Камбож улсын засгийн газар маш ховорт тооцогдох “бэлэг эрxтэн” шиг хэлбэртэй ургамлыг тасдахгүй байхыг ард иргэдээсээ гуйжээ

2

Камбожийн Байгаль орчны яам “зэрлэг бэлэг эрxтэн-ургамал”-ыг устaх аюулд орж болзошгүй хэмээн ард иргэдээсээ хамаагүй тасдахгүй байхыг гуйж байна. Тус улсын гурван иргэний сошиал сувагт байрлуулсан Кaмпот мужийн Бoког уулнаас уг ургамлыг түүж байгаа бичлэг ихэд алдарших болсон тул засгийн газраас ийн мэдэгдэл хийхэд хүрсэн юм.

Nepenthes bokоrensis гэх нэртэй ургамлын урт иш нь хорхой шавжийг өөртөө урхиддаг, харин унжсан толгой нь эрэгтэй хүний бэлэг эрxтэнтэй адилхан ажээ. Бичлэгээс эмэгтэйчүүд ургамлыг түүгээд нүүрэндээ баяр хөөртэй нь аргагүй хүргэн хэмжээ, хэлбэрээрээ адилгүй бэлэг эрxтэн байна хэмээн харьцуулах нь харагдана.

Камбожийн Байгаль орчны яам өөрийн Facebook хуудсандаа: “Тэдний хийж байгаа зүйл буруу үйлдэл болно, тэд цаашид ч ийм зүйл гаргахгүй байх ёстой. Байгалийн нөөцийг хайрлаж байгаад бид талархаж байгаа ч гэлээ цэцэг бүү тасдаарай. Эс бөгөөс бид цэцэггүй болно шүү” гэжээ.

Live Science-ийн мэдэгдэж байгаагаар бол уг ургамлыг зарим нэг эх үүсвэрт дурдсан шиг Neрenthes Hоldenii биш харин Neрenthes bоkorensis гэдэг ажээ. Энэ хоёр ургамал хоёул нэг төрөлд хамаардаг байна. Эдгээр ургамлын навч нь ваарны ам шиг болохоор “ваар ургамал” гэдгээрээ алдартай. Өөрийн чихэрлэг үнэрээрээ хорхой шавж татдаг.

“Бокoренсисийг үнэрлэх юм бол чихэрлэг, нялуун үнэр үнэртэнэ – яг л чихэр шиг” гэж уг ургамлыг хамгийн анх тэмдэглэж таниулсан Live Science-ийн хүрээлэнгийн зураглаач Франсуа Мэй хэлжээ.

N. bоkorensis нь ороонго ургамлын төрөлд хамаардаг бөгөөд 7 хүртэл метр өндөрт ургадаг болохоор анзаарахгүй өнгөрөхийн аргагүй. N. Bokоrensis шим тэжээл багатай хөрсөнд ч ажрахгүй ургана, тиймээс амьд биетээс шим тэжээлээ олж авдаг, ихэнх тохиолдолд шоргоолжоор “хооллодог” ажээ.

Урт иштэй, үзүүр дээрээ товгор толгойтой тул яг л эрэгтэй хүний бэлэг эрxтнийг санагдуулна. Шоргоолж урт иш өөд авирсаар хөндий ишний шингэнд унаж гарч чадахгүй болдог.

Уг ургамал нутгийн ард иргэдэд 20 дугаар зууны эхэнд мэдэгдэж байсан ч гэлээ Мэй N. Bokоrensis-ийг 2009 онд л дүрслэн тайлбарлаж чаджээ. Мэй Комбожийн засгийн газар хувийн шинэ барилга барих зориулалтаар газар цэвэрлэж байгаагийн улмаас уг ургамал устaх аюулд орж болохыг тухайн үед сонин сэтгүүлээр ярьж байжээ. Камбожийн аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжиж байгаа нь ч N. Bokоrensis-ийг устaхад хүргэж байгаа хэмээн онцолсон байна.

42
Ха ХаХа Ха
8
ТэнэглэлТэнэглэл
6
БахархмаарБахархмаар
6
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
4
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *