Сонжоо: Ирж буй 2019 онд таныг юу хүлээж байгааг олж мэдээрэй

2

2019 онд таны юу хүлээж байгааг та мэдмээр байна уу? Тэгвэл таныг хөгжилтэй сонжоо хүлээж байна. Ил захидлууд дундаас танд онцгой гэж санагдсаныгаа сонгоод 2019 онд таныг юу хүлээж байгааг олж мэдэх болно. Хэрвээ танд хоёр ил захидал таалагдаж байвал хоёуланг сонгоод хариуг нь уншиж ч болно шүү.

Та бүхэндээ сайн сайхныг хүсэн ерөөж Шинэ жилийн баярын мэнд хүргэе. 2019 онд таныг зөвхөн сайн сайхан зүйл хүлээж байгаа гэж найдаж байна.

Өөрт таалагдсан ил захидлыг сонгоод хариултыг доороос уншаарай

Хариулт

1

Таныг аяллын жил хүлээж байна. Тэгэхээр ачаагаа зоригтой баглаж боогоод хамгийн түрүүнд ямар гэрэл зураг дарахаа л сайтар бодоорой.

 

2

Таныг өөрчлөлтийн жил угтаж байна. Энэ нь шинэ ажил эсвэл оршин суух газраа өөрчилж болно – юу өөрчлөгдөх нь тодорхой биш юм. Хамгийн гол нь өөрчлөлт танд аз жаргал авчирна.

 

3

Таныг хайр дурлалын адал явдал ирэх жил угтан авна. Хэрвээ та тогтвортой харилцаа үүсгэсэн байгаа бол – тэр харилцаа шинэ шатанд ахина. Хэрвээ хайртай хүнтэйгээ учраагүй байгаа бол – ойлгомжтой, энэ асуудлыг нааштайгаар шийдэх боломж бий болох ажээ.

 

4

Нөхөрлөлийн жил таныг хүлээж байна. Та олон шинэ найзтай болно, таны нөхөрлөлийн харилцаа жил ирэх тусам улам батжих ажээ.

 

5

Ирэх жил та удаан хүлээсэн амралтаа эдэлнэ. Тайван бас тэнцвэртэй байх жил. Шуурга, амьсгаа давхцуулсан байдал ард хоцорно, тэгэхээр сэтгэлээ тайвшруулж амар амгаланг мэдрэх нь.

 

6

Энэ жил таны хувьд итгэмээргүй амжилттай байх болно. Ямар нэгэн зүйл хүссэн бол… Биеллээ л гэж бод. Од эрхсийн байрлал таны хүссэн болгоныг өгөхөөр байна (зарим нэг хүндэвтэр нөхцөлд танаас бас хүч хөдөлмөр, цаг шаардах нь мэдээж).

 

7

Ирэх жил таныг ямар нэгэн итгэмээргүй гэнэтийн бэлэг хүлээж байна. Юу вэ гэдгийг нь одоо хэлэх боломжгүй, ямартай ч таныг баярлуулах нь ойлгомжтой. (таныг үнэхээр баярлуулах зүйл болох нь дамжиггүй).

 

8

Ирэх жил танай гэр бүлийн харилцаа улам л бат бөх болно. Ойр дотныхоо хүмүүсийн үгийг сонсоорой, тэдэнд ч гэсэн таны хайр халамж, анхаарал хэрэгтэйг мартаж болохгүй. Магадгүй танай гэр бүлд шинэ хүн мэндлэх болов уу.

 

9

Ирэх жил таны хувьд санхүүгийн таатай үе ирнэ. Мөнгө яг л тэнгэрээс унаад байгаа мэт л, хамгийн гол нь тэр капиталыг хадгалах хэрэгтэй.

 

10

Та гадаад үзэмжээрээ дахин төрсөн мэт өөрчлөгдөнө. Магадгүй цоо шинэ имижийг бүрдүүлэх байх эсвэл амьдралын хэв маягтаа эрс өөрчлөлт хийнэ. Энэ нь одоогоор тодорхойгүй ч гэлээ, хамгийн гол нь аливаа өөрчлөлт танд үнэхээр сэтгэлийн таашаал авчрах ажээ.

 

11

Ажил дээрээ та маш том амжилт гаргана. Албан тушаал ахих эсвэл амьдралынхаа турш мөрөөдөж байсан ажлаа олж хийх болов уу. Нэг үгээр хэлбэл, та ажлын хувьд шагнуулах болно шүү.

 

12

Ирэх жил таны уран бүтээлч сэтгэлгээ ёстой ундраад л байна… Бүтээлч жил байх учир ямар ч асуудлыг амжилттай шийдвэрлэж чадна – энэ агшинг атгаад л авдаг юм шүү.

21
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Lxagvasvren Solongo

    Lxagvasvren Solongo

    2018/12/19 at 08:47

    ямар гахай жил юм бол

  2. Baja Baljinnyam

    Baja Baljinnyam

    2018/12/19 at 10:16

    Юу байхав дэ. Утаа л хүлээнэ биз дэ. Ккк

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *