Орчин үед хүн бүр л ашиг тустай хэмээн хошуурцгаах болсон дараах 9 зуршил яг үнэндээ танд асуудал л үүсгэх болно

0

Бүх зүйл байгальд ээлтэй байх ёстой – загварын шинэ тренд дэлхий дахины хэдэн сая хүнийг хүмүүжүүлж байна. Энэ нь байгаль орчинд анхаарал халамж тавиад зогсохгүй мөн хүний эрүүл мэндэд ч ямар нэгэн хэмжээгээр эерэгээр нөлөөлж байгаа нь сайшаалтай. Өдөр болгон л ашиг тустай зуршлууд шинээр төрнө. Гэхдээ аливаа зүйлийг сохроор дагавал эрүүл мэндэд xор xөнөөл учруулж эхэлдэг гэдгийг анхаараарай.

Орчин цагийн шинэ моодны “эрүүл” зуршлуудаас ямар нь xор уршигтай болохыг мэдэж авцгаая.

9. Өдөр болгон нарнаас хамгаалах тос түрхэх

© Physics Girl / YouTube

Урьд нь нарнаас хамгаалах тосыг амралт зугаалгын үеэр л түрхдэг байсан бол одоо богино хугацаанд гадаа гарах байсан ч түрхдэг болжээ. 2019 онд FDA (Хүнс болон эмийн бүтээгдэхүүний ариун цэврийн хяналтын байгууллага)-аас энэ асуудалд анхаарал хандуулж эхэлсэн байна. Учир нь нарнаас хамгаалах тосонд агуулагдах зарим нэг химийн бодис арьсанд гүн шингэж байж болзошгүй хэмээн үзэж шинэ судалгаануудыг эхлүүлжээ. Судалгааны ажлын үр дүнд нарнаас хамгаалах тос түрхэх шинэ дүрмийг гаргаж 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм.

Нарнаас хамгаалах тосны хүний биед үзүүлэх хор уршгийг бүрэн судалж дуусахаас наана эрдэмтэд химийн гаралтай тосноос татгалзаж минерал хувилбар сонгохыг зөвлөжээ. Минерал гэдэгт цинкийн оксид болон титаны диоксид-ыг ойлгоно. Эдгээр нь арьсанд нарны хэт ягаан туяанаас хамгаалах бүрхүүл үүсгэдэг ажээ. Арьсанд уусаж шингэхгүй тул аюулгүй бөгөөд үр дүнтэй гэж үзэж байгаа юм.

 

8. Биологийн идэвхт нэмэлт тэжээлийн замбараагүй хэрэглээ

© Depositphotos.com

Биологийн идэвхт нэмэлт тэжээл орчин цагт үнэхээр түгээмэл болоод байна. Дурын эмийн сангаас хэн хүссэн нь чөлөөтэй авч болно. Харамсалтай нь эмчийн зөвлөмжгүйгээр буюу замбараагүй хэрэглэх нэмэлт тэжээл нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Жишээ дурдахад, магни, В6 амин дэм болон төмрийн өндөр агууламжтай биологийн идэвхт нэмэлт тэжээл нь өндөр настай хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг саяхны нэгэн судалгаагаар тогтоожээ.

Ямар ч төрлийн нэмэлт тэжээл хэрэглэхээс өмнө заавал мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Эрүүл байхын тулд нэн хэрэгцээтэй амин дэм, эрдэс бодисоо авах нь чухал, гэхдээ үүнийг эрүүл, тэнцвэртэй хооллолтын дэглэмээр авах нь хамгийн зөв арга юм. Нэмэлт тэжээлийг эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүйгээр, урьдчилан сэргийлэх үүднээс уух хэрэгтэй гэдэг нь буруу ойлголт гэдгийг анхаараарай. Илүүдэл нь мөн л дутагдалтай адил аюултай байх болно.

 

7. Сүүн бүтээгдэхүүнээс татгалзах

Сүүлийн үед сүүн бүтээгдэхүүний хэрэглээнээс хүмүүс ихээр татгалзаж эхэлж байна – xортой гэсэн ямар нэгэн ул суурьгүй мэдээлэл гадуур их тархах болжээ. Энэ нь бодит байдалтай огт нийцэхгүй юм.

Хэрвээ танд xориглох заалт (харшил) байхгүй бол сүүн бүтээгдэхүүнийг шалтгаангүйгээр хоол хүнснээсээ хасаж өөрийнхөө авах шим тэжээлийг багасгах шаардлага байхгүй. Сүүн бүтээгдэхүүнд ясны эрүүл мэндэд нэн шаардлагатай Д амин дэм, кальци агуулагддаг болохыг бүү мартаарай.

 

6. Хоол идсэнийхээ дараа байнга шүдээ угаах

© Depositphotos.com

Шүдний эмч нар шүдээ өдөрт хоёр удаа буюу өглөө, оройдоо угаахыг зөвлөдөг. Гэхдээ энэ арчилгаанд хэтэрхий дoнтсон хүмүүс цөөнгүй бий: тэд хоол идсэн тоо болгоныхоо дараа шүдээ угаадаг, үүгээрээ шүдний эрүүл мэнд, ариун цэврийг сахиж байна гэж ойлгоно.

Тиймээс шүдээ угаахдаа ямар хоол идсэнээ ч гэсэн бодолцох хэрэгтэй юм. Хэрвээ та дөнгөж сая xүчиллэг хоол хүнс идэж эсвэл ундаа уусан бол шууд гартаа шүдний сойз барих хэрэггүй. Xүчиллэг зүйл шүдний эмальд сөргөөр нөлөөлж сулруулдаг, тиймээс хэтэрхий их угаалт тэдний ажлыг улам л хөнгөвчилж өгнө.

 

5. Хөвөнтэй савхаар чихээ цэвэрлэх

© Depositphotos.com, © Depositphotos.com

Зарим нэг уншигчид гайхаж магадгүй л дээ, гэхдээ та хөвөнтэй савхны савлагаан дээрх анхааруулгыг уншаарай: “Хөвөнтэй савхыг чихэнд хийж болохгүй”. Хөвөнтэй савхаар чихийг цэвэрлэх нь аюултай. Үүнээс гадна хэрвээ савхыг чихэнд их гүн оруулсан бол чихний хэнгэргийг цоолж болзошгүй.

 

4. Protein bar буюу уураг агуулсан амттаны замбараагүй хэрэглээ

© dmitryi / Depositphotos.com

Протеины амттан – эрч хүчтэй бэлтгэл сургуулилтын үед үнэхээр хэрэгтэй хүнс тийм үү? Ямар ч тохиолдолд, ихэнх фитнес дасгалжуулагчид ингэж л ярьдаг. Үнэхээр тийм юм гэж үү?

Уургийн өндөр агууламжтай протеины амттан нь үнэн хэрэгтээ удаан хадгалагдсан ногоо, жимс юм. Уг бүтээгдэхүүнд их хэмжээний калори агуулагдахаас гадна өөх тос, сахар байгааг бодолцдоггүй. Тиймээс спорт зааланд идэвхтэй хөдөлгөөн хийсний дараа бие махбодод хэрэгтэй зүйл огт биш байгаа биз? Протеины амттаны замбараагүй хэрэглээнээс цаг алдалгүй татгалзаарай.

 

3. Гараа гар ариутгагчаар байнга цэвэрлэх

Цар тахлын өнөө үед гар ариутгагч үнэхээр хэрэглээ ихтэй байна. Гэхдээ CDC (Өвчин судлал, тандалтын төв) өгч байгаа зөвлөмждөө хатуу байр суурьтай хэвээр үлджээ: микробоос хамгаалах шилдэг арга бол гараа тогтмол савандаж угаах болно.

Учир юунд оршино вэ гэвэл ус, савангийн хослол гараас бүх төрлийн микробыг устгадаг, харин гар ариутгагч тодорхой төрлийн микробыг л устгаж чаддаг юм. Мөн гар ариутгагч нь арьсанд наалдсан химийн хортой бодис болон хүнд металлыг цэвэрлэж чаддаггүй. Энэ бүгдээс дүгнэж үзэхэд, гар ариутгагч гэдэг бол – ус, саван байхгүй үед л ашиглах боломжит хувилбар бөгөөд гараа савандаж угаах ариун цэврийн уламжлалт аргыг бүрэн орлож чадахгүй ажээ.

 

2. Өдөр тутмын ариун цэврийн хэрэглэл хэрэглэх

Өдөр тутмын ариун цэврийн хэрэглэл эмэгтэйчүүдийн хувьд юугаар ч орлуулшгүй үнэнч туслагч, хэрэглэхэд ч амар. Тийм ч учраас тэд өдөр болгон хэрэглэх гээд байдаг талтай. Гэхдээ мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар бол бэлэг эрxтний эмзэг арьсыг цочроож болзошгүй. Ялангуяа үнэртүүлэгчтэй “өдөр тутам”-аас татгалзаарай.

 

1. Гал тогооны алчуур, угаагч порлоныг идэвхтэй ашиглах

Гал тогоо байнгын арчилгаа цэвэрлэгээ хийх ёстой газар маргаангүй мөн – тавиур, угаалтуур зэрэг хоол хийдэг бүхий л гадаргуу хамаарна. Энэ бүгдийг алчуур эсвэл порлоноор бид цэвэрлэдэг. Цэвэрлэгээ хийж дуусгаад хэрэглэсэн алчуур зэргийг хаялгүй угаалтуурын хажууд хатаахаар үлдээдэг.

Харамсалтай нь гал тогооны өрөөний агаарт хатааж байгаа гал тогооны алчуур зэргээс нян болон өвчин үүсгэгч микроб дэгддэг. Өөрийн гэрээ энэ бүгдээс хамгаалахын тулд дараах арга залийг ашиглаарай: чийгтэй порлон болон алчуурыг богино долгионы зууханд 60 секунд хийж сайтар хатаах хэрэгтэй. Хамгийн гол нь чийгтэй алчуур л хийх ёстойг анхаарна биз ээ.

Ашигтай гэсэн далдлалтын доор нуугдсан хор уршигтай өөр ямар зуршил та мэдэх вэ?

15
БахархмаарБахархмаар
6
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *