Зууны хамгийн том олдвор – Фуканг сүүлт од

0

Зууны хамгийн том олдвор - Фуканг сүүлт од


2000 онд Хятадын Фуканг хотын ойролцоох уулнаас солир олсныг Фуканг Fukang сүүлт од хэмээн нэрийдсэн бөгөөд энэхүү солир нь гайхалтай оливины талстуудтай төмөрлөг чулуун солир юм. Энэхүү солирыг Хятадын нэгэн худалдаачин Шинжьян-Уйгурын нутгаас 1003 кг жинтэйгээр худалдаж авсан ба үндсэн хэмжээнээс 20 орчим килограммыг тасалж хуваажээ. 2005 оны 2-р сард солирыг Дэлхийн тэргүүлэх үнэт чулуу, ашигт малтмалын шоунуудын нэг Таксон Жем, Минерал Шоу Tucson Gem & Mineral Show-нд аваачсан байна.Тэнд уг солирыг Аризонагийн их сургуулийн профессор Данте Лауретта олж харснаар энэхүү солирыг судлах ажил эхэлжээ. Солирын 31 кг жинтэй хэсгийг Аризонагийн их сургуулийн хадгалах газар хадгалж байгаагаас гадна солирын судлах ажилд гар бие оролцсон Марвин Киллгоре мөн адил хэсгийг хадгалж байгаа аж. Нэр нь үл мэдэгдэх нэгэн цуглуулагч үндсэн хэсгийг хадгалж байгаа юм. 2008 оны 4-р сард Манхэттэны дуудлага худалдаагаар энэхүү үндсэн хэсгийг 2 сая доллараар худалдаална гэж тооцоолон дуудлага худалдаанд оруулсан ч зарагдалгүй үлджээ. Яг одоогоор онлайн дуудлага худалдааны eBay сайт дээр энэхүү солирын 296 грамм жинтэй хэсэг зарагдахаар тавигдсан байгаа ба 5999 долларын үнэтэй байснаа 20 хувиар хямдарч, 4799 доллараар үнэлэгдэж байгаа аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. McTavish

    2013/04/17 at 11:32

    вааа гайхалтай

  2. jalaz

    2013/04/17 at 11:36

    sonirholtoi l yum

  3. Зочин

    2013/04/17 at 12:05

    хөөрөг хийвэл ч алсаан

  4. tuyga

    2013/04/17 at 13:03

    yaaa huurug hiivel tasarhai haragdah um bnaaa shuls goijiv

  5. Зочин

    2013/04/18 at 23:01

    yaa altnaas ch vnetei yum shig haragdjiine

  6. Зочин

    2013/04/19 at 02:34

    харь гаригийн мeталь

  7. jerry-man

    2013/04/20 at 11:50

    hmmm

  8. Зочин

    2013/05/02 at 23:27

    ene jinhen bayjsan *** gej

  9. Зочин

    2015/05/22 at 12:53

    Сэтгэгдэл *sonin yumaa nadaa iim chuluu bgaa shdee, huduu honi hariulj yavaad olson za za tasarsaan bayjlaa,hedeer avah be humuusee haana ojoj uguh be hariu.bicheej.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *