Барби хүүхэлдэй цуглуулахад жилдээ 30,000 доллар зарцуулдаг эр

0

Барби хүүхэлдэй цуглуулахад жилдээ 30,000 доллар зарцуулдаг эр


Барби хүүхэлдэйг охидын тоглоом гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ шаргал үстэй, урт хөлтэй энэ хүүхэлдэйнд дурладаг том хүн тэр дундаа эр хүн байдаг ажээ. Өөрийгөө Барбимэн гэж нэрлэдэг 41 настай Стэнли Колорайт сүүлийн 20 жилийн хугацаанд өөрийн гэрээ Дэлхийн хамгийн том тоглоомын компани Маттелын алдарт тоглоомын музей болгон хувиргасан байна. Флоридад гэр цэвэрлэгээний бизнес эрхэлдэг энэ эрхэм 1997 онд анхныхаа Барби хүүхэлдэйг худалдан авч байжээ. Одоо түүнд 2000 орчим хүүхэлдэй болон тоо тоймоо алдсан барбины хувцас хэрэглэл байдаг гэнэ.Өөрийн энэ байдлыг нэг төрлийн дон гэж хүлээн зөвшөөрдөг ч энэхүү цуглуулгаа зогсоож чаддаггүй тэрээр сар бүр өөрийн гайхам цуглуулгандаа тоглоомын дэлгүүр, үнэ хямдарсан бараа зардаг лангуу, онлайн дуудлага худалдаа eBay гэх мэт сайтуудаас 20 орчим шинэ хүүхэлдэй худалдан авч нэмдэг ба жилдээ 30,000 орчим долларыг цуглуулгандаа зарцуулдаг байна. Түүний гэрийн дөрвөн өрөө аль хэдийнээ Барби хүүхэлдэйгээр дүүрсэн байгаа ч Стэнли үлдсэн гурван өрөөгөө ч мөн Барбигаар дүүргэхээр төлөвлөж байгаа юм. Стэнлигийн хамтрагч Деннис Шликер Стэнлиг ердөө 150 хүүхэлдэйтэй байх үед буюу 13 жилийн өмнө танилцаж нөхөрлөсөн бөгөөд Стэнлигийн цуглуулгыг үзэж биширсэн Деннис өөрийн гэсэн цуглуулгыг Барби хүүхэлдэйний найз залуу Кенээр бүрдүүлэхээр шийдэж цуглуулж эхэлсэн ба түүний цуглуулгын тоо одоо 1000 орчимд хүрээд байгаа аж. Стэнлигийн хамгийн үнэтэй Барби хүүхэлдэй 975 долларын үнэтэй бол хамгийн үнэтэй Барбины байшин нь 1000 долларын үнэтэй юм байна. Стэнли өөрийн цуглуулга ойролцоогоор 80,000 долларын үнэтэй гэж үздэг ч цуглуулгаа зарах төлөвлөгөө түүнд хараахан байхгүй юм байна. Сонирхуулж хэлэхэд Дэлхийн хамгийн олон Барбины цуглуулгыг Германы Беттина Дорфманн гэгч хүн эзэмшдэг бөгөөд 15,000 орчим Барби хүүхэлдэй цуглуулсны учир Гиннесийн Дэлхийн дээд амжилтын номноо бүртгэгджээ.

5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/03/13 at 06:18

    маньяк гар уу үгүй юу?javascript:justreturn()

  2. kabuki

    2013/03/13 at 08:34

    ene law ***

  3. Зочин

    2013/03/13 at 09:20

    *** *** bn shde ene chin

  4. ArenaUrban

    2013/03/13 at 17:51

    eriin shinj alga

  5. capaa7g

    2013/03/17 at 21:21

    ijil huisten? o.o

  6. ёстой л эрийн шинж алга кккк

    2015/03/16 at 11:26

    Сэтгэгдэл *

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *