч явах хэрэгтэй.
  • Харанхуйд, бороотой үед, цасан шуурганы үеэр мөсөн дээгүүр бүү яв.
  • Цасаар хучигдсан мөсөн дээгүүр явах нь осолтой ба мөсний хагархай, ан цав руу унаж болзошгүй.
  • Олуулаа явахдаа бөөгнөрч болохгүй ба хоорондоо 5-6 метрийн зайтай яваарай.
  • Согтуу үедээ мөсөн дээр явж огт болохгүй.
  • Мөсөн дээр явах үедээ мод болон чулууны ойролцоо явах нь аюултай ба тийм газар мөс нимгэхэн байдаг.
  • Мөсний өнгийг анхаарч байх хэрэгтэй бөгөөд хөх, ногоовтор өнгө нь мөс зузаан, бат бөх байгааг илтгэх бол цайвар өнгөтэй нь хоёр дахин сул бөгөөд шар, саарал, зэвхий цагаан өнгөтэй бол найдваргүй гэж ойлгоорой.
  • Үүргэвчээ нэг мөрөндөө авч явах ба мөс цөмөрвөл амархан биеэс салгах зорилготой юм.
  • Мөс хөл доор чинь цуурч, дуугарч байвал цааш явж болохгүй. Хэвтээд маш болгоомжтойгоор буцах ба алхаж явах бол яг мөрөөрөө, гулгах байдлаар хөлөө зөөх бөгөөд хөлөө салгахгүйгээр, ачаалал жигд байхаар явах хэрэгтэй.
15
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Төрбат Гантулга

    Төрбат Гантулга

    2018/01/17 at 13:59

    Anar Anaraa

  2. Төрбат Гантулга

    Төрбат Гантулга

    2018/01/17 at 13:59

    Anar Anaraa

  3. Daisuke

    Daisuke

    2018/01/18 at 05:57

    <3

  4. Daisuke

    Daisuke

    2018/01/18 at 05:57

    <3

  5. Бббззззззззззззгггкк

    2024/02/24 at 16:05

    эээүүүүүбззззнккккк

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *