Гэрийн нөхцөлд маалингын үр ашиглаж, эрүүл бас намирсан үстэй болох 3 арга. Дахин өндөр үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагагүй!

2

Стрессээс болж бидний үс гэмтдэг, хэврэг болох эсвэл унах тохиолдол ч бий. Температурын өөрчлөлт, экологи болон бусад хүчин зүйлс үсийг хэврэг, эмзэг болгодог. Салонд очиж үсээ янзлуулсан ч гэлээ, анх ямар байсан шигээ болох боломжгүй. Үсэнд тэжээл өгч, шинэ амьдрал бэлэглэх хэд хэдэн арга байдаг. Бид өнөөдөр та бүхэндээ маалингын үр болон маалингын үрний тосны тусламжтай үс арчлах аргыг хэлж өгөхөөр бэлтгэлээ.

Эрүүл амьдралын хэв маягийг өөртөө хэвшүүлсэн хүмүүс маалингын үрийг тослог хүчил болон ширхэглэгээр баялаг гэдгийг сайн мэддэг. Мөн маалингын тос болон үрийг үсний маск бас гель болгон ашиглах боломжтой. Цэвэр байгалийн гаралтайгаас гадна сульфат агуулаагүй гоо сайхны бүтээгдэхүүнийг та гэртээ бэлтгэн хэрэглэж болно!

Гэхдээ эхлээд, та дараах асуултын хариултыг мэдэхэд илүүдэхгүй болов уу.

Маалингын үр үсэнд ямар ач тустай вэ?

  1. Найрлагандаа витамин Е агуулдаг, үс ургах явцыг түргэсгэнэ.
  2. Омега-3 тослог хүчлээр баялаг, үсийг торгомсог болгож, бэхжүүлнэ.

 

Хэрхэн маалингын үр эсвэл тосыг хэрэглэх вэ?

1. Маалингын үрийн тосны маск

Эхлээд тосыг бүлээн усанд хийж халаагаад, үс болон хуйхандаа түрхэж, жигд хөдөлгөөнөөр иллэг хийнэ. Толгойгоо алчуураар боож, тосыг хуйханд шингэтэл ойролцоогоор хагас цаг хүлээнэ. Дараа нь маскыг арилгахын тулд халуун усаар толгойгоо угаана. 7 хоногт 2-3 удаа энэ аргыг хэрэглээрэй.

2. Кокосын тос болон маалингын үрийн маск

Маалингын үрийг нунтаглаж, кокосын тостой холино. Бэлэн болсон бэлдмэлийг хуйхандаа түрхэж 40-45 минут байлгана. Энэ үсний маск тослог хүчлээр баялаг тул үс болон үсний эргэн тойрон дахь газарт ямар нэгэн байдлаар сөрөг нөлөө үзүүлэхгүй, үр дүн нь таныг гайхшруулах болно.

3. Маалингын үрийн үсний гель

Та энэхүү байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнийг гэртээ хийж болно! ¼ аяга маалингын үрийг 2 аяга устай хамт жижиг саванд хийж, плитка дээр тавиад өтгөртөл нь буцалгана. Дээр нь 1 хоолны халбага нимбэгийн шүүс хийж хөртөл нь хүлээнэ. Дараа нь өөр саванд хадгалах зорилгоор шүүж авна. Өдөр бүр энэ аргын тусламжтай гель бэлдэж авах боломжтой.

Ямар нэгэн сөрөг нөлөө бий юу?

  1. Хэтэрхий их хэмжээгээр хэрэглэвэл харшил өгөх магадлалатай. Маалингын үрийг хэрэглэхийн өмнө цөөн дуслыг гар дээрээ дусааж, арьсанд чинь хэрхэн нөлөөлж байгааг ажиглаарай.
  2. Маалингын үрийг жирэмсэн эмэгтэйчүүд болон сарын тэмдэг ирсэн үед хэрэглэж болохгүй – ширхэглэг ихтэй учир амархан шингэхгүй, хоолны дуршилд нөлөөлнө.

Ер нь та ямар ч гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхийн өмнө харшлах эсэхийг сайтар судлах хэрэгтэй. Хэрэв маалингын үр танд харшлахгүй бол үр өгөөжөө өгөх нь дамжиггүй.

5
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Myagmarsuren Dorj

    Myagmarsuren Dorj

    2019/05/29 at 10:28

    Hello Mr / Mrs ??☑️??☑️.

    Need a small Christmas credit to finance the purchase of holiday gifts
    ??????????????????We provide international loans to help all people in difficult financial situation. Our capital will be used to grant loans between $ 7,000 and $ 1,500,000 and more. With an interest rate of 2% per year. Here are some areas of our services:

    – Financial loan
    – Mortgage
    – Investment Loan
    – Automatic loan
    – Redemption of credit
    – Personal loan

    We are available to satisfy our customers within 48 hours of receiving your application form.
    ????????????
    Email address:?batsaikhan1951@gmail. com ??
    Email address:?batsaikhan1951@gmail. com ??

    Waiting for your request.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *