Арьс цайх өвчнөө 10 жилийн турш нүүрний будгаар нууж байсан 37 настай загвар өмсөгч залуу эцэст нь бодит төрхөө бусдад бахархалтайгаар харуулжээ. Түүний энэ үйлдэл өөртэй нь адилхан олон хүмүүст урам зориг өгч чадсан байна

0

Заримдаа бид өөрсдийгөө байгаагаар нь хайрлах хүнд хэцүү юм шиг санагддаг мөчүүд байдаг. Тэгвэл Рожер Монтегийн хувьд энэ мэдрэмж өөрийгөө арьс цайх өвчтэй гэдгийг мэдэх үеэс нь анх мэдрэгджээ. Хар бараан ертөнцөд 10 жил нуугдсаны эцэст тэрээр ийнхүү гарч ирж, бодит ертөнцтэй бүрэн дүүрэн итгэлтэйгээр нүүр тулахаар шийджээ.

Бид та бүхэнтэй Рожерийн түүхийг хуваалцаж байгаадаа туйлын баяртай байгаагаас гадна, танд эерэг мессежийг өгнө гэдэгт эргэлзэхгүй байна.

Тэр 23 настай байхдаа өөрийнхөө нөхцөл байдлыг анзаарчээ

Рожер арьсных нь зарим хэсгүүд пигментациа алдаж байгааг олж мэдэж эхэлсэн байна. Хэдийгээр түүний гэр бүлд арьс цайх өвчний ямар нэгэн түүх байхгүй ч, саяханы судалгаагаар стресс үүний гол хүчин зүйл болохыг олж тогтоожээ. Удалгүй түүний өөртөө итгэх итгэл нь багассан бөгөөд нэг удаа бүр ингээд амьдрал дуусаж байгаа юм байна гэсэн бодол ч толгойд нь орж ирж байсан гэнэ.

© rogermon / Instagram, © rogermon / Instagram

 

Хүмүүс түүнтэй ойртохоос татгалзаж байв

Хүмүүс түүнд сайхан хандахгүй байсан цаг үе бий. Хэдийгээр арьс цайх өвчин халдварладаггүй боловч, танихгүй хүмүүс түүнээс зайгаа барьдаг байжээ. Харин бусад нь түүний гадаад төрхөөс болоод таагүй сэтгэгдэлтэй байгаа нь Рожерт илт мэдрэгддэг байсан гэнэ. Энэ мэтчилэн шалтгаануудаас болоод Рожер өөрийнхөө гадаад төрхийг нууж эхэлсэн байна.

© rogermon / Instagram, © rogermon / Instagram

 

Олон жилийн турш тэр нүүрний будгаар арьсаа зузаан будаж, арьс цайх өвчтэй гэдгээ нууцалсаар иржээ

Рожер өөрт нь тохиолдсон энэ зүйлд хэзээ ч таатай хандаж байсангүй. Тэр өөрийнхөө жинхэнэ гадаад төрхийг нүүр будгаар дарсан юм. Нүүрний будаг түрхсэнээс болоод амархан хөлөрдөг байсан тул, түүнд наран шарлагын газар, заал эсвэл өөр ямар нэгэн идэвхтэй хөдөлгөөн хийх нь таалагдахаа больсон байна.

© rogermon / Instagram, © rogermon / Instagram

 

Харин тэр жинхэнэ нүүр царайгаа ил гаргахыг нь дэмждэг найзуудтай болжээ

Бүх зүйл 2016 оноос эхлэн, түүнийг зааланд шинэ найзуудтай болсноос хойш бүх зүйл илүү дээр болж өөрчлөгджээ. Найзууддаа өөрийнхөө жинхэнэ төрхийг харуулсны дараа, найзууд нь Рожерт дэлхий нийтэд өөрийнхөө нүүр царайг харуулах хэрэгтэй гэж зөвлөсөн байна. Тэд Рожероос удаан хугацаанд нуусаар ирсэн гоо сайхныг нь олж харжээ. Ингээд тэр эцэст нь нүүр будаггүйгээр зургаа авахуулж, Инстаграмд постолсон юм.

© rogermon / Instagram, © rogermon / Instagram

 

Рожер өөрийнх нь хувьд цоо шинэ карьер эхэлж байгааг анзаарсан байна

Рожер өөрийнхөө төсөөлж байснаас ч илүү их эерэг хандлагыг хүмүүсээс хүлээж авчээ. Тэр үргэлжлүүлэн илүү олон зургууд постолсны үр дүнд түүний өөртөө итгэх итгэл нь эргэн сэргэсэн байна. Түүнд гэрэл зурагчид хамтарч ажиллах санал тавих нь ихсэж байгааг ч тэр анзаарчээ.

© rogermon / Instagram, © rogermon / Instagram

 

Одоо камер түүний анд нөхөр болсон

Өнөөдөр Рожер аз жаргалтай байгаагаас гадна цагийг гадуур их өнгөрүүлж, огтхон ч санаа зовохгүйгээр нарыг өөрийнхөө арьсаар мэдэрч байгаадаа туйлын баяртай байх болжээ. Рожер өөрийнх нь зургууд бусдад өөрийгөө байгаагаар нь хүлээж авахад тус болно гэдэгт итгэдэг. Тэр чимээгүй орчинд өөрийгөө хязгаарлаж, нуугдаж буй хүмүүст эерэг мессеж өгч, нэг л өдөр тэднийг өөрийнхөө байгалиас заяасан гоо сайхныг хайрлана гэдэгт эргэлздэггүй гэдгээ хэлсэн юм.

© rogermon / Instagram, © rogermon / Instagram

Танд Рожерийн амьдралын түүх ямар санагдав? Та урьд өмнө өөрийнхөө гадаад төрхийг ямар нэгэн шалтгааны улмаас бусдаас нууж байсан уу?

6
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *