Жолооч нарын хувьд жинхэнэ там гэмээр 600 удаагийн маш огцом эргэлттэй, мушгирч сунасан уулын зам. Дотор нь амархан муухайрдаг хүн энэ замыг туулж чадахгүй ажээ

0

Хятадын баруун-хойд хэсэгт байрлах Шинжаан Уйгарын өөртөө засах оронд 75 километр урттай уулын зам бий. Энэ зам далайн өвчтэй хүний хувьд жинхэнэ гамшиг болох ажээ. Учир нь 600 удаагийн эргэлттэй, эргэлт нь үнэхээр огцом болохоор толгой эргэж дотор муухайрахаас өөр аргагүй.

Шинжааны Куньлунь уулыг туулах эргэлдсэн зам нь Панлуны эртний зам эсвэл Памирын Тэнгэрийн зам гэдэг нэрээрээ дэлхийд алдартай. Уг замыг дээрээс нь харвал Хятадын Уйгарын нутгаар мушгиралдан хурдлах аварга том лууг санагдуулна.

odditycentral.com

Замыг 2019 онд албан ёсоор нээсэн. Нутгийн ард иргэд, фермерүүд Куньлун уулыг амар туулах зориулалттай анхлан барьсан ч аажимдаа өөрийн ур чадварыг шалгах хүсэлтэй жолооч нарыг татах зам болж хувирчээ.

600 удаагийн огцом эргэлт. Сул дорой хүнд яав ч тохирохгүй.

odditycentral.com

Тэнгэрийн зам өндөрт буюу далайн түвшнөөс дээш 4269 метрт байрладаг. Анх 36 километр зам төлөвлөсөн ч одоогийн байдлаар 75 километр болгон сунгасан байна.

odditycentral.com

Цас, бороотой үед замыг туулахад хамгийн аюултай. Хуурай улиралд ч гэсэн сонор сэрэмжтэй явахыг анхааруулдаг.

odditycentral.com

Техникийн хувьд аюултайд тооцогдох зам биш. Гэхдээ 600 эргэлттэй гэдгээрээ жолооч нарын анхаарлыг ихэд татдаг. Далайн өвчтэй буюу дотор нь амархан муухайрдаг хүн энэ замыг туулж чадахгүй ажээ.

odditycentral.com

Уншигч та уг замаар явж чадах болов уу?

30
ГайхмаарГайхмаар
10
Ха ХаХа Ха
7
ХарамсалтайХарамсалтай
6
ГоёГоё
6
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Даагий Н.

    Даагий Н.

    2022/05/24 at 19:19

    Poo sda tegehed darhanii zamaa barij chadahgui 3 jil boljiin

  2. Altangerel Angarag

    Altangerel Angarag

    2022/05/24 at 20:20

    harhaas dotor muuhairch bn haha yun ywah

  3. М. Буманбаяр

    М. Буманбаяр

    2022/05/24 at 21:27

    Хойд хоёр дугуй шатаал карданы тросс тасраал буухнээ ха ха 😄 /drift/

  4. Tsend-Ayush Altanjin

    Tsend-Ayush Altanjin

    2022/05/24 at 21:39

    Minii xuwid bol butexgvi zvil bn he2

  5. Булган аймгийн Дашмэргэн 32 эргэдэг санагдана.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *