Амнаас эвгүй үнэр гарах 5 шалтгаан болон түүнийг хэрхэн дарах аргууд

1

Дөрвөн хүн тутмын нэгнийх нь амнаас эвгүй үнэр ялгарч байдаг гэх судалгаа бий. Ийнхүү тун түгээмэлд тооцогдох энэхүү шинж тэмдгийг дарахын тулд амны хөндийн эрүүл ахуйг сайтар сахихаас гадна амаа тогтмол чийглэж байх шаардлагатай. Манай сайт уншигч танд амнаас эвгүй үнэр гарах шалтгаанууд болон шүдний эмч нарын зөвлөж буй үнэр дарах аргуудаас хүргэж байна.

1. Хоолойн махны чулуу

Хоолойн махны чулуу хэмээн нэрлэгддэг цагаан өнгийн жижиг булцуу хоолойны мах дотор байрласан байдаг ажээ. Тэдгээр нь нянг өөртөө татах, эвгүй үнэр амнаас ялгарах нэгэн xүчин зүйл болдог байна. Ам зайлагч шингэн, алимны цуу, бүлээн давстай ус зэргээр хоолой махны чулуу ургалтыг зогсоож, түүнээс ялгарах эвгүй үнэрийг дарах боломжтой.

 

2. Өглөөний цайгаа ууж хэвших

 

Өглөөний цайгаа ууж хэвших нь эрүүл мэндэд эерэг нөлөөтэйн дээр амнаас гарах эвгүй үнэрийг ч дарах үйлчилгээ үзүүлдэг нь судалгаагаар батлагдсан ажээ. Иймээс тараг, алим, сүү болон бусад төрлийн амин дэмээр баялаг чихрийн агууламж багатай хүнсийг өглөөний цайндаа ууж хэвшээрэй.

 

3. Хамраараа амьсгал авах

Амаараа амьсгал авах нь шүлс ялгаралуулалтыг хязгаарлаж амнаас эвгүй үнэр гарах нэгэн шалтгаан болдог байна. Гэсэн ч зөвхөн хамраараа амьсгал авч буй тохиолдолд буйлны өвчлөл үүсгэх магадлалтай байдаг аж.

Харин бага насны хүүхдийн хувьд амнаас нь эвгүй үнэр гарах нь хамраараа амьсгал авч сураагүй байдагтай холбоотой.

 

4. Хооллож дуусаад ус уух

Амны хөндийд үнэр оруулах магадлалтай хурц үнэр, амттай хоол идсэний дараа ус уух, амаа усаар зайлах арга хэмжээ авч хэвшээрэй.

Тухайлбал, халуун ногоотой хоол идсэний дараа чихэргүй бохь зажлах, кофе уусны дараа ус уух, загасны мах идэхийн өмнө нимбэгний шүүс хоол дээрээ нэмэх зэрэг арга хэмжээг авч байхыг зөвлөж байна.

 

5. Шүдээ тогтмол цэвэрлэх

Хоол хүнс хэрэглэх үед амны хөндийд хүнсээр дамжин олон төрлийн нян нэвтэрч байдаг ажээ. Иймээс хооллож дууссаны дараа хоолны үлдэгдэл шүдний завсарт орж, эвгүй үнэр гаргахаас сэргийлж шүдээ тогтмол цэвэрлэж хэвших нь зүйтэй.

Амнаас эвгүй үнэр гарах асуудал танд бий юу?

18
ГайхмаарГайхмаар
12
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *