Өмнөд Солонгосын бага орлоготой иргэд ямар орон байранд амьдардаг вэ?

3

Гадаад хүмүүсийн хувьд Өмнөд Солонгос улс нь техник технологийн хувьд өндөр хөгжсөн, тэнгэр баганадсан өндөр барилгуудтай, сайхан хоолтой, өвөрмөц зан заншилтай улс орон л гэж санагдана. Гэтэл бас бидний мэдэхгүй, гадаадын жуулчдын огт олж харалгүй өнгөрдөг өөр амьдрал гэж бий бөгөөд үүний нэг жишээ нь Гошивон болон Гошитель хэмээх ядуусын амьдардаг хямд орон байрнууд юм.

Өмнөд Солонгосын фото зурагчин Сим Кю-донг (Sim Kyi-dong) нь Сөүлд ажиллахаар очоод гошивонд 5 жил орчим амьдарсан бөгөөд тэндэхийн амьдрал, оршин суугчдын байдлыг фото зурагтаа баримтжуулан үлджээ.

Канвандо мужийн Каннынаас ирсэн зурагчинд маань гошивонд амьдрахаас өөр сонголт байгаагүй ба төлбөр нь хямд, урьдчилгаа мөнгө болон байрны мөнгө гэж давхар төлөхгүй зэрэг олон давуу талтай байжээ.

Сим ярилцлагадаа, мэргэжлийн фото зурагчин болохын тулд юу хэрэгтэй тухай болон дээрх фото төслийг хийхэд чухам юу түлхэц үзүүлсэн талаар дэлгэрэнгүй ярьсан байна.

“Гошивон бол өмгөөлөгчийн шалгалт юм уу төрийн албанд орох гэж шалгалт өгөхөөр ирсэн хүмүүст л зориулагдсан байр юм. Би өөрийн гэрээ орхин Сөүлд ирэх болгондоо гошивоныг сонгодог байлаа. Дажгүй л байр санагдсан бөгөөд нийтдээ бараг 5 жил амьдарчээ” хэмээн тэрээр ярьжээ.

Гошивоны өрөөнүүд нь оюутны байртай их төстэй, нийтийн гал тогоо, нийтийн усанд орох өрөөтэй зэрэг нь оюутан болон гадаадын ажилчдад их таалагддаг байна. Харин гошителийн өрөө нь илүү зай томтой боловч бүр их даруухан гэнэ. Гошивон болон гошитель гэдэг ойлголт нь Өмнөд Солонгосын олон хүнд нэг л зүйл хэмээн ойлгогддог билээ.

Сөүл дэх орон байрны үнэ ихээхэн өндөр учир зурагчин маань Силли-донге дахь өрөөний төлбөрт 220 мянган воныг сард төлөхдөө ихэд баяртай байж. Ямар дүүрэгт байрлахаас шалтгаалан гошивон болон гошителийн үнэ харилцан адилгүй байна.

Гошивоны өрөөнд ор, бичгийн ширээ, хувцасны шүүгээ зэрэг байх ба бусад зүйлийг өөр бусад амьдрагсадтай хамтдаа хэрэглэнэ. Ихэнх гошител нь Сөүлд байрлах боловч өөр бусад хотод бас цөөн тоогоор бий. Гошивонд хүнд хэрэгтэй хамгийн наад захын хэрэгцээний зүйлүүд байх боловч тэндэхийн амьдралын чанарыг нилээд дорой гэж хэлж болно. Ийм учраас Сим зурагчинтай адил тэнд амьдран байгаа хүмүүс депрест их ордог нь гайхах зүйл биш билээ.

“Гошивон бол шинэ төрлийн амьдралын хэвшил гэдгийг би сайн ойлгож байсан” гэж зурагчин маань нэгэн ярилцлагадаа ярьсан бөгөд иймэрхүү байр нь Сөүлд ажилд орох гэсэн, сурах гэсэн хүнд сайн таарахаас гадна гэрэл зурагчин эрд ч гэсэн маш их тохирч байсныг тэр онцолжээ.

“Нэг удаа би хэн нэгэнд өөрийгөө гошивонд амьдардаг гэдгээ хэлэхэд тэд харин намайг ямар шалгалтанд бэлдэж байгаа юм бэ? гэж асууж байсан нь надад их хачин санагдаж билээ”.

Зурагчны ярьж байгаагаар бол түүнээс иймэрхүү асуулт асуухад их эвгүй болдог байсан гэх бөгөөд түүний амьдарч байгаа орон байрыг бусад хүмүүс ямар нэг түр толгой хоргодох оромж төдий зүйл хэмээн ойлгодог байна.

“Ингээд би гошивон дахь амьдралыг гэрэл зургаар харуулахаар шийдсэн юм. Хэрвээ олон нийт гошивон дахь амьдралын тухай мэдэж авбал энэ нь гошивонд амьдарч байгаа хүмүүсийн амьдралд ч гэсэн хэрэг болох болно гэж бодсон билээ.”

Сим эмнэлгийн ажилтан болохоор их сургуульд суралцаж байжээ.

“Коллежид элсэх шалгалтанд бэлдэх үедээ би эмнэлгийн туслах ажилтан мэргэжилтэй хүнд ажил амархан олддог гэж сонссон учир энэ мэргэжлээр сурахаар болсон юм. Гэхдээ эмнэлгийн туслах ажилтан гэдэг ажил маань яг үнэндээ надад таалагдах зүйл биш гэдгийг би мэдэж байлаа.”

“Би өөрийнхөө хүссэн ажлыг хийж, ажиллаж амьдарч чадах болов уу гэдэг бодол намайг байнга эзэмддэг байж билээ. Тийм учраас олон янзын ажил хийж үзсэн юм. Чухам энэ үед би гэрэл зурагт дурлаж эхэлсэн бөгөөд гэрэл зурагчин болох талаар анх бодож эхэллээ. Эхлээд аялал болон хуримын зураг авдаг байлаа. Гэхдээ тун удалгүй иймэрхүү ашгийн төлөөх фото зураг нь тухайн ажлын намайг дурлуулсан тэр зүйлүүдийг тун багаар агуулдгийг ойлгосон юм. Тэгээд гошивоны амьдралын тухай хүнд таниулах хамгийн сайн арга бол фото зураг гэж бодож эхэлсэн билээ. Яагаад гошивоны амьдралын тухай зураг авдаг болсон шалтгаан маань энэ. Харин зураг маань олонд тарж эхлэх үед намайг гэрэл зурагчин гэж нэрлэж эхэлсэн юм.”

Зурагчин маань өөрийнхөө энэ төслийг нилээд хатуу ширүүн зүйл гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд эдгээр зургаа үзэсгэлэнд тавьж хэвлэл мэдээллээр харуулахыг ихэд хүсэж байсан гэнэ.

“Ер нь бол жинхэнэ мэргэжлийн зурагчид ажилладаг тэр системд бол би нэг сонирхогч төдий л хүн.”

“Хэрвээ та мэргэжлийн гэрэл зурагчин болохыг хүсэж байгаа бол яагаад мэргэжлийн гэрэл зурагчин болохыг хүсээд байна вэ гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Хэрвээ таны хариулт зөвхөн алдар нэртэй хүн байх тухай бол яг одоо зогсож, болих хэрэгтэй. Асуултаа өөрөөсөө дахин асууж, үнэхээр гэрэл зурагчин болох хүсэлтэй юу гэдгээ зургаа харж байж хэлэх хэрэгтэй ба харин ямар нэг алдар нэр энд хамаагүй юм” хэмээн мэргэжлийн гэрэл зурагчин болох хүсэлтэй хүмүүст Сим маань зөвлөж байна.

Эхлээд тэрээр фото зурагчин болох бодолгүй байсан бөгөөд түүнийг хүнд таниулах зураг авах нь л сонирхолтой зүйл байж. “Би бүр зөвхөн гэрэл зураг л авч амьдрая гэж бодож байсан үе ч бий. Гэхдээ гэрэл зурагчин хүн амжилтад хүрч нэр алдар олох их хэцүү зүйл. Мэдээж би ч гэсэн амжилтад хүрсэн юм огт үгүй бөгөөд одоо бол хүсэх ч үгүй байна. Би зөвхөн өөрийн хүссэн зүйлээ хийж, түүнээсээ таашаал авч байхыг л хүсч байна. Ердөө л энэ.”

15
ХарамсалтайХарамсалтай
9
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

20 Сэтгэгдэл

  1. bhagavad gita

    2019/12/09 at 14:14

    yaduu orond tansag saihan tohitoi amidarch baigaa hun olon baidag

  2. Bold Deedel

    Bold Deedel

    2019/12/09 at 22:33

    Бидний мэддэггүй со орон

  3. Tumenbaatar Hyraadai

    Tumenbaatar Hyraadai

    2019/12/10 at 11:11

    orlogo ni bagadaa hed bdag boloo

  4. Sengee Enkhee

    Sengee Enkhee

    2019/12/10 at 17:52

    Amidarch uzsen. Honogiin 5000 w bsan

  5. Uuganaa Uuganaa

    Uuganaa Uuganaa

    2019/12/10 at 18:00

    Obdoh obchingvi setgel amar bhad haach tolgoi horogddog yumdaa Odoonii hvmvvsin chunal hyzgaargvi bjde

  6. Baga orlogotoi ail ni mongold irhed bolomjiin amidralt ailiin toond orchih bha

  7. Sainbayar Zagdtsesem

    Sainbayar Zagdtsesem

    2019/12/11 at 00:03

    Оюутны ийм байранд амьдарч л явлаа.Сарын 250 вон. Цонхгүй 2х1.5м өрөөнд удаан амьдрах ч бас чанга шүү

  8. Ochirkhuu Lkhagvadorj

    Ochirkhuu Lkhagvadorj

    2019/12/11 at 00:16

    О. Батболд ийм юм байдаг байх нь

  9. Otgoo Erdeneoyun

    Otgoo Erdeneoyun

    2019/12/11 at 01:59

    Ygch baga orlogtoi yduu hvmvvs ni amidarggvildee. Endchin oyutan bogino hugatsaani aylagchid ger bvleereech amidarch boldog. Medeej uruuniihuu Tom jijig bairshilaasaa shaltgaalaad tvreesiin vne ynz bvr. Bvr 2 uruu bairni sariin tvreestei dvitsehvits uruunuudch bii. Mun tog gaz us hog geed ursgal zardluudch bagtsan bolohoor ilvv zuild sanaa zowohgvi amar. Mun ugaalgiin mashin budaa kimchi geed hvnd heregtei bvh zvil bii.

  10. Shaggy Shaggy

    Shaggy Shaggy

    2019/12/11 at 06:13

    Ydjaahad deeree camertai…

  11. Oyuk Oyuka

    Oyuk Oyuka

    2019/12/11 at 07:48

    Orlogo bagatai bish ed nar chin mungiig hemnej amidardag hvmvvsdee!!

  12. Batmunkh Batbayar

    Batmunkh Batbayar

    2019/12/11 at 08:51

    oyutan , gants bie humuus , tur ajlaar ywaa humuus l bairladag niitiin bair shude

  13. Tsogzolmaa Gonchigsuren

    Tsogzolmaa Gonchigsuren

    2019/12/11 at 09:50

    boljil bna shd gants hvnd

  14. Uchral Uchral

    Uchral Uchral

    2019/12/11 at 10:17

    Enza Nism

  15. Л.Ган- Эрдэнэ

    Л.Ган- Эрдэнэ

    2019/12/11 at 14:45

    Танай сайт редактор гэж байдаггүй юмуу үнэн бүтэхгүй нэр өгөх юмдаа мэдээн дээрээ дандаа edit хийх юм ??????

  16. Er Erkaa

    Er Erkaa

    2019/12/11 at 17:15

    монголчууд их амьдрана даа

  17. Enhtuvshin Batjargal

    Enhtuvshin Batjargal

    2019/12/11 at 18:42

    Stress tailj gantsaraa bhad ene bol jargal bailaa.

  18. Tulga Enhkgerel

    Tulga Enhkgerel

    2019/12/11 at 21:09

    Amaraa Amka Баярсайхан Хулан

  19. Erika Suvd

    Erika Suvd

    2019/12/12 at 08:54

    Нэг хүнд бол болдог л юм

  20. Гантөмөр Давааням

    Гантөмөр Давааням

    2019/12/12 at 14:45

    Ok okok zantai?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *