Та халуун жинг дараах 12 байдлаар ашиглаж болно. Таны төсөөлж байгаагаас ч илүү олон талын ач тустай!

2

Энгийн халуун жин балчир насны хүүхдийг хурдан унтаж амрах, булчингийн хямралыг хэвийн болгох, мөн хүзүүний өвчнийг намдаахад тусална. Үүнийг бидний мэддэгээс ч илүү олон нөхцөл байдалд хэрэглэх боломжтой: сэтгэл зовнилоос сэргийлэхээс авахуулаад биед илрэх олон төрлийн тав тухгүй байдлыг эмчилнэ.

Манай хамт олон уншигчдынхаа эрүүл мэндэд үргэлж санаа тавьдаг билээ. Иймд бид та бүхэнд халуун жингийн гайхалтай ач тусын талаар хүргэхээр энэхүү мэдээллийг бэлтгэсэн юм. Жижиг эсвэл том, зүгээр л өөрт тав тухтай байх хэмжээгээр халуун жинг сонгож, хэрэг болсон үед хэрэглээрэй!

1. Балчир насны хүүхдийг хурдан унтаж амрахад туслах

Балчир насны хүүхдүүд температурын өөрчлөлтөд мэдрэмтгий байдаг бөгөөд тэд дулаахан өрөөнд унтах дуртай байдаг. Энэ бол яагаад тэд эхийнхээ халуун тэврээс холдож, хүйтэн оронд орох үедээ уйлдаг шалтгаан юм. Энгийн бяцхан заль мэх таны хүүхдийг хурдан хугацаанд тав тухтай унтаж амрахад туслахаас гадна, таны цаг завыг хэмнэж, мэдрэлийг чинь ядраахгүй. Халуун жинг бүлээн усаар дүүргэж, хүүхдийнхээ хөлний ойролцоо тавиарай. Өөрөөр та халуун жингээр орыг дулаацуулах болон хүүхдэд тэвэрч унтуулах зэргээр ашиглаж болно.

 

2. Цэцэг услах

Халуун жинд хийж ашигласан ус хэсэг хугацааны дараа өрөөний температурын хэмжээнд хүрч хөрнө. Тэр үед та яаран усыг асгах гэсний хэрэггүй бөгөөд зүгээр л цэцгээ усла – таны цэцэг хожим нь талархана!

© pexels.com

 

3. Бүдүүн гэдсийг тайвшруулж, булчингийн хямралыг хэвийн болгох

Хэвлийн өвдөлт олон хүчин зүйлээс бий болдог. Тэдгээрийн нэг нь цочромтгой гэдэсний хам шинж юм. Энэ хам шинж биеэс өтгөнийг гадагшлуулах үед, бүдүүн гэдэсний булчин тогтмол бус агшихад үүсдэг. Үр дүнд нь гэдэс өвдөж, хийгээр дүүрсэн юм шиг мэдрэмж төрнө. Энэ өвдөлт бүдүүн гэдсэн дэх хаягдалтай холбоотой бөгөөд үүнийг халуун жингээр намдаах боломжтой – та зүгээр л халуун жинг хэвлий дээрээ тавьж, орон дээрээ хэсэг хэвтэж амрахад л хангалттай.

Халуун температур булчингийн өвдөлтийг намдаах ба халуун жинг мөн булчингийн хямралыг тайвшруулахад ашиглаж болно. Өвдөлтийг зогсоохын тулд ямар нэгэн эм хэрэглэх хэрэггүй бөгөөд үүнийг байгалийн гаралтай аргаар эмчилж болдог байна!

 

4. Майханд амрахдаа хэрэглэх

Майханд амрах нь ихэвчлэн зуны улиралд тохиромжтой байдаг. Заримдаа өдөр нь хэтэрхий халж, шөнийн цагаар сэрүүхэн болдог. Тэгэхээр шөнө майханд хонох үедээ, халуун жинг бүү мартаарай! Та гаазын плитка эсвэл ил гал дээр ус буцалгаж, хэвийн температурт хүртэл хөргөж, савыг дүүргэж болно. Ингэснээр та шөнийн сэрүүнд тав тухтай унтаж амрах юм.

© flickr © pexels.com

 

5. Жирэмсний үеийн өвдөлтийг арилгах

Жирэмсний үеийн өвдөлт маш их тав тухгүй мэдрэмжийг төрүүлдэг. Зарим нь энэ асуудлыг шийдэж чаддаг бол, зарим нь өвдөлт арилтал идэвхтэй байдлаа зогсоохоос өөр аргагүйд хүрдэг. Энэ өвдөлт ходоод эсвэл аарцаг гэх мэт олон газар илэрч болно. Халуун жин энэ тав тухгүй байдлыг арилгаж, ирээдүйн ээжүүдийн алжаал ядаргааг тайлна. Хэтэрхий өвдөж байвал та бүлээн устай ваннд хэвтэж, амарч болно гэдгийг мөн санаарай.

© shutterstock.com

 

6. Оройн цагаар гадаа тав тухтай байх

Бүлээн устай сав таныг оройн цагаар найзуудтайгаа гадаа суухад дулаахан байлгана. Орой ил гал дээр мах шарж идэх эсвэл зүгээр л найзуудтайгаа байгалийн сайханд буу халж суух үед их хэрэг болно. Бүх л шөнийн турш тав тух болон санаа амар мэдрэмжийг төрүүлэх бөгөөд тэр тусмаа, хүн бүрд нэг ширхэг байвал илүү үр дүнтэй!

© shutterstock.com

 

7. Хүзүүний өвчнийг хэвийн болгоно

Компьютерын өмнө олон цагаар сууж ажиллах, ном унших эсвэл буруу байрлалаар унтсаны дараа хүзүү өвддөг. Бидний хамгийн эхэнд авдаг арга хэмжээ бол өвдөж буй хэсгийг сунгах болон иллэг хийх билээ. Хэрэв та хүзүүн дээрээ хүйтэн болон халуун жин тавьбал, бүр ч илүү сайн үр дүнтэй байх болно. Хүйтэн жин эхлээд тавих ёстой бөгөөд ингэснээр сүүн хүчил бүрэлдэхээс сэргийлнэ. Булчин амарсны дараагаар та халуун бүлээн жин тавьж болох бөгөөд энэ нь цусны эргэлтийг сайжруулах ач тустай.

 

8. Стресс болон сэтгэл зовнилыг хэвийн болгоно

Стресс бол бид бүгдэд илэрдэг түгээмэл асуудал билээ. Заримдаа бидэнд үүнээс ангижрахын тулд маш их амралт болон тайван байдал хэрэгтэй болдог. Дараагийн удаа та гуниглах эсвэл депресстэх юм бол бүлээн устай жин тэврээд үзээрэй. Энэ нь таны цусны эргэлтийг сайжруулж, амралт өгөх болно. Мөн та усан дотор эфирийн тос хийх эсвэл үүгээр эмчлэх боломжтой.

© shutterstock.com © shutterstock.com

 

9. Нурууны өвдөлтийг намдаах

Нуруу өвдөхөд халуун болон хүйтэн жинг өөрийн сонголтоор тавьж, намдаах боломжтой. Эхлээд өвдөж буй хэсэгт халуун жин тавих бөгөөд ингэснээр өвдөлтийг тайвшруулна. Дараа нь хүйтэн жин тавина. Та хөлдөөсөн ногоотой уут эсвэл хүйтэн усанд норгосон алчуур ашиглаж болно. Хамгийн чухал зүйл бол хүйтэн жинг арьсан дээрээ шууд тавьж болохгүй бөгөөд эс бөгөөс арьсыг цочроох эрсдэлтэй. Оронд нь футболкны гаднаас тавиарай.

© shutterstock.com

 

10. Ороо дулаацуулах

Өвлийн зарим шөнүүд үнэхээр хүйтэн байдаг бөгөөд үүнийг даван туулахын тулд, та өөрийн биеэр ороо дулаацуулна гэдэг амаргүй зүйл. Та халаагуур ажиллуулж, нөхцөл байдлыг дээрдүүлж болох ч, илүү хямд болон аюулгүй шийдэл бий. Та халуун жинг унтахаахаасаа 10-15 минутын өмнө орон дотроо тавиарай. Ямар ч үед танд тав тух, дулаахан мэдрэмжийг төрүүлж, сайхан амрахад чинь тусална.

© shutterstock.com © pexels.com

 

11. Фитнесээр хичээллэсний дараах булчингийн булгаралтыг хэвийн болгох

Булчин булгарах нь фитнесээр хичээллэх болон биеийн идэвхтэй хөдөлгөөн хийсний дараа илэрдэг. Халуун жин энэ нөхцөл байдлыг илүү дээрдүүлж, өөрчлөх боломжтой. Энэ өвдөлт зовиур мэдрэгдэж байгаа булчин дээр халуун жин тавьснаар амархан хэвийн болдог. Гэхдээ заримдаа зааланд хүнд дасгалууд хийсний дараагаар, бие бүхэлдээ булгарсан байх тохиолдол бий. Энэ нөхцөлд та мөн халуун устай ваннд хэвтэж, булчингийн булгаралтыг хэвийн болгож болно.

© depositphotos.com

 

12. Цээж хэржигнэсэн ханиадыг эмчлэх

Өвлийн улирал зөвхөн шинэ жилийн баярыг бидэнд бэлэглэдэггүй. Давхар нус гоожиж, ханиалгаж, цээж хэржигнэх таагүй мэдрэмжийг өгдөг. Тэр тусмаа шөнийн цагаар ханиад томуу тав тухгүй байдал үүсгэдэг. Халуун жин цээжин дэх бөөгнөрлийг тайвшруулж, чөлөөтэй амьсгалахад тусална. Таны хийх ёстой зүйл бол цээжин дээрээ бүлээн устай жин тавих явдал юм. Үр дүнд нь та сайхан унтаж чадна. Гэхдээ та үүнийг зүрхэн дээрээ тавьж болохгүйг анхаарай!

© shutterstock.com

Танай гэрт халуун жин тавих зориулалтын сав бий юу? Та хэрхэн хэрэглэдэг вэ? Мэдлэг туршлагаасаа бидэнтэй хуваалцаарай.

8
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *