Танд өлсөх мэдрэмж төрүүлдэг 10+ төрлийн хоол (оронд нь юу идвэл зүгээр вэ)

0

Зарим хүмүүс дөнгөж хоол идээд дууссаныхаа дараа дахин өөр хоол хараад өлсөх мэдрэмж авах нь түгээмэл тохиолддог зүйл. Гэхдээ үнэн гэвэл, асуудлын гол нь таны идсэн хоолны хэмжээнээс илүү чанарт оршиж байгаа юм. Угтаа бол тухайн хоол маш их хэмжээний уураг, эслэг агуулсан байсан ч, түүнчлэн бүр их хэмжээгээр идсэн байсан ч өлссөн мэдрэмжтэй үлдэх магадлалтай. Тиймээс эрүүл хооллосон хэвээр байхын тулд дуртай хоолоо өөр аргаар хийж идээд үзвэл ямар вэ? Ингээд бид хоол болон түүний шим тэжээл хооронд хийсэн судалгаан дээр үндэслэн танд өлссөн мэдрэмж төрүүлдэг хоол хүнс болон (оронд нь юу идэх хэрэгтэй) талаар хэлж өгөхөөр бэлтгээд байна. Бонус хэсгийг шалгахаа битгий мартаарай.

1. Шарсан төмс

© Depositphotos.com, © Pixabay

Шарсан төмсөнд бидэнд цадсан мэдрэмж төрүүлэхэд тусалдаг ходоодны дааврыг өдөөдөг транс тос болон давс агуулагддаг. Дээр нь нэмээд өндөр фруктоз, цардуул агуулсан кетчуп нэмэгдвэл дууслаа л гэсэн үг. Гэхдээ энэ нь та төмс огт идэж болохгүй гэсэн үг биш юм. Үүний оронд төмсөө чанаад идвэл ямар вэ? Ингэснээр та илүү их хэмжээний витамин авах бөгөөд өлсөх мэдрэмжийг бууруулж, хэтрүүлэн идэхгүй байж чадна.

 

2. Жимсний шүүс

© Pixabay, © Pixino

Аяга жүржийн шүүс уух нь эрүүл мэт санагдаж болох ч яг үнэндээ таныг илүү өлсгөж байдгийг та мэдэх үү. Учир нь энэ жимс маш их хэмжээний эслэг агуулдаг байна. Нэмж хэлэхэд, энэ ундаа нь таны цусан дахь сахарыг нэмэгдүүлж, өлссөн мэдрэмж төрүүлдэг. Тиймээс оронд нь дотор нь жимс хийсэн цэвэр ус уугаад үзэх хэрэгтэй.

 

3. Тослог багатай тараг

© Unknown / Reddit, © Takeaway / Wikimedia Commons

Йогуртыг эрүүл хоол гэж үзэж болно. Ялангуяа тослог багатай бол бүр ч аюулгүй. Гэвч нэг сөрөг тал нь йогурт нь хүнд өлсөх мэдрэмж төрүүлдэг байна. Тиймээс боловсруулсан, нүүрс ус ус ихтэй бүтээгдэхүүнээс зайлсхий. Оронд нь уургаар баялаг хольцгүй үнээний тараг хэрэглээрэй.

 

4. Овьёосны шахмал

© Pixabay, © PublicDomainPictures.net

Овьёосны шахмал нь маш хялбар зууш учраас олон хүн сонгодог. Гэвч идсэний дараа дахиад нэгийг идчихмээр мэдрэмж төрүүлдэг нь нууц биш. Овьёосны шахмал нь илчлэг багатай байж болох ч элсэн чирэх, тосны агууламжтай байдаг. Тиймээс бага зэрэг амттай зүйл идмээр санагдвал попкорн туршиж үзээрэй. Попкорн идэж байх үед хэт их калори авахаасаа өмнө цадсан мэдрэмж авах боломжтой. Нэг санах зүйл нь попкорндоо цөцгийн тос, элсэн чихэр хольж болохгүй шүү.

 

5. Бяслаг

© Yvwv / Wikimedia Commons, © FASTILY / Wikimedia Commons

Хүүхэд байхдаа бид сүүний уураг идэх маш дуртай байсан. Тэр ч байтугай зогсохоо мэдэхгүй бялууртлаа идэж байсан хүмүүс ч олон байгаа байх. Бяслаг болон бусад сүү сүүн бүтээгдэхүүнүүд насанд хүрэгчидтэй яг ижилхэн маш олон төрөлтэй. Тэдэн дундаас хамгийн асуудалгүй бяслагны төрөл бол ээдэм юм. Идэхэд цадсан мэдрэмж өгөхөөс гадна бага калоритой байдаг бөгөөд өндөг идэж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг.

 

6. Омлет

© Depositphotos.com, © Depositphotos.com

Өндөгний болц нь хамгийн чухал. Зарим хүмүүс эрүүл омлет хийхийн тулд өндөгний шарыг нь авч хаядаг. Гэвч өндөг шартайгаа цуг байхдаа илүү цадсан мэдрэмж төрүүлдгээс гадна өндөгний ихэнх шим тэжээл шар хэсэгтээ байдаг учир өндгийг шартай нь хамт шарж байгаарай.

 

 

7. Салатны амтлагч

© PublicDomainPictures.net, © Jules / Flickr

Өөх тос агуулаагүй салатны амтлагчид ч бага зэргийн давс, элсэн чихрийн агууламж орсон байдаг. Тиймээс л бид амтанд нь хууртагдаж хийх ёстой хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэдэг байна. Тиймээс салатаа соусгүйгээр идэж сурах хэрэгтэй. Дээр нь нэмээд бага зэрэг загас, өөхгүй мах хийж уургаар баяжуулж болно.

 

8. Бохь

© Geoff / Wikimedia Commons, © PublicDomainPictures.net

Бохь зажилснаар хоол идэх зуршил буурч, калори шатдаг гэсэн төөрөгдөл маш түгээмэл байдаг. Гэвч энэ нь эсрэг нөлөө үзүүлдэг бөгөөд ходоодонд хүчил ялгарах явцыг нэмэгдүүлж байдаг байна. Тиймээс бие өлссөн мэдрэмж авч эхэлнэ гэсэн үг. Тиймээс оронд нь арай эрүүл амны зугаа идэх гээд үзэх хэрэгтэй. Бүйлс юм уу газрын самар туршаад үзээрэй. Тэд цадсан мэдрэмж өгөхөөс гадна уургаар баялаг байдаг. Бохьтой адил зажлууртай байдаг бөгөөд бүйлс самрыг 40 удаа зажлахад л их хэмжээгээр идэх шаардлагагүйгээр хангалттай цадсан мэдрэмж авах боломжтой.

 

9. Алим

© Pixabay, © Sharon / Flickr

Жимс идэх нь дэглэм барьж байгаа хүмүүсийн номер нэг сонголт байсаар ирсэн. Гэвч алимыг хэзээ ч дангаар нь идэх хэрэггүй. Алим нь хоол боловсруулах системийн үйл ажиллагааг дэмждэг учраас амархан өлсөх мэдрэмж төрүүлдэг. Тиймээс самар гэх мэт өөр уургийн агууламж ихтэй зүйлстэй хольж идэж байгаарай.

 

10. Гурилан бүтээгдэхүүн

© Off-shell / Wikimedia Commons, © Helen Cook / Wikimedia Commons

Гурилан боовнууд маш гоё амттай боловч ямар ч шим тэжээлгүй учир цусан дахь сахарын хэмжээнд муугаар нөлөөлдөг. Тиймээс бага зэрэг өндөг юм уу, утсан тунатай хамт идвэл хурдан цадахаас гадна уургаа нөхөж авч чадна.

 

11. Дэвтээдэг өглөөний хоол

© Pixabay, © Pixabay

Дэвтээдэг өглөөний хоолнууд эслэг болон уургийн агууламж багатай. Гэсэн хэдий ч өглөөгүүр цусан дахь сахарын хэмжээгээ нэмэгдүүлж эрч хүчээ сэлбэх шаардлага давхар тулгардаг. Тэр ч байтугай дэглэмийн сириалууд ч гэсэн эслэг багатай байдаг. Тиймээс оронд нь овьёос дэвтээж идэх нь биед илүү хэрэгтэй бөгөөд эслэг ихтэй учраас өдрийн турш биеийн усны шингэлтийг дэмжих болно.

 

Бонус: Ази хоол

© Rusty Clark ~ 100K Photos / Flickr, © Gérald Anfossi / Wikimedia Commons

Уламжлалт аргаар хийсэн Ази хоолнууд нь өөртөө глютаминытамины хүчил агуулдаг бөгөөд тэрхүү орц нь хүнийг хоол идсэний дараа ч дахин өлсөхөд хүргэдэг байна. Тиймээс Ази хоол хийдэг ресторан орохын оронд яг ижил орцуудыг худалдан авч гэртээ хийхийг зөвлөж байна. Учир нь рестораны хоолонд глютаминытамины хүчил буюу “MSG” агуулагдаж байдаг.  Хэрэв Ази хоол идмээр санагдвал суши юм уу сашими идэхийг зөвлөмөөр байна. Хэдийгээр адилхан л “MSG” агуулагдсан байгаа ч ядаж л загас хүнийг хурдан цатгах болно.

6
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *