Толгойн өвдөлтийг богино хугацаанд намдаах, энгийн хэрнээ үр дүнтэй 6 арга

0

Толгойн өвдөлт гэдэг хүн бүрт тулгамддаг хүндхэн асуудлуудын нэг билээ. Толгой өвдөх нь хүний ажлын бүтээмж, сэтгэл санаанд сөргөөр нөлөөлөх xүчин зүйлсийн нэгт тооцогддог. Тэгвэл манай сайт уншигч танд толгой өвдөлтийг намдаахад туслах аргуудаас хуваалцаж байна.

1. Цэгэн бариа хийх

Хүний чихэнд маш олон мэдрэлийн цэгүүд байдаг бөгөөд тэдний байрлалыг ургийн байрлалтай холбон авч үзэх нь ч бий. Чихний гэдэсний ар хэсэгт даралт өгч барих нь толгойн өвдөлтийг намдаах бол толгой таллаж өвдөж байгаа тохиолдолд чихний дээд талын гол хэсэгт дарах нь зүйтэй байдаг аж.

 

2. Утаж боловсруулсан хүнснээс татгалзах

© Shutterstock.com, © Shutterstock.com

Утаж болгосон мах амттай байдаг хэдий ч толгой өвддөг тохиолдолд энэ төрлийн хүнснээс аль болох татгалзах хэрэгтэй ажээ. Учир нь утсан хүнсэнд гистамин хэмээх химийн нэгдлийн агууламж өндөр байдаг ба энэ нэгдэл нь толгой өвдөлтийг нэмэгдүүлдэг байна.

 

3. Хүйтэн жин тавих

© Shutterstock.com, © Shutterstock.com

Толгой тань өвдөөд босч чадахгүй байна уу? Энэ тохиолдолд толгой болон хүзүү орчимд хүйтэн жин тавьж цусны даралтыг бууруулан толгойн өвдөлтийг намдаах арга хэмжээ авах боломжтой.

 

4. Кофены хэрэглээгээ тохируулах

© Unsplash.com

Кофенд дурлагсад өглөөний толгой өвдөлтийг нэг аяга халуун кофеноос хурдан дарах зүйл үгүй гэдгийг хамгийн сайн мэдэх биз ээ. Түүнчлэн кофе нь хүний биед эрч хүч нэмэх, ажлын бүтээмж сайжруулах зэрэг олон эерэг нөлөө үзүүлдэг. Гэхдээ хэт их хэмжээний кофе ууснаар хүний бие дэх кафейны хэмжээ нэмэгдэж толгой таллаж өвдөх шалтгаан болох магадлалтай тул хэт их кофе хэрэглэхээс татгалзах хэрэгтэй.

 

5. Дасгал хөдөлгөөнийг зөв сонгож хийх

© Unsplash.com, © Unsplash.com

Идэвхтэй амьдралын хэв маяг эрүүл мэндэд нэн тустай боловч толгойн өвдөлтийг намдаахын тулд хэт их ачаалал авах хүчний дасгалуудаас илүүтэйгээр йог тэргүүтэй биеийг амрааж, сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлэх дасгалыг хийж хэвших нь зүйтэй.

 

6. Үсээ задгай тавь

© Unsplash.com, © Unsplash.com

Үсээ чанга боох нь толгойд ирэх даралтыг нэмэгдүүлж толгой өвдөх нэг шалтгаан болдог тул хэрэв тан толгой байнга өвддөг бол үсээ задгай тавьж байхыг зөвлөж байна.

Толгойн өвдөлтийг дарахын тулд та ямар арга хэмжээ авдаг вэ?

6
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *