Гоо бүсгүйн титмийн төлөө өрсөлдөж байгаа бүсгүй жинхэнэ эмэгтэй хүн биш байв

0

Гоо бүсгүйн титмийн төлөө өрсөлдөж байгаа бүсгүй жинхэнэ эмэгтэй хүн биш байвДени Сэйнт Жеймс /Dani St James/ бол бүхий л талаараа гоо сайхан гэж хэлэгдэхээр бүсгүй. Тийм ч учраас 21 настай энэ бүсгүй Лондонд болж байгаа гоо бүсгүйн тэмцээний ялагчийн титмийн төлөөнөө өрсөлдөж байгаа. Гэхдээ бусад 11 өрсөлдөгчдөөсөө ялгаатай нь Дени эхээс төрөхдөө эрэгтэй хүүхэд байсан. Ердөө гуравхан жилийн өмнө Даниел /Daniel/ гэдэг нэртэй эр хүн байсан бөгөөд 18 нас хүрэх хүртлээ түүнд эр хүний амьдралаа орхиж, эмэгтэй хүний амьдралаар амьдрах зориг хараахан төрөөгүй байжээ. Английн Өмнөд Уэльсын Барри хотын уугуул Дени сүүлийн гурван жилийн хугацаанд эмэгтэй хүн болж хувирсан юм. 2013 оны Miss Diamond Queen гоо бүсгүйн тэмцээний титмийн төлөө өрсөлдөж байгаа Дени хэлэхдээ багадаа үргэлж охидын тоглоомоор тоглодог байсан гэсэн ба 11 настайдаа нүүрээ будаж, 12 настайдаа анхныхаа найз хөвгүүнтэй болох үедээ эцэг эхдээ өөрийгөө гей гэж хэлж басан гэнэ. “Ээж минь намайг 3 настай байхад надад гар тэргэнцэр авч өгч байсан юм. Гэвч үргэлж охидын тоглоом таалагддаг байсан. Би хэзээ ч спорт сонирхож байгаагүй. Эр хүний үйл хөдлөл юу ч байсан надад хэзээ ч миний уугуул зүйл гэж санагддаггүй байлаа. Би 8 орчим настай байхдаа л өөрийгөө бусад хөвгүүдээс ондоо гэдгээ анх ойлгож байсан. Нэг удаа би нэг хөвгүүний төрсөн өдөрт уригдсан юм. Хөвгүүд гадаа цэцэрлэгт хөл бөмбөг тоглож байхад би дотор түүний нохойтой тоглож байсан бөгөөд хөл бөмбөгийг үзэн ядаж байсан юм. Гэхдээ би хэзээ ч энэ байдлаасаа болж дарамт амсаж байгаагүй. Учир нь миний гэр бүл үүнийг маш сайн ойлгож, хүлээж авсан. 16 настайдаа би сургуулиа орхиж, нүүр будалтын мэргэжилтэн болсон. 17-тойдоо би үсээ ургуулж, үс маань урт ургаад ирэх үед даашинз өмсөх болсон. Гэвч хичнээн нүүрээ будаж, эмэгтэй хувцас өмсөөд ч би эрэгтэй хүн гэдэг маань танигддаг байсан.” хэмээн өгүүлэх Дени Даниел байх үеийнхээ зургийг хэтэвчиндээ үргэлж авч явдаг ба энэ нь түүнийг одоо хэн болсноо мэдэрч, бахархахад нь тусалдаг юм байна. Камден хотод шөнийн цэнгээний газрын менежер хийдэг Дени хэмээх трансжендер бүсгүйн эмэгтэй хүн болохоос өмнөх үеийн болон дараах зургуудыг үзэж сонирхоно уу.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *