Өнгөрсөн жил худалдаанд гарсан 1400 сүрчигний үнэрийг агуулсан өвөрмөц сүрчиг

0

Өнгөрсөн жил худалдаанд гарсан 1400 сүрчигний үнэрийг агуулсан өвөрмөц сүрчиг


Голландын уран бүтээлч хоёрол Ленерт, Сандер нар 2012 онд худалдаанд гарсан шинэ сүрчиг бүрийн дээжээр маш өвөрмөц нэгэн үнэртэнг бүтээсэн байна. Зурагтаа асаах эсвэл сэтгүүлийн хуудас эргүүлэх болгонд тааралдах шинэ сүрчигний сурталчилгаа нь үнэртний бизнес хүрээгээ тэлж байгаагийн нэг баталгаа бизээ. Жил бүр хэдэн мянган шинэ сүрчиг худалдаанд гарч байгаа ч энэ нь Дэлхий ертөнцийг хангаж дөнгөхгүй байгаа мэт. Энэхүү өсөн дэвжиж байгаа зах зээл дээрх хоёр уран бүтээлчийг бүтэн жилийн турш шинээр гарсан үнэртэн бүрийг цуглуулахад хүргэсэн байна.Тэд 2012 онд худалдаанд гарсан 1400 ширхэг сүрчгийг нийлүүлэн 1,5 литрийн том шилэн саванд савлаж, энэхүү шинэ үнэртэнд нь гарцаагүй тохирох Everything хэмээх нэрийг өгчээ. Уран бүтээлч эрхмүүд өөрсдийн шинэ үнэртнийхээ талаар “Everything-ий үнэрийг бид дундаж сүрчигний худалдааны төвд оронгуут үнэртдэг үнэртэй адил байна гэж бодож байна.” гэж хэлсэн байна. Тэд 1400 ширхэг өөр өөр үнэртнийг нийлүүлж хийсэн шинэ сүрчигнийхээ үнэрийг бусдад хэрхэн нөлөөлөхийг шалгасныхаа дараа тэд “1400 сүрчгийн нэгдэл гэхээрээ заавал хүн бүрт таалагдах албагүй.” гэсэн дүгнэлтэнд хүрсэн бөгөөд Ленерт өөрсдийн бүтээсэн шинэ үнэртнээ түрхээд трамбайд сууж, тэнд зорчиж явсан нэгэн гайхмаар царайлаг эрийн дэргэд очиж суутал тэр эрхэм Everything үнэртэй усыг үнэртмэгцээ босож, өөр суудалд очиж суусан учир дээрх дүгнэлтийг гаргасан гэнэ. Ленерт Сандер нар өнгөрөгч 3-р сарын 1-ээс 9-ний өдрүүдэд Парисын Колетте дэлгүүрт шинэ үнэртнээ танилцуулж, тус дэлгүүрийн үйлчлүүлэгчдэд энэхүү хачирхалтай, өвөрмөц сүрчгээ үнэртэж үзэхийг санал болгосон байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. McTavish

    2013/04/17 at 11:33

    аймаам юмаа аймаарын

  2. Зочин

    2013/04/18 at 19:51

    аймар агуу айн

  3. jerry-man

    2013/04/20 at 11:50

    w t f

  4. capaa7g

    2013/04/22 at 16:46

    :p

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *