“Амжилттай хүүхэд” хэмээх энэхүү мийм зургийг та зөндөө л харж байсан байх. Харин энэ зургийнхаа ачаар хүү нь аавынхаа aмь нaсыг аварч байсныг мэдэх үү?

1

Тэр өөрийнхөө интернетэд алдартай болсон зургийг ашиглан сайн үйлс хийсэн байна.

“Амжилттай хүүхэд” хэмээх алдартай “мийм” зураг хүмүүсийн анхаарлыг татах үед энэ хүү 11 сартай байжээ. Флоридагийн Жэксонвиллд амьдардаг хүү, ээж нь хүүгийнхээ наран шарлагын газар авахуулсан хайр хүргэм уг зургийг “Flickr”-т постолсны дараа тэр интернетэд алдартай болсон юм. Ээж нь анх хүүгийнхээ зургийг интернетэд байршуулахдаа хэзээ ч ингэтлээ олны анхаарлыг татна гэж бодож байгаагүй талаараа хэлж байв – гэвч үнэхээр алдартай болсон.

Тэр явдлаас хойш нэлээд хэдэн жилийн дараа Sammy хүү өөрийнхөө интернетэд алдаршсан зургийн тусламжтай сайн үйлс хийв. Учир нь түүний аав бөөр шилжүүлэн суулгах мэс ажилбар хийлгэх шаардлагатай болжээ – Justin 2006 онд бөөрний өвчин туссан бөгөөд 2009 оноос эхлэн бөөрнийх нь үйл ажиллагаа доголдож эхэлсэн байна.

Удалгүй гэр бүлийнхэн нь “GoFundMe” хуудсанд шинээр бүртгэл үүсгэж, мөнгө цуглуулах хандивын ажлыг эхлүүлжээ. А”Амжилттай хүүхэд”-ийн аавд тулгараад буй асуудлыг ойролцоогоор 5000 хүн оролцож, нийтдээ 101,125 долларыг хандивлажээ. Энэ гэр бүлийнхэнд 75,000 доллар л хэрэгтэй байсан юм.

Эхлээд Laney хүүгийнхээ алдартай “meme” зургийг ашиглаж, мөнгө цуглуулах тал дээр эргэлзэж байснаа хэлжээ:

“Би  эхэндээ хүүгийнхээ зургийн талаар GoFundMe хуудас дээр дурдаагүй. Яагаад гэвэл энэ бүхэн Justin-тай холбоотой асуудал байсан.”

“Харин дараа нь би Твиттер хуудсан дээрээ хэрэв “Амжилттай хүүхэд” meme зургийг ашиглаж, энэ зургийг харж байсан хүмүүс байвал, энэ зураг дээрх хүүгийн аавд зориулан 1 долларыг хандивлаач гэж бичсэн.”

2015 онд Sammy-ийн аав бөөр шилжүүлэн суулгах мэс ажилбарыг амжилттай хийлгэж, тэр үеэс хойш бие нь улам дээрдсэн байна.

 

Хүүгийнх нь алдартай “meme” зураг яах аргагүй аавынх нь амь насыг аварчээ. Тэр зураг амжилтыг билэгддэг шигээ, аавдаа ч бас амжилт авчирсан байна.

Хүү нь өөрийнх нь зураг аавынх нь амь насыг аварсанд “маш их аз жаргалтай” байна гэдгээ хэлжээ.

Харин Sammy дахин өөр нэгэн зураг авахуулж, интернет орчинд алдаршихыг хүсэхгүй байгаа бөгөөд тэр өөрийнхөө хүч хөдөлмөрөөр авьяаслаг артист болохоор хичээж байгаа гэнэ.

71
БахархмаарБахархмаар
24
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Hatun Gabi Tunnachi

    Hatun Gabi Tunnachi

    2020/12/08 at 17:21

    Erdenebaatar Tumurbaatar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *