Эмэгтэй хүн жирэмсний үед юу мэдэрдгийг эрчүүд амархан ойлгож чадахгүй. Гэхдээ туршаад үзэхэд илүүдэхгүй! Ирээдүйд ээж болох эмэгтэйн дүрд австралийн блогер Мейтленд Хали хувирчээ. Залуугийн гэр бүл удахгүй ам бүл нэмнэ, ингээд тэрээр жирэмсэн эмэгтэйн гэдсийг гар доорх бэлэн материалаар хийгээд өөр дээрээ туршихаар шийджээ. Дараа нь Мейтленд маш энгийн үйлдлүүд болох орноос босох, үдээсээ үдэх гэж оролджээ.
Мейтленд Ханли – Брисбенд амьдардаг блогер, Австрали
Мейтленд эцэг болохоор бэлдэж байна. Тиймээс жирэмсэн эмэгтэй хүн ямар байдгийг өөр дээрээ туршихаар шийджээ.
Удахгүй аав болох гэж байгаа тэрээр өөр дээрээ жирэмсэн эмэгтэйчүүдийн хүндхэн мөчийг туршиж үзэхээр шийджээ
Үүний тулд гэдсэндээ тарвас, дээрээс нь хоёр хулуу нэмж өөртөө гэдэс хийсэн байна. Хиймэл гэдсээ унагачихгүйн тулд хүнсний скочоор сайтар ороожээ.
Гэдсэндээ “хүндрүүлэгч”-тэй залуу орноос босох гэж оролдсон боловч амаргүй байлаа
Ирээдүйд аав болох залуу орноос год гээд босож ирэхийн оронд хоёр тийшээ өнхөрч аахилахаас өөр зүйл хийж чадсангүй.
Мейтленд бас ийм гэдэстэйгээ пүүз өмсөх гэж оролджээ
Гутлаа нэг юм өмсөж чадсан ч бусдын тусламжгүйгээр ваннтай уснаас гарч чадаагүй.
Дараагийн даалгавар – жолооны ард суух
Залуугийн хэлснээр бол гэдэснээс гадна өөрийн өндөр их саад болж байгаа гэнэ. Хулууны хэлтэрхий нь дотор эрxтэн дээр нь ч дарж байгаа бололтой.
Жирэмслэлт өөрийн гэсэн давуу талтайг ч мэдэрч
Жишээ нь, гэдсэн дээрээ савтай ус тавьж болж байна! Мейтлендийн хувьд давуу тал нь ингээд л дуусжээ. Хиймэл ч гэсэн гэдэс нь маш хүнд санагдсан байна.
Жирэмслэлт – амаргүй зүйл. Үүнийг зураач Иегуда Девирийн гэргий сайн мэднэ. Тэрээр эхнэрийнхээ хөгжилтэй, хэцүү амьдралыг өөрийн зурсан комиксаар дамжуулан сонирхуулдаг билээ.
Таны эхнэрт жирэмслэлтийн үеийн хамгийн хэцүү зүйл нь юу байсан гэдэг вэ?