Дэлхий дээрх хамгийн гайхалтай чулуунууд

1

Байгаль эх дэлхий дээр байдаг өнгө үзэмж төгс, ашиг тус ихтэй чулуунуудыг үнэт чулуу гэдэг билээ. Эдэлгээ даах урт настай тэдгээр гайхалтай чулуунуудыг ашиглан хүн төрөлхтөн гоёл чимэглэлийн эд зүйлсийг эртнээс хийсээр ирсэн юм. Байгалийн гайхамшигтай чулуунуудыг давтагдашгүй өнгө үзэмж, чанар чансаагаар нь үе үеийн хүн төрөлхтөн ангилж ялгасаар иржээ.

1. Опал судас бүхий чулуужсан мод

Дэлхий дээрх хамгийн гайхалтай чулуунууд 12Энэ мод нь тодорхой нөхцөлд газрын гүнд хэдэн мянган жилийн турш байсан учраас судас бүхий чулуулжсан мод болсон юм.

2. Уваровит

Дэлхий дээрх хамгийн гайхалтай чулуунууд 11ОХУ-ын Сибирт орших Уваровит чулуу. 19-р зууны үед илрүүлж байсан “Уралын маргад эрдэнэ”. Энэхүү үнэт чулуу нь маш ховор бөгөөд маш бага хэмжээгээр олддог юм байна.

3. Жонш

Дэлхий дээрх хамгийн гайхалтай чулуунууд 10Жонш нь одоо цагт ч маш элбэг олддог. Гоёл чимэглэлийн зориулалтаар ашиглагддаг, харанхуйд гялалздаг, уран барималд өнгө оруулдаг байна.

4. Кеммерерит

Дэлхий дээрх хамгийн гайхалтай чулуунууд 9Таны харж байгаачлан өнгө үзэмж сайтай энэхүү чулууг Кеммерерит гэдэг. Бусад чулуунуудыг бодвол эмзэг, мөн маш ховор чулуу. Түүгээр гоёмсог шатар, Глобус болон бусад эдлэлүүдийг хийхэд маш сайхан өнгө оруулдаг байна.

5. Гематит (хээрийн жонш)

Дэлхий дээрх хамгийн гайхалтай чулуунууд 8Цусан улаан өнгөөр бүтсэн усны толбо бүхий хар эрдэс гематит чулуу. Түгээмэл биш зөвхөн байгаль дээр байдаг ба гоёл чимэглэл төдийд хэрэглэгддэг.

6. Торбернит

Дэлхий дээрх хамгийн гайхалтай чулуунууд 7Үнэхээр үзэсгэлэнтэй боловч уг чулуу нь хортой чулуу юм. Өөртөө уран агуулдаг бөгөөд хүнд хорт хавдар үүсгэх хэмжээний хортой. Түүнээс гадна хэт халалтаас шалтгаалж хорт хий ялгаруулж эхэлдэг байна.

7. Клиноклаз

Дэлхий дээрх хамгийн гайхалтай чулуунууд 6Маш ховор жижигхэн чулуу.

8. Халькантит

Дэлхий дээрх хамгийн гайхалтай чулуунууд 5Үнэхээр үзэсгэлэнтэй талст чулуу боловч хор хөнөөлтэй, түүнтэй зөөлхөн харьцахгүй бол ургамал, ан амьтанг бүхэлд нь хордуулж чадахуйц чулуу юм.

9. Какоксенит

Дэлхий дээрх хамгийн гайхалтай чулуунууд 4Харахад хүүхдийн тоглоомон бөмбөг мэт харагдах боловч түүний өвөрмөц болор мэт өнгө нь дур булаам юм.

10. Лабрадорит

Дэлхий дээрх хамгийн гайхалтай чулуунууд 3Энэхүү чулуу нь хойд бүс нутгаар оршдог. Үйлдвэрлэдэг чулуу байж болох ч энэхүү чулуу нь олдвор юм.

11. Хар опал

Дэлхий дээрх хамгийн гайхалтай чулуунууд 2Опал бол хамгийн үнэ цэнэтэй чулуунуудын нэг. Энэхүү чулуу нь хар хэдий ч  ашигт малтмалын хувьд хамгийн өндөр хөрөнгө болж өгдөг юм. Олон өнгөтэй бараан гадарга нь дотроосоо гялалзсан байдаг.

12. Висмут

Дэлхий дээрх хамгийн гайхалтай чулуунууд 1Үнэхээр үзэсгэлэнтэй уран баримал мэт өнгө алаглаж солонгорсон гайхалтай чулуу. Энэхүү гайхалтай чулууг өнгө өнгийн бүтээлд ашиглаж болно.  Мөн дашрамд хэлэхэд хумсны лак үүсгэхэд ашигладаг юм байна.

5
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Эрдэнэ Булган

    Эрдэнэ Булган

    2014/08/07 at 14:55

    Сибир улс!

  2. Эрдэнэ Булган

    Эрдэнэ Булган

    2014/08/07 at 14:55

    Сибир улс!

  3. Эрдэнэ Булган

    Эрдэнэ Булган

    2014/08/07 at 14:55

    Сибир улс!

  4. Эрдэнэ Булган

    Эрдэнэ Булган

    2014/08/07 at 14:55

    Сибир улс!

  5. Эрдэнэ Булган

    Эрдэнэ Булган

    2014/08/07 at 14:55

    Сибир улс!

  6. geologist

    2014/08/23 at 22:41

    joohon vnen yum tawi busad n hudlaa baina

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *