Энэхүү 3 төрлийн жимсийг оройн цагаар идсэнээр таны нуруу нугасыг эрүүлжүүлж, эрч хүчээр хангаж, хүч чадлыг нэмэгдүүлнэ

4

Эрчимтэй бэлтгэл сургуулилтын дараа эрч хүчийг нөхөн сэргээх, мөн нурууны өвчнийг багасгахад нөлөөлөх жимсгэнийн тухай нууцыг танд дэлгэх гэж байна. Танд ердөө 3-хан жимсгэнэ байхад л хангалттай.

Эрч хүчийг сэлбэх болон булчинд үзүүлэх ачааллыг багасгах нууцыг эрт дээр үеэсээ сайн мэддэг байжээ. Уг нууцыг дасгалжуулагчид, тамирчид олж нээсэн байна. Тэр цагаас хойш үр хойчдоо өвлөн үлдээсээр иржээ. Өнөөдөр та бүхэндээ бас нэгэн нууцыг дэлгэж байна: эрч хүчийг богино хугацаанд нөхөн сэргээх, мөн идэвхтэй бэлтгэл сургуулилтын дараах нурууны өвчнийг багасгах нууц. Үүний тулд танд 3-хан жимсгэнэ байхад л хангалттай.

Өглөө болгон эрч хүчээр дүүрэн сэрэхийн тулд унтахаасаа өмнө гурван төрлийн жимсний цуглуулгыг идэх хэрэгтэй: хар чавга, чангаанз болон илжгэн чих. Нэг курс нь 1,5 сар үргэлжилнэ.

Жимсний хэрэглэх харьцаа:

  • 5 ш чангаанз
  • 1 том илжгэн чих
  • 1 ш хар чавга (заавал зөөлөрсөн байх)

Энэ амин дэмийн цуглуулгын нууц юунд оршино вэ? Эдгээр хатаасан жимсэнд нуруу, нугасны диск хоорондын зөөлөн эдийг сэргээх үйлчилгээтэй бодис агуулагддаг. Тиймээс эдгээр хатаасан жимсийг тогтмол хэрэглэснээр нуруу, нугасны уян хатан чанарыг хангаж булчингийн ачааллыг багасгахад тусалдаг байна.

Эдгээр хатаасан жимснүүд нь дангаараа үр дүн өгөхгүй гэдгийг анхаараарай, хамгийн гол нь цуглуулга байдлаар хэрэглэх ёстой. Хэмжээг нь зохих тунгаар тохируулснаар хүссэн үр дүнгээ өгнө. Мөн эдгээр хатаасан жимснүүд нь эрэгтэй хүний бэлгийн чадвар болон эмэгтэй хүний нөхөн үржихүйд сайнаар нөлөөлдөг ажээ.

 

Жимс бүрийн ашиг тус юунд оршино вэ?

Илжгэн чих

Энэ бол эртний түүхтэй ургамал, хөгшрөлтийн өөрчлөлтөөс шалтгаалах өвчнийг анагаахад өргөн хэрэглэгддэг. Бидний үед уг жимсийг хавдраас урьдчилан сэргийлэх зориулалтаар хэрэглэх болжээ. Мөн бамбай булчирхайн үйл ажиллагааг дэмждэг байна. Илжгэн чихэнд 75% сахар агуулагдана, тийм учраас чихрийн шижинтэй хүмүүс илжгэн чих хэрэглэхийг хориглох заалттай.

 

Хатаасан чангаанз

Хатаасан чангаанз – зүрх судасны үйл ажиллагааг дэмжих үйлчилгээтэй юугаар ч орлуулшгүй хүнс юм. Уг жимсэнд K, P, Fe, Ca болон В5 амин дэм агуулагддаг, каротинаар баялаг.

 

Хар чавга

Хатаасан хар чавга нь бөөр, элгэнд нэн тустай. Мөн үе мөчний өвчний үед өргөн хэрэглэдэг. К амин дэмийн агууламж өндөр тул судасны хана бэхжүүлэхээс гадна зүрхний булчин, мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангана.

Хэдий та мэргэжлийн спортоор хичээллэдэггүй ч гэлээ фитнесээр тогтмол хичээллэдэг бол эдгээр хатаасан жимсний цуглуулгыг идэж байгаарай. Үр дүнгээ дараа нь бидэнтэй заавал хуваалцахыг хүсэж байна.

10
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Chuluuntsetseg Chultem

    Chuluuntsetseg Chultem

    2019/05/29 at 06:10

    Орой хатаасан жимс иднээ

  2. Tuul Aani

    Tuul Aani

    2019/05/29 at 15:59

    Илжгэн чих биш ИНЖИР гэдэг жимс байна даа, зурган дээрээс нь харвал. Сайн байхаа.

  3. Az Jargal

    Az Jargal

    2019/05/29 at 16:01

    Инжир илжигэн чих биш ээ дотроо олон шар будаа шиг уртэй

  4. Narantuya Bold

    Narantuya Bold

    2019/05/29 at 17:24

    iljgen chih bish injir gedeg jilms shuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *